2006-07-15

Мөнгөний Ионжуулсан Уусмал

Мөнгөний Ионжуулсан уусмал буюу silver colloid гэдэг юмыг монголчууд бид төдийлөн мэддэггүй байх юм. Эрт дээр үеээс одоог хүртэл мөнгө нь хүний эрүүл мэндэд тустай, сайн нөлөөтэй гэдгийг хүн бүр мэддэг, монгол уламжлалд хүртэл нягт шингэсэн байдаг. Соривийг мөнгөн бөгжөөр сайн үрвэл арилна гэм мэт олон зүйлс байна. Харин яг яаж сайн байдаг юм бол?

Шинжлэх ухааны үүднээс мөнгө хүний биед хэрхэн үйлчлэдгийг би сайн тайлбарлаж мэдэхгүй юм, хэрэв та мэддэг бол сэтгэгдэлт бичиж үлдээнэ үү. Мөнгийг ион болгон задалж, усанд уусган бүхий л хэрэгцээнд ашиглаж болно гэдэг юмыг нэлээн хэдэн жилийн өмнө өвөө маань ярьдаг байсан, үнэндээ би төдийлөн итгэдэггүй байсан. Өвөө маань Анагаах Ухааны Дэд Доктор, профессор, НАХЯам, Эх нялхас гээд олон газар ажиллаж байсан буурал бий. Урт удаан хөөцөлдсөний эцэст өвөө маань түүнийгээ ШБОС болгож, өөрөө үйлдвэрлэн басхүү АПУ-тай хамтран мөнгөжүүлсэн ус гэх мэт бүтээгдэхүүн гаргах болсон. Мэдээж хэрэг өвөө маань судалсан, үнэхээр ач тусыг нь мэддэг байж таараа. Харин би хэвэндээ.

Яг үнэндээ харахад уснаас ялгаагүй тунгалаг, яльгүй өөр амттай боловч мөнгөжүүлсэн ус 650 гаруй өвчин эмчилнэ гэж хэн итгэх вэ? Би лав үгүй байсан. Өвөөгийнхөө буянд мөнгөний ионжуулсан уусмалыг хувиасаа ямар нэг мөнгө төлөлгүйгээр, хэрэгцээт хэмжээгээр авч ашигласаар 2 жил гаруй хугацаа өнгөрчээ. Үр дүнг нь мэдрэв, шүтэв, өөр төрлийн эм, эмчилгээний зүйл ашиглахгүй болсон.

Ямар нэг өвчин тусахдаа би дасгал хийж хөлсөө гаргахын сацуу зөвхөн мөнгөний ионжуулсан ус уудаг. Үнэхээр үйлчилдэг. Би хувьдаа эм танд үнэхээр сүжигггүй. Мөн ямар нэг шарх авах үед мөнгөний уусмалаар шавшина, өөр ямар нэг юм хэрэглэхгүй. Шарх бусад эмчилгээний зүйлстэй харьцуулбал илүү хурдан илааршина, өвчин бас илүү хурдан идгэж, үүний сацуу дархлааг сайжруулна. Манай найз охин зун болохоор юуных нь мэдэгдэхгүй харшил эхэлж, үнэхээр зовоодог байсан гэсэн. Харин хавар нэг шаардлагаар түүнийг хэрэглэснээр харшил нь гайгүй байна, бас одоо ч хэрэглээд үнэхээр үйлчилж байна лээ шүү. Үүнээс гадна зарим эмнэлгүүд өвөөгөөс маань их хэмжээгээр худалдаж авдаг юм байна лээ.

Хэрэв танд эм уугаад төдийлөн эдгэрдэггүй, гайгүй болдоггүй эсвэл та ер нь л туршаад үзэхээр шийдсэн бол МОНОС-н эмийн сангуудаар асуугаад үзээрэй. Шаггүй үнэтэй эд байна лээ шүү, гэхдээ хэрэглээд үз, үнэхээр тус болж байвал мөнгө ч яамай байнаа.

МӨНГӨНИЙ ИОНЖУУЛСАН УУСМАЛ

4 comments:

Anonymous said...

Minii and ovoogiinhoo buteegdehuunig surtalchilj baigaa chin sain achiin sain uils. Gehdee ter buhniig shinjleh uhaanyi undesiig sudlahgui, togtoohguigeer tanai ovood yagaad erh olgoson yum boloo? Gehdee medej avuushtai saihan medeelel baina. Mongonii uusmal ugaaad l baidag hereg bolj dee. Harin hedii hemjeetei?

Unknown said...

buruu oilgoson baina, bi shinjleh uhaanii uudnees ni medehgui bolohoos uvuu bas tsaad humuus ni medej l baigaa. jijig zalruulga. bas surtalchilgaa ch sain zuvluguu ch gej bodoj baina. Uchir ni iim yum baigaag medehgui humuus zunduu baigaa shd, zovood l, uvduud l. Uugaad zugeer bolchih ch yum biluu. Hen medlee. Nadad lav uilchleed, buh l turliin uvchinguus salgadag. That's all

Temuujin said...

Дөлөө ийм зүйл бичсэнд чинь талархаж байна. Нилээн дээр бичсэн ч гэсэн сэтгэгдэл бичиж үлдээгээд чамтай холбогдоно гэж найдаад бичлээ. Хариу бичээрэй найзаа.
Үүнийг хаанаас олж авч,худалдаж авч,эсвэл өөрөө хэрхэн бэлтгэж хэрэглэж болох бэ?.
Чиний утас майл ч юм уу, өвөөгийн чинь утас майл ажлын хаяг нь юу бэ. Миний майл temuujin.bold@yahoo.com

Unknown said...

таны өвөө доктор Чагнаагуай мөн биз? би өөрийн биеэр уулзаж технологий нь мэдэж авсан юм одоо өөрөө ус мөнгөжүүлэх хэрэгслийг захиалгаар хийж өгч бн даа хүмүүст