2009-04-21

Сервер удаад байх юм....

Өнөөдөр найз маань залгаад "сервер удаад байх юм, юундаа байна үзээдхээч" гэж хэлэхээр нь хэдэн жилийн өмнө суулгаад орхисон сервер рүүгээ орж үзэв. Эхнээс нь шалгаад үзвэл хагас жил гаран огт унтраагүй, тэр хооронд үйлчилгээ нь нэг ч зогсоогүй байна. Харин асуудлын хувьд сануур (memory) нь дүүрээд swap хийгээд эхэлсэн бөгөөд түүнийгээ ч бараг дүүргэх тийш хандсан байв. Үүнээсээ болоод системийн ажиллагаа маш удааширч, бас процессорт их хэмжээний ачаалал өгч байна. netstat ашиглаад ажиллах ёстой серверийн програмуудаас өөр юм ажиллаж байгааг шалгахад юм алга, яг л байх ёстой хэд нь байх юм. Нэг сонирхолтой зүйл ажиглагдсан нь qmail-ийн хэд хэдэн процесс ажиллаад хаашаа ч юм захидал илгээх гээд байв. Зориулалт нь болохоор тоосонгүй, дараа нь ps aux гээд системд ажиллаж байгаа бүх процессыг шалгавал хэд хэдэн perl хэл дээр бичигдсэн cgi-ууд байх нь хачин.

cgi нь хуучин үед өргөн ашиглагддаг байсан технологи бөгөөд програмын гаралтыг вэб рүү гаргах арга юм. сgi ашигласан тохиолдолд HTTP толгой гээд бараг бүр гаралтыг програмаасаа хийж өгөх ёстой ба C, Perl, Python, PHP, Ruby гээд бараг бүх хэлийг ашиглах боломжтой боловч Perl илүү өргөн хэрэглэгддэг. Харин миний тохиолдолд мөн адил Perl дээр хийгдсэн, маш олон процесс ажиллаж байсан ба хаанаас ажиллаад, юу хийгээд байгаа нь тодорхойгүй байлаа. Ингээд нэгэн хэцүү сонголтын өмнө ирэв. Удаад бараг ажиллах боломжгүй систем дээр ажиллаж, асуудлын голомтыг судлах эсвэл системийг дахин эхлүүлээд арай дээр систем дээр ажиллах. Миний хувьд сүүлийнхийг нь сонгосон юм. Шинээр эхэлсэн систем маань ажиллах ёстой хэдэн зүйл л ажиллаж, сануур нь ч дүүрэх нь больсон байв. Арай гайгүй болохоор нь хайсаар нөгөө файлаа олоод үзтэл захидал шиддэг програм байх ба баахан жагсаалтыг ч хамт агуулсан байна. Судлаж үзвэл вэбээс хуулж тавьсан бололтой, бас вэбээс дуудаж ажиллуулаад байна. Бүгдийг нь өөр тийш нь зөөгөөд, дахин бичих эрхгүй болгоод орхив.

Хэсэг ажиглавал бас бага зэрэг ачаалал ирж байна, ухаад үзвэл qmail их хэмжээний захидал гаргахаар ажиллаад байна. Жагсаалтыг нь үзвэл 10000 шахам зүйл явуулахаар хүлээгдэж байх ба нэг нэгэнгүй үзвэл тэр дундаас багахан нь л жинхэнэ байх юм. Жаал интернэт ухаж байгаад янзлах аргыг нь олоод янзлаад орхив. Ингээд сервер маань хэвийн болсонд сэтгэл амрав ....

4 comments:

Jasper said...

Үнэхээр сайхан юм аа. Ирээдүйд ямар хүн болох бол гэж их бодох юм6 Бас л ингээд сэрвэр ухаад суух юмсан гэж энэ бичлэгийг уншаад бодох юм. их гоё хорхой хүрмээр бичжээ.

Anonymous said...

naizaa 23 nd UBUNTU 9.04 garna gsn yagaad garahgui bna. yamar ngn medeelel bhgui biz?

Anonymous said...

сайн байна уу? qmail server зохион байгуулах шаардлага гарсан юмаа. хэрэгтэй пакежуудаа татаад задласны дараа script-үүдээ ажиллуулах гэсэн чин зарим дээр нь зарим нэг алдаа гараад байх юм. qmail_big_patches.script -ийг ажиллуулахлаар эхнээсээ ажиллаж байгаад qmail_big_patches.script: 21:patch: not found гэж гарч ирээд, бас 13-р мөрөн дээр мөн адил. тэгээ script-ийнх нь энэ мөрөн дээр очихоор
patch < /downloads/qmailrocks/patches/qmail-1.03-jms1.5.patch гэсэн мөр байна. хамгийн гол нь not found гэж гарч ирээд байгаа атлаа тэр patch-үүд нь тухайн зам дээрээ байгаад л гол асуудал нь байна? надад зөвлөгөө өгч туслаач. тэгээд интернетээс уншаад заавар хараад хийхээр /var/qmail дотор control/smtpforcetls гэх мэт файлууд үүсчихсэн байх ёстой гэсэн атлаа надых дээр үүсээгүй байгаад байна. Ажиллахгүй байгаа зарим нэг patch дээр
To enable forcetls: echo 1> var/qmail/control/smtpforcetls
To disable forcetls: echo 0> var/qmail/control/smtpforcetls мөрүүд байна. гэхдээ /var/qmail дотор control гэсэн директор байхгүй. Миний асуултыг төвөгшөөлгүй хариулж өгч тус болвол үнэхээр талархах байна шүү

Unknown said...

qmail суулгах хэрэггүй шүү дээ. маш эртний эд, арай шинэлэг бас байнга хөгжиж байдаг exim, sendmai, postfix суулгасан нь дээр байх даа.