Цэцболд маань аливаа харилцаандаа эх хэлээрээ, шинэ бичиг ашиглаж байхыг уриалсан. Миний бие уриалгыг хүлээн авч бүх харилцаандаа (мэдээж гадаад хүмүүстэй л биш бол) зөвхөн шинэ бичгийг ашиглаж эхэлсэн бөгөөд зарим харилцагчид маань шинэ бичиг ашиглаж эхэлсэн. Мөн уриалгыг бүлгэмийн гишүүд маань дэмжиж, харилцаандаа ашиглах болсноор тэнд яригдаж буй сэдэв, хэлэлцүүлгийг уншихад таатай, ойлгоход дөхөм болсон. Энэ уриалга нь энгийн, жаахан, магад хэн ч хэрэггүй мэт боловч багагүй үр дүнгээ өгч байна. Таныг ч мөн адил уриалгыг дэмжиж хүлээн аваасай, цааш түгээгээсэй гэж хүсч байна.
Линукс гэх нээлттэй эхийн үйлдлийн системийг хэрэглэдэг, сонирходог хүн бүхэн LiMNux бүлгэмд нэгдэх боломжтой, зөвхөн таны л сонголт. Гэхдээ бид ингэж нэгдэж чадсанаар хэн нэгнийхээ эсвэл нийтийн асуудлыг бага гэлгүйгээр хамтдаа шийдэж, бүгд сайхан нөхөрлөж чаддаг юм. Далайд дусал нэмэр гэдэг үлгэрээр бид мэдлэг, туршлагын дусал бүрийг цугуулж хамтдаа далай их мэдлэгийг үүсгэж байна. Бас ганц мод гал болдоггүй, ганц хүн айл болдоггүй гэдэг байх аа. Бидэнтэй нэгдээрэй.
Миний нэг том мөрөөдөл бол тооцоолуур буюу "компьютер", мэдээллийн технологийг эх орон нэгтэй хүн бүхэнд хүртээмжтэй болгох буюу эх хэл дээрээ ашиглах боломжтой болгох юм. Энэ мөрөөдөл маань биелэх бүрэн боломжтой гэж боддог. Яагаад гэвэл магад та ийм мөрөөдөлтэй, бусад олон хүмүүс ч ийм мөрөөдөлтэй байгаа. Өөрөөр хэлбэл би ч та ч ганцаараа биш, бид олуулаа. Эвт шаазгай буга барина гэдэг үлгэрээр бид мөрөөдөл, хүсэл зоригийнхоо төлөө нэгдэж, олны хүч оломгүй далай гэдэг үлгэрээр түүндээ хүрэхийн төлөө хүн бүр багахан зүйл, орчуулга хийхэд л тэрхүү мөрөөдөл маань ойрын нэг өдөр биелэлээ олж, бид хамтын хүчээр мөрөөдөлдөө хүрнэ. Удахгүй хэрхэн орчуулгад оролцох талаар бүрэн хэмжээний гарын авлага бэлэн болно. Юм бүхэн багаас эхэлдэг, бас дуслыг хураавал далай болдог. Таны хувь нэмэр үнэлэшгүй билээ....
6 comments:
Гайхалтай. Би ч гэлээ энэ орчуулгад нь оролцоно гэж бодож байна. Гэхдээ би шинэ юмыг хэрглээндээ нэвтрүүлэхдээ жаахан удаан л даа. Гэхдээ одоо удахгүй орчуулгыг хэрэглээ болгоод авна байх аа. Тэр үед энэ бичлэгийн утгыг илүү гүн ойлгож юун магад шүү дээ.
Гайхалтай. Би ч гэлээ энэ орчуулгад нь оролцоно гэж бодож байна. Гэхдээ би шинэ юмыг хэрглээндээ нэвтрүүлэхдээ жаахан удаан л даа. Гэхдээ одоо удахгүй орчуулгыг хэрэглээ болгоод авна байх аа. Тэр үед энэ бичлэгийн утгыг илүү гүн ойлгож юун магад шүү дээ.
Аль болох оролцохыг бодноо.
Тооцоолуур гэснээс тооцуур гэж орчуулбал илүү зохимжтой. Сэтгүүлч, судлаач Эрдэнэ гуай эртний монгол хэлний үг бүтэх ёс, гаднаас орж ирж буй үгийг монголжуулан хүлээн авч байсан жаяг ёсыг тайлбарлахдаа "Алтан гурвалжин" номондоо үүнийг жишээ болгосон бичсэн байдаг.
Тиймээ миний бас мөрөөдөл, бид чаднаа :D
Тооцох, тооцоолох арай өөр утгатай ихэвчлэн хэрэглэгддэг биш үү? үүнийг www.guush.mn дээр хэлэлцэх нь зөв болов уу!
www.guush.mn ч нэг л биш болоод туучихлаа шүү!!! жаахан бэлэн болгоод улсуудыг тийш нь хандуулбал дээр гэсэн горимын санал байна :-).
Тооцуур гэдэг нь тооцох, тооцоолох гэдэг үгнээс үүсэж буй биш юм. нарийн сайхан тайлбарыг нь Эрдэнэ баавайн номноос олж уншаарай гэж дахин зөвлөе.
Товчдоо тооц гэсэн язгуур үгтэй нь холбоод уламжлалт аргаараа араас нь нэмэгдэж, дундаас нь гээгдэж товч тод утга гарч ирлэг талаар тун сайхан тайлбарласан нь бий. Мөн англи үндсэн үг compute буюу тооцоолох үгтэй холбож өгүүлсэн нь бий.
Тооцоолуур гэх нь дээхэн үеийн ориг монгол хэлтэй өвөг нарын төгс гэж болох орчуулгын шийдлээс нэг алхам дутуу байгаа юм :-).
Алтан гурвалжин номыг уншихыг дахин зөвлөе!
Post a Comment