2009-03-20

Буруу эргэлт

Сүүлийн үед манайхан киног үйлдвэрлэж өгч байнаа. Эсвэл хийсэн хэдэн киногоо ойрхон гаргачихав уу. Ямартай ч сонирхолтой санагдсан хэдэн кинонуудаа үзээд, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхийг хийчээж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжээд л явж байна. Хэд хоногийн өмнө "Миний хөрш чөтгөр" гээд давгүй хөгжилтэй киног үзэж сайхан инээж авлаа. Нэрнээс нь тодорхой зүйл бол хоёр хөрш хоорондоо сөргөөцөлдөх, харин киноны төгсгөлд нэг нэгдээ хайр сэтгэлтэй болоод дуусдаг. Хөгжилтэй, үзэхийг зөвлөж байна. Харин өнөөдөр "Буруу эргэлт" киног үзээд хэсэг хугацаанд бодолд автав. Нэг хүний хөнгөн, бодлогогүй бас нөгөө талаас сэтгэлийн хөөрлөөр хандсан зүйлээс өөрийгөө болон ойр тойрныхондоо хэрхэн нөлөөлж, муугаар төгсч болохыг харуулсан нь ингэж бодолд автахад хүргэсэн болов уу. Өмнөх кинотой адил хөгжилтэй, инээдмийн биш ч хөгжилтэй, гунигтай гээд сэтгэлийн бүх хөдлөлийг харуулсан хамгийн гол нь нэгийг бодогдуулсан кино байлаа. Үзэх хэрэгтэй. Бас бүр өмнө нь "Сая километр" гээд кино үзсэн нь бас таалагдсан. Зураг авалт бас сайн хийсэн санагдсан. Ер нь манайхан киног хийдэг болсон байна лээ. Үзээд байдаг хэрэг ээ.

Харин "Орхидос", "Хүрэлдэй" гээд кинонууд нь миний сонирходог сэдэв биш тул үзсэнгүй. Сүүлийн үед шуугиан тариад байгаа "Watchmen" удахгүй "Тэнгис"-д гарч эхлэх юм билээ үзнээ. Үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжих, залуусыг кино үзээсэй гэсэндээ киноны талаар бичдэг санаатай. Миний блог таны киноны сонголтод нөлөөлж байсан уу?

3 comments:

Ган-Очир said...

үзмээр л байгаан... гадаадад байгаа хүмүүст монгол кинонуудыг ямар нэг аргаар хүргэдэг болчихвол. худалдаж аваад ч хамаагүй үзэж баймаар байхын...

bayarsaikhan said...

Suuliin yed olon kino hiigdej baigaa ni saashaailtai bayarluushtai. gehdee sainii hajuugaar saar gegcheer hulhinii gemeer, duiraimal solongos gemeer kinonuud ih bolson bainalee. jishee ni zurlug.

Эрдэнэчимэг.М said...

Манай дээр хийж байсан кинонууд их гоё шүү, үнэхээр хүнд юм өгдөг кинонууд байдаг сан. Би сүүлийн үеийн монгол кино нэг их үзээгүй.(Ган-Очирын адил үзмээр л байна :-) ) Гэхдээ би боддог юм монгол кино-нд доор нь Англи бичвэр тайлбартай хийгээд Amazon-d гаргавал гадны хүмүүс маш их авч үзнэ. Тэрийг "Шар нохойн там"(Cave of the yellow dog), "Weeping camel" мөн Чингис хаантай холбоотой баримтат болон уран сайхны кино авсан үзсэн,клуб-ууд худалдаж авсан, кино театерт гарсны үзсэн.
Эртний кинонуудаа тийм байдлаар гаргавал уран бүтээлчдийн эдийн засагт бас нэмэртэй юм уу гэж боддог. :-)