2007-07-21

Нөхөөс

Та юун нөхөөс вэ гэж бодож байж магад тэгвэл patch гэвэл ойлгож байна уу? Мэдээллийн технологийнхон бид ихэвчлэн гадаад үг хэрэглэж дадчихсан болохоор орчуулаад хэрэглэхээр эвэртэй туулай үзсэн мэт нүд нь орой дээрээ гардаг. Patch-н уг утга нь нөхөөс, нөгөө өмч цоорохлээр дардаг та, яг тэр чинь. Харин програмын тиймэрхүү цоохройг дарж байгаа болохоор бас л нөхөөс :D.

Нэлээн хэдэн сарын өмнө нэлээн хөөш байж нэг цох олоод түүндээ зориулж нөхөөс бичиж байсан, харин өнөөдөр тэрхүү нөхөөс маань цоохрой болж таараад түүнийгээ эргүүлж нөхөх нөхөөс хийлээ. Тэр үед та миний блогийг уншиж байсан бол төвөггүй таах байх, үгүй бол энд жоохон бичье. Нээлттэй эхийн Evolution гээд програм дээр зуны цагийг авч чадахгүй хийсэн тэмдэглэл, уулзалтууд маань нэг цагаар зөрж яваад байсан юм, тэрийг нь засах нөхөөс бичих гэж ухантаж байтал нэг л мэдэхэд 3 цаг зарцуулсан байж билээ. Харин энэ жилээс цаг шилжихээ больсон тул тэрхүү нөхөөсөө буцааж авах хэрэгтэй болоход 5 минут ч зарцуулсангүй. Нэгт юм нэмээгүй юм хассан, хоёрт өмнө нь жаахан судалсан байсан болоод тэр байх. Хүний мэдлэг гэж ...

1 comment:

Anonymous said...

сайн байна уу
Би өөрийн нэг ПК-д ubuntu 7.04 суулгаад хуучин системийн ихэнх зүйлсээс шилжүүлж байгаа боловч e-mail client-ээ evolution-г ашиглах гэсэн боловч ер ажиллуулж чаддаггүй ээ.

Хэрхэн тухай туршлагаасаа илгээгээч