2009-03-12

Хэнд нь итгэх үү

Санхүү, эдийн засгийн чиглэлээр мэдлэг нимгэн нэгэн байж ийм зүйл хошуу дүрж байгаа нь ичмээр ч юм шиг. Гэхдээ Монгол Банкны өмнөх ерөнхийлөгч нь хямралтай үед инфляцийг буулгах зорилгоор бодлогын хүүгээ нэмсэн нь бэлэн мөнгөний эргэлтэд нөлөөлж төгрөгийн хосдолд орсон гээд зурагтаар яриад байсан шиг санагдах юм. Төгрөгийн хомсдол орсныгоо "судсаар гүйх цус үгүй болсон" гэж зүйрлээд эргэлтийн хөрөнгөгүй болсон компаниуд үйлдвэрлэл явуулж чадахгүй, ингээд орлого буурахаар цалин өгч чадахгүй гээд өөрөөр хэлбэл манай эдийн засгийг царцаагаад, гацаасан гээд л яриад шүүмжлээд, шуугиад байсан. Энэ яриа бараг хуучирч амжаагүй байтал нөгөөх Монгол Банк нь ахиад л бодлогынхоо хүүг нэмлээ гэх юм, гэхдээ төгрөгийн ханшийн барих гэж гэнэ. Эдийн засгийн олигтой мэдлэг байхгүй надад нэг л ойлгогдож өгөхгүй, толгой эргээд байх юм. Ер нь хэн нь үнэн яриад байна вэ? Үүнд тайлбар өгчих эдийн засагч алга уу?

1 comment:

Unknown said...

Социализмын үеийн эдийн засагч чөлөөт зах зээлийн үеийн асуудлуудыг шийдэж чадах уу гээд л зүгээр бодоод үзэхгүй юу. Аймаар бодогдож байгаа биз дээ. Саяны Монголбанкны хийсэн алхам тийм ч сайн зүйл биш. Уг нь бодсон юм нь гэвэл төгрөгийн нийлүүлэлтээ бууруулж гадаад валютуудтай адилхан ховордуулж байж ханшийг нь өсгөх, бас завсарт нь инфляцийг бууруулчих санаа байгаа л биз. Гэхдээ энэ удаагийн эдийн засгийн хямрал бол 1+1=2 гэсэн гаргалгаатай асуудал бишээ. Дэлхийн эдийн засаг яагаад хямарсан, банз санхүүгийн салбарыг уналт, эрэлтээс шалтгаалсан түрхэн зуурын түүхий эдийн (нефть, алт, зэс гэх мэтээс эхлээд) үнийн уналт, хамгийн гол нь хүмүүсийн банкинд итгэх итгэлийг бодолцох хэрэгтэй. Монголбанкны тэгшитгэлийн нөгөө тал нь гэвэл банкнууд өндөр хүүтэй зээл өгч байгаа юм чинь эх үүсвэрийнхээ зардлыг нэмэх боломжтой болж байна гэсэн үг. Тэгэхээр хадгаламжийн хүүгээ өсгөх бөгөөд ингэснээр ард иргэд бэлэн мөнгөө банкинд арай ихээр хадгалуулж таарах нь ээ. Тэгээл эргээл эдийн засгаа дотогш хумисан бодлого дээрээ ирээд байх юм даа. Эдийн засгийг өдөөн хатгаж сэргээх, дотоодын үйлдвэрлэгчид, дотооддоо хөдөлмөр эрхлэлтийг урамшуулсан татварын бодлого л хэрэгтэй юмсан даа.

Хүндэтгэсэн,
Алтансүх