2006-12-01

Нээлттэй эхийн тодорхойлолт

Нээлттэй эхийн тодорхойлолт нь ямар лиценз бүхий програм хангамжийг нээлттэй эхийнх гэж тооцох вэ гэдгийг тодорхойлж өгсөн байдаг. Жаахан лицензийн талаар ойлголтыг дэлгэрүүлэн сийрүүлбэл альваа зүйл ялангуяа програм хангамж нь зохиогчтой байдаг бөгөөд зохиогчийн эрхийг зохиогч эзэмшиж байдаг. Харин лиценз нь зохиогчийн эрхийн эзэмшигчээс хэрэглэгч болон түгээгчид олгож буй эрх, үүргийг зааж өгсөн байдаг. Нэг ёсондоо та тухайн програмыг хэрхэн ашиглах болон ашиглаж болохгүй зааврууд гэж ойлгож болно. Харин нээлттэй эхийн тодорхойлолт нь "нээлттэй эхийн" лиценз ямар байх ёстойг зааж өгсөн байдаг.

Миний бие өчигдөр бас өнөөдөр багахан сууж байгаад Open Source Definition буюу Нээлттэй Эхийн Тодорхойлолтыг эхний хэлбэрээр орчуулж дууслаа. Та бүхнийг хянаад өөрсдийн саналыг өгөхийг хүсч байна. Алдаа бол байгаа гэдэгт би итгэлтэй байна, зарим нэг дутуу үлдээсэн ч зүйлс байнаа. Галаарид ахтай холбоо барих гэсэн боловч блогоос нь холбоо барих хаяг хайгаад олсонгүй. Хэрэв та энэ бичлэгийг уншиж байгаа бол надтай холбоо бариач. Та бүхнийг уншаад, хянаад өгөхийг хүсч байна.

Нээлттэй Эхийн Тодорхойлолт http://wiki.limnux.org/OpenSourceDefinition. Эхийг http://www.opensource.org/docs/definition.php хаягаас үзнэ үү.

2 comments:

Anonymous said...

Энийг чинь аль эрт л орчуулчихсан байгаа шүү дээ.

Нээлттэй эхийн тодорхойлолт

Unknown said...

Уучлаарай. Нээлттэй эхийн зарчим ёсоор өмнө нь гүйцэд хийсэн ажил байгаа эсэхийг би шалгасан боловч олоогүй(дутуу хайсан байна). Тийм болохоор шинийг эхлүүлсэн л дээ. Эндээс үзэж байгаад бас засварууд хийнээ. Баярлалаа танд.