2009-04-10

Логоны уралдаан

Линукс сонирхогчдын бүлгэм маань өөрийн гэсэн логотой болох зорилгоор уралдаан зарлаж байна. Бүлгэмийн лого нь нээлттэй эхийн програм хангамж буюу линукс, монгол гэсэн утга санааг агуулж байх ёстой бөгөөд бүлгэмийн вэбсайт, планэт, вики болон бусад хэвлэмэл зүйлс дээр ашиглагдах юм. Шалгарсан бүтээлийн эзнийг линуксын богино цамцаар урамшуулах юм. Уралдаан 4-р сарын 13-ны өдрийг дуустал явагдах бөгөөд хэрэв та оролцохыг хүсвэл өөрийн бүтээлээ энд өгнө үү. Танд амжилт хүсье.

1 comment:

H.D.NR said...

Мөн тусч сэтгэл болон хичээл зүтгэлийг мартахгүй гэдэг дүрэм үйлчилнэ