2006-07-05

Mobicom vs Skytel vs Unitel

За ингээд бидэнд олон сонголт бий боллоо. Алийг нь ямар үзүүлэлтээр сонгох вэ? Би ажлаасаа гарсан болохоор албаны дугаар ашиглаж болохгүй хувийн дугаартай болох талаар бодож, эргэцүүлнэ. Аль нь дээр вэ? Ямар шалтгаанаар? Намайг ятгаач.

Skytel яагаад ч юм надад огт таалагддаггүй, гар нь, сүлжээ нь гээд л нэг л сонин, худлаа юм шиг. Хэхэ. Харин Моби болохоор арай л үнэтэй, гэхдээ ер нь дажгүй. Хамгийн гол нь шинээр гарч ирч байгаа, хуучин юмнуудтай авцалдуулна гэсэн асуудал байхгүй болохоор Unitel их дажгүй, боломжийн байж магад гэж бодож байлаа. Гэтэл Испанид байхдаа вэб рүү нь ороод үзсэн чинь ямар ч зохион байгуулалт алга, хаана юм байгаа нь тийм ч ойлгомжтой бус, дээрээс нь хүснэгтээр хийчих юмыг яагаад ч юм зураг хийчихэж. Асуудлын гол нь шилээ хагалсан байсан учир нөгөө үнэ, тариф нь сайн харагдахгүй, томруулахлээр бүрсийгээд хэрэг алга. Хамрах хүрээ гэх мэт чухал мэдээлэл алга. Шинээр гарч ирч өрсөлдөж байгаа юм чинь хүчтэй, чанартай эхэлмээр юм. Санал сэтгэгдлээр нь энэ бүгдийгээ тоочоод, санал хүсэлт, асуулт явуулаад долоо гаран хонож байна, гэтэл одоо болтол хариу алга. Өмнө нь би Мобигийн вэб дээрх алдааг олж хэлээд засуулахад хэдхэн цаг болж байсан юмсан. Юу гэсэн үг вэ? Болимоор юм. Одоо бүр хаагдчихсан байна. ХАХА

Андтайгаа ярьж суухад намайг SkyPhone авсан нь ашигтай гээд маш олон давуу талуудыг дурьдаж байлаа, харин би Мобиг өмөөрөх, сөргүүлж тавьж хэлэх гэтэл хэлэх зүйл олдсонгүй. Skyphone маш хямд ярина бүр Моби Моби дотроо ярихаас, зурвас бичнэ гэх мэт маш олон харин Мобид сүлжээ хаана ч барина гэхээс өөр зүйл байна уу?

Алийг нь сонгох нь зөв юм бэ? Юуг анхаарах хэрэгтэй вэ? Одоог болтол утасгүй яваад л байна.

ХЭРЭГЛЭГЧ ТА ХААН гэдэг байхаа

3 comments:

Unknown said...

Unitel-iin web ch neeren neg tiimerhuu haragdaj bsan shu... Zarim neg tugrugnii negjee Yen-ii temdeglegeegeer temdeglechihsen ch bh shig... Ted nar yag 26-ndaa bagtah gej yarch sandarsandaa halit multi site hiij tavisan bj taarlaa... Bi ch odoogoor mobi-s tatgalzaj Unitel-g songoh shaltgaan olj harahgui bga tul harj l baiy doo. chamd gej helehed ih yaridag hund bol ter skyphone chini ih dajgui gej duulsan... zarim suljeend ni buur 12 tugrug/minut -uur hurtel yaridag geed bsan. harin her naidwartai yum buu med.

Unknown said...

Миний бодлоор Skytel ийн хямдхан сүлжээ нь ч дажгүй, Мобикомын үндсэн хэрэглэгч л дээ би, мобикомын bill нь шал худлаа гардаг. Бас тэр үнэгүй яриа гэдэг зүйл нь таалагддаггүй. Яагаад гэвэл үнэгүй зүйл гэж юу байхав дээ. Үнэгүй зүйл гэж байхын оронд bill ээ зөв гаргачихдаг бас арай хямд үнэтэй л бол болоо ш дээ.

Мобикомын сайшаалтай зүйл нь монголын бүх аймагт байдаг арай ч бүх сумуудад биш л дээ гэхдээ л хангалттай. Бас найдвартай ажиллагаа нь таалагддаг.

Anonymous said...

hervee chi economist background or marketing background baigaa bol heluuleltgui l songomoor yum daa.
Ter ni: Hun songohoosoo umnu karmagaa shalgadag, daraa ni ter karmaandaa baigaa munguur yaj undur taashaal avah ve gedeg ni gol shuu dee.

Mobicom-iin huvid mongoliin brand bolchihson, brand bolchihson gedeg ni unetei gesen ug. Brand lovers teneguud l baidag. Google-ees "Brand lovers" geed haigaad unshaarai.

Etsest ni Spain enee teree yavsnaa bicheed baihiig bodohod mani meteesee jaahan iluu heden bor yumtai boltoi. Karmaand chini bagtahgui hatgaad baigaa bol karmaagaa jaahan nimgelsen chini deeree huu.

Good luck