2009-03-25

Нэг асуудал...

Би анх мэдээллийн технологид суралцах гээд явж байсан үеээ гайгүй тод санадаг юм. Амьхандаа юм сурчих гээд монгол хэл дээрээ матеариал хайх боловч олдохгүй, орос эсвэл англи хэлээр уншихаар үгийг нь мэдэхгүй. Уг нь гайгүй орос хэлтэй, англи хэлтэй л баймаар гэвч уншихаар нөгөө л мэргэжлийн үгнүүдээ, утгыг нь мэдэхгүй болохоор явж өгөхгүй их л хүнд санагддаг байж билээ. Kernel гээд үг гараад ирнэ толиноос жимсний болон ясны чөмөггэх шиг харин мэдээллийн технологид ямар юмны жүжиг байх билээ гэж бодоод англиар нь ашиглаад ойлгоод яваад байдаг байв. Сүүлд харин утгыг нь олоход үйлдлийн системийн цөмийг ингэж хэлдгийг олж мэдсэн. Бас stable гээд үг нь миний мэдэхийн тогтвортой гэдэг утгатай байхад толин дээр морины жүчээ гэсэн утга нь байх. Харин одоо мэргэжлийн ихэнх эсвэл өөрийн хэрэглээний бүх үгс, утгыг мэддэг болсон боловч энгийн утгыг нь эсвэл өөр мэргэжлийн утгыг нь мэдэхгүй "таг".

Одоо ингээд харж байхад араас гарч ирж байгаа шинэхэн мэргэжилтнүүд маань миний туулсан нөгөө л хатуу бэрх замыг яг л адилхан туулж байх юм. Би 1 жил болсон зүйлийг тэд бас 1 жил эсвэл түүнээс урт хугацаа зарцуулж байна. Миний бодлоор ямар нэг зүйлийн анхдагчид нь араасаа гарч ирэх хүмүүсийнхээ замыг засаад хялбарчилж өгдөг байхад бид байхгүй шүү. Хараад байхад аль ч салбарт тийм зүйл дутагдаад байх шиг. Уг нь бид замыг нь засаад өгчихвөл манай мэргэжилтнүүдийн хөгжил, цаашлаад улс үндэстний минь хөгжил хурдасмаар байдаг. Гэхдээ бас бүр бэлэн будаа өгмөөргүй байдаг. Энэ нэг асуудлыг яаж ч шийдмээр юм бэ дээ???

1 comment:

Эрдэнэчимэг.М said...

Хэхэ яг үнэн юм хэлээд орхилоо. Миний бодлоор бол монгол хэл дээр мэргэжлийн тайлбар тольтай байсан бол их тус болох байсан байх. Гурван жилын өмнө Монголийн МТ стандарчлагдсан тайлбар толь гарах гээд байгаа гээд байсан, одоо гарсан ч байж магадгүй байх.
Тэд нэг вэб сайттай, би хаягийн олохгүй байна. Мэдэх хүн гаргаад ирэх байх гэж бодож байна.
Гэхдээ МТ технологи өдөр өдрөөр хурдтай хөгжиж шинэ нэр томьёо гарч байгаа нөхцөлд дагаж UPDATE хийдэг байх хэрэгтэй юм шигээ. Их сургуулийн компьютерийн сургалтын салбар монгол хэлний корпус хйиж байгаа гээд сонин дээрээс уншсан юм.