Технологийн сургалтаараа тэргүүлэгч MIT нь анхны програмчлалын хэлээр Python-г сонгох болсон байна. Python руу шилжихээсээ өмнө Scheme гэх Lisp хэлний салбар хэлийг ашигладаг байсан байна. Миний мэдэхийн, өмнө видео хичээлийг нь үзэж байхад Berkeley ч бас Scheme ашиглаж байсан.
Python, Scheme болон Lisp хэлүүд нь маш хүчирхэг, юу ч хийж болохоос гадна ямар нэг завсрын хувиргалтын ажиллагаа байхгүй, бичээд л шууд үр дүн нь харагддаг тул хэрэглэхэд илүү дөхөм юм шиг санагддаг. Мэдээллийн технологи, програм хангамж, алгоримт гээд юу ч мэдэхгүй хүн нь хэл, эмхэтгэх ажиллагааг сураад дараа нь бичсэн жаахан юмаа ажиллуулж үзэх нь тун бэрх ажиллагаа. Бүр дунд нь алдаа гарвал бүр дуусаа. Надад болон бусад залууст байнга тулгардаг асуудал. Энэ л бэрхшээлээс зайлсхийж, шинэ сурч буй хүмүүсийн замыг хөнгөвлөх бас урам өгөх үүднээс эдгээр энгийн, шууд ажилладаг хэлүүдийг сонгож байгаа болов уу гэж бодож байна. Хүн бүр л ямар нэг зүйл хийгээд түүнийгээ үр дүнг нь ямар ч байсан хурдан мэдэхийг хүсдэг. Алдаа гарч эсвэл амжилттай ч болж болно хамгийн гол нь үр дүн хурдан гарч байх ёстой. Ингээд програм хэрхэн ажилладаг, алгоримт гээд нэлээн суурьтай болсныхоо дараа системийн програмчлал хичээл дээрээ Си хэл үздэг. Харин манай сургуулиуд яагаад Си хэлээс зааж эхэлдэг юм бол? Энэ талаар ер нь бодох цаг болсон мэт санагдах юм.
2 comments:
Scheme гээд хэлийг зохиосон хүн нь өөрөө Python хэл рүү шилжих шийдвэр гаргахад оролцсон байх юм. Яагаад шилжиж байгаа юм бэ гэсэн чинь Scheme хэлийг зохиох үеийн 80-аад онд програмчин нь удаан бодож байгаад бичдэг, бараг бие даагаад жижиг олон програм бичдэг байж. харин өнөөдөр нэг хүн нэг төслийг дангаар хийх боломжгүй, багаар хамтран ажиллах, том, олон хэсгээс бүрдсэн програм дээр ажиллах шаардлагатай болсон тул үүнтэй уялдуулж Python-г сонгосон гэж байна. бас их хурдтай хөгжүүлэх.
uuchilaarai bi programchilal surah gesen ium. neg teneg gemeer asuult asuuj bolohuu. python heliig iun deer bichij herhen shalgah ve. c heliig bolhoor c deer ni bichdeg notepad deer bichdeg gedegch iumuu. tiimerguu talaar ni. uuruu surah gesen bolovch iimerhuu zuiliig ni meddeggui. antiangry@yahoo.com ruu bichij tuslahgui iu.
Post a Comment