2007-07-18

СисАдмин гэж юу вэ?

Энд O'Reilly-гийн хямдарсан номын худалдаа гарсан байна. Ном сонирхож явтал "Time management for system administrators" гэсэн шинэхэн ном гарчээ. Зорилго нь үргэлж завгүй, ажилдаа түүртэл явдаг системийн администраторуудад хэрхэн цагаа зохицуулж, ажлуудаа амжуулах талаар бичжээ. Учир нь сисадмин долоо хоногийн дараа ажил оруулах зүйл дээрээ ажиллаж байтал яаралтай зүйлс орж ирснээр түүртэх, мартах, хамгийн гол нь цаад ажлаа цагт нь амжуулахгүй байх асуудал гардаг.

Номноос миний анхаарлыг татсан нэг өгүүлбэр бол "системийн администратор нь зүгээр ажил биш харин амьдралын хэв маяг юм" гэж тодорхойлсон байсан. Надад таалагдсан шүү. Бас энэ жилийн системийн администраторуудын өдөр энэ сарын 27-нд тохиож байгаа юм байна. Хэрэв та миний блогийг уншсан бол ажлынхаа эсвэл хэн нэгэн мэдээллийн технологийн ажилтанд бас системийн администраторт талархалаа илэрхийлэхээ мартузай. Жижиг сажиг зүйл бэлэглэсэн ч болно эсвэл зүгээр л сайхан инээмсгэлээд баярлалаа гэж хэлээрэй.

SysAdmin Summit энэ жил зохиогдох болов уу? Та хүлээж байна уу? Хэрэв зохиогдвол ямар байгаасай гэж хүсэж байна вэ?

1 comment:

SW said...

Гайхамшигтай. Би сисадмин биш л дээ гэхдээ Системийн админ бол миний хувьх сонирхол минь Дөлмандах та өөрийн блогтоо сисадмин ий тухай нийтлэг ойлголт болоод ерөнхий хичээлүүдийг оруулж байгаач гэж хүсэх байна.