Хэрхэн мэдээллийн технологийн ном сонгох зөвлөлгөө бичсэн чинь нэгэн уншигч маань хэрхэн Amazon.com дээрээс худалдаа хийдэг талаараа зөвлөлгөө өгөхийг хүссэн байсан өөрийн туршлагаас хуваалцахаар шийдлээ. Гадны улсуудаар явах боломж гарвал миний хийдэг ажил бол номын дэлгүүр хэсч мэргэжлийн ном худалдаж авах. Хоол авч идэхгүй өлсөн байж л ном худалдаж авдаг юм. Тэгээд үүнээсээ болоод муу зан сурсан нь цаасан ном унших, тэр тусмаа чанартай, багагүй үнэтэй хэвлэлүүдийг унших дуртай болсон. Он гарснаас хойш хэрхэн интернэтээр ном захиалж унших талаар бага сага судалгаа хийсний үндсэн дээр тодорхой дүгнэлтэнд хүрч, туршлага суугаад байна.
Хэдэн хүнээс асуусан чинь шууд Amazon.com-р хүргэлтийг нь хийлгэчихэж болдог гэхдээ сар орчим хүлээдэг, бас хааяа илүү уддаг бас алга болох тохиолдол гардаг гэлээ. Арай гэж хэдэн төгрөг олчихоод түүнийгээ алдахыг хүсэх хэн байх вэ дээ. Би өөрөө их яаруу хүн болохоор сар орчим хүлээнэ гэхээр нэг л болдоггүй. Сүүлийн сонголтондоо энэ аргыг үлдээлээ. Ахиад жоохон судалж үзсэн чинь Америкаас наашаа карго үйлчилгээ үзүүлдэг газрууд нэлээн олон байдаг бололтой. Өмнө нь найз маань үйлчлүүлж байсан гээд ari_cargo@hotmail.com хаягийг өгөхөөр нь харилцаж үзсэн чинь кг нь 8$ (одоо 9 болсон) гэхээр нь их боломжийн санагдлаа. Бас наашаа ирэх хугацаа нь 7 хоног (хувийн туршлагаас үүнээс хэтэрч байсангүй). Хамгийн гол нь Amazon.com нь АНУ дотроо хугацаа нь урт боловч үнэгүй хүргэлтийг санал болгодог бас найдвартай байдаг юм шиг санагдсан. Үнэгүй хүргэлт хийлгэхэд 10 хоног орчим хүлээнэ, дараа нь 7 хоног. Нийтдээ 20 хүрэхгүй хоног хүлээгээд ямар нэг алдагдалгүй бараагаа хүлээгээд авчихна. Үнийн хувьд сүртэй ялгаа байхгүй, арай хямд юм шиг санагдсан. Уншигч та ч мөн адил өөрийн туршлагаас хуваалцаач.
6 comments:
Erunhii medeelel ugsund bayarlalaa.
Er n yag mongoloos amazon-s hudaldaaa hiigeed gar deeree huleen avch uzsen hun baival purevlkham.e@gmail.com hariu ugnu uu.
medeelel ugsund ih bayrlalaa, uur ulsaas nom zahialhad hurvel amazon uru cargogoor huregedeg bolvu
миний хувьд amazon.com дээрээс ном худалдаж авсан туршлагатай, бусад газраас авч үзээгүй юм байна.
сайн байцгаана уу?
Амазон.комоос гэрийнхээ хаяглуу шууд ship Хийлгэх гэсэн zipcode буруу байна гээд цааш огт явахгүй байна яахуу? шууд өөр дээрээ ачилт хийлгэж үзсэн үү?
нөгөө Монголын алдарт хааяа ажилдаг, хааяа ажилдаггүй zipcode.mn дээрээс өөрийнхөө зипийг хараад тэрийгээ оруулахаар болохгүйн. оронд нь шуудангаар захиж болох юм шиг байна лээ? зөв үү?
ер нь дээр байгаа кг нь 9$ гэдэг хувь хүн бололтой тэ?
шууд л амазоноос нь захьмаар байдаг...
Хэрэгтэй зөвлөгөө байна. Би Амазоноос ганц удаа ном авахдаа тэнд байдаг эгчийнхээ хаяг руу эхэлж илгээлүүлээд, тэгээд эгчээрээ каргодуулчихсан. Тэнд найдвартай ах дүү, амраг садантай бол зүгээр арга юм шиг.
амазон оос хэд хэд захиалаад авчихсан, Одоо ebay аас шууд нааш хүргэлт хийлгэж үзэх гэж байгаа
Post a Comment