2006-12-15

PHP-д итгэж нь болох уу?

Сая уншиж байхнээ PHP-н аюулгүй байдлын багийн гишүүн төслийг орхиж байгаагаа мэдэгдээд, басхүү шалтгаануудаа дурджээ. Мэдэгдээд 6 сар болж байгаа цох хүртэл байх юм гэнэ цаана чинь, бас аюулгүй цох илрэхлээр зарлахгүй харин засчихаад зарладаг тул ихэнх хөгжүүлэгчид нь цох засахдаа их хойрго ханддаг бололтой. Өчигдөр бас уншиж байсан чинь PHP-н лицензийн зарим заалт Нээлттэй Эхийн Тодорхойлолтод нийцдэггүй, ер нь нээлттэй эхийн програм хангамж мөн үү гэсэн байсан. Угаас би PHP-д сүжигтэй биш, бас дээрээс нь ийм мэдээлэл цацагдаад ер нь их бүрхэг байна шүү. Гэтэл өнөөдөр чинь хүн бүр шахуу PHP сураад бүр сонирхогчдын нэгдэл хүртэл байгуулагдсан шүү дээ. PHP-д итгэж болох юу болов уу даа? Java, Python, Ruby гээд олон сонголт байна, арай илүү дэвшилттэйг нь сонгоцгоох уу даа бүгдээрээ.

Stefan Esser-н гарсан талаар мэдээ http://www.heise-security.co.uk/news/82500.

5 comments:

Buyantsogtoo, Ts. said...

Дөлөө бодууштай асуудлыг хөнджээ. Манайд PHP, delphi-ийг мэддэг гэх инженерүүд маш олон байдаг. Уг нь мэргэжлийн инженер хүн бол С хэлийг мэдэхгүй байж болохгүй гэхэд хэтрүүлэг болохгүй. С мэдэхгүй, Юникс мэдэхгүй гээд ирэхлээр мэргэжлийн хүн гэхэд хэцүү болоод ирдэг. С мэддэг хүн ямар ч хэл энэ тэрийг дор нь сурна гэж боддог юм.
Дөлөө хүмүүст хэрэгтэй олон бичлэг тавьж байгаад гялайж байгаа шүү. Амжилт хүсье.

Tamir.J said...

Хэдэн сарын өмнө PHP-д SQL injection илэрсэнээс хойш хүмүүсийн итгэл нилээд алдарсан. Ер нь PHP-г амархан мөн Линукс, Apache, MySQL-тэй зохицдог бас дээрээс нь үнэгүй болохоор программ зохиогчид ашигладаг. Буянцогтоо гуайн хэлдгээр C тэр тусмаа C++ маш сайн эзэмших ёстой юм шиг. Миний мэдэхээр Америк, Австралийн хувьд C++ болон Java сайн мэддэг программистууд байнга эрэлттэй байсаар л байна. Тиймээс бүх программистууд C++ зайлшгүй сурах хэрэгтэй болов уу.

bayarsaikhan said...

PHP-giin huvid olon jil hereglej baisan hunii huvid sonirhol iheehen buuraad turuu jilees hoish haychihaad baigaa yum. Gehdee en sonirhol buural maani tsoh aldaa litsenz geh metiin hov jiv shuugianaas boloogui l dee.

1.Gehdee PHP-iig Delphi, C, C++
-tai haritsuulj bolohgui l dee. Neg ni nogoo, nuguu ni jims shuu dee.

2. PHP tiim amarhan alga bolchihgui baihaa. Olon myangan delhiin tom tom saituud heregleseer l baina. Anhaaral bolgoomjtoi mergejlin tuvshind kod bichigdsen tohioldol yamar ch tehnologoos dutahgui(zarimaas iluu) ajillaj chadna, chadach ch baigaa.

Delphi-d bol nasnii durgui. Pascal-iin etseg gej bodhoor l :)) bi pascalchin bailaa l daa dund surguuliasaa.

Harin uneheer C/C++ gej tuilshirhiin orond C#.NET esvel JAVA hoyriin negiig ni arvan huruu shigee ezemshsen baihad avstrali amerik gehgui delhiin haana ch erelttei programist bolnoo.
ih deed surguuliudad medeej C heliig ehelj zaaj surgaj ehleed daraa ni C# esvel Java ruu oroh ni zuitei baih.

Buyantsogtoo, Ts. said...

Ер нь профессиональ хүн бол бараг платформаас үл хамаарагч болох хэрэгтэй байх. Тэгээд бодохлоор С/C++ ийг үндсээ болгох хэрэгтэй боловуу. Зарим сургууль шууд Жава зааж байна гэж байсан, тэр тун буруу зүйл гэж бодож байна. Дээрх нөхөдтэй үндсэндээ санал нэг байна.

UROLOGY said...

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж,
имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
whatsapp: 15733337443
Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802