2006-12-12

"Цахим Монгол"-ын талаар ...

Блогчин, сэтгүүлч Галаарид Элбэгдоржийг өмөөрч, Энхболдод талархахын учир блогтоо тэднийг гадаадад явж юм үзээд бас хоосонгүй ирсэн талаар бичсэн байсан. Гэхдээ зөвхөн үүний талаар биш бас их сонирхолтой. Харин энэхүү блог нь Зоригтын "загатнасан газар маажиж" Цахим монгол хөтөлбөрийн талаар өөрийн бодлыг хэлсэн байна, ер нь шүүмж. Тэрээр бас миний "загатнасан газар маажив". Харин би тэнд ажилладаг цөөнгүй хүн танидаг, санал бодлоо хуваалцдаг басхүү монголд байдал ямар байгааг тодорхой хэмжээнд мэдэхийн хувьд "Цахим Монгол" талаар бичье. Өмөөрч байгаа юм биш, шүүмж ч бас байгаа гэхдээ ...

"Цахим Монгол" хөтөлбөрийн хэсэг "Бүх нийтийг компьютержүүлэх" хөтөлбөрийн хүрээн чадал муутай зарим хүмүүсийн тодорхойлсноор чанар муутай компьютерүүдийг маш хямд үнээр монголын ард түмэнд нийлүүлж эхэлсэн. Доод үнэ нь 250$. Мэдээж ийм үнээр өндөр үзүүлэлттэй супер компьютер авахгүй нь лав. Гэвч энэ алхамаараа хүмүүсийг компьютертай танилцуулж, түүний ач холбогдлыг ойлгуулах гэсэн байх. Өнөөдөр дийлэнх хүмүүс компьютер гэж байдгийг мэддэг боловч яг ач холбогдлыг ойлгохгүй болохоор худалдан авдаггүй. Боломжийн үнээр заръя, өөрсдөө туршиг, ач холбогдлыг нь ойлгог. Ойлгох нэг бий ойлгохгүй нэг бас боловч эхнийх нь давамгай байна байх. За мэдээж олон компьютер хэрэглэгчтэй болсон тохиолдолд програм хангамжийн гэх зах зээл арай өснө, басхүү хүчтэй, хурдтай компьютерүүдийн хэрэгцээ ч нэмэгдэх байх. Хажуугаар нь компьютер зардаг компаниуд хөлжөөд авах нь мэдээж. Овойж оцойхгүй ч хоосонгүй. Тоог чанарт хувиргаж эхэлж байгаа нь энэ. Энэхүү эхний алхам тодорхой хэмжээнд амжилттай хэрэгжсэн гэж хувьдаа дүгнэж байгаа.

"Бүх нийтийг компьютержүүлэх 2" буюу "Өрх бүрт интернэт" хөтөлбөр. Зорилго нь өрх бүрх боломжийн үнэтэй интернэтийн холболтыг хүргэх. Бас л өмнөхийн адил хурд удаан, чанар муу гээд шүүмжлэлүүд байж л байна. Гэхдээ ач холбогдол нь өмнөхтэй яг адил буюу интернэт гэдэг юмны ач холбогдлыг л ойлгуулах. Миний хувьд интернэт чухал гэдгийг мэддэг авч үнэнээс нь болоод гэртээ өнөөг хүртэл холболтгүй. Ийм цөөхөн интернэт хэрэглэгчидтэй болохоор гарч байгаа зардлаа хуваагаад ерөнхий үнэ өндөр гарна. Харин механик аргаар хэрэглэгчдийг олшруулах замаар интернэтийн үнийг бууруулж байна, үнэхээр хэрэгтэй бол хурдан чанартайг сонгож болох шүү дээ. Зарим нэг шалтгаанаас болж явц удааширсан тал бий ч эхнээсээ хэрэглэгчдэд хүрээд эхэлчихэж ээ. Сонирхуулахад "Улсын мэргэжлийн хяналтын газар" гээд маш том байгууллага интернэт байтугай дотоод сүлжээгүй байвал яах юм бэ. Бас тэдгээрийнхээ ач холбогдлыг ч мэдэхгүй.

Энэ замаар компьютер болоод интернэт хэрэглэгчдийн тоог нэмж бидний ажиллах, хооллох зах зээлийг тэлж өгч байна. Агуулгын шаардлага бас агуулга үүсгэх асуудал ч нэмэгдэх нь дамжиггүй. Жижиг тогоон дотор багахан хоолны төлөө алалцах биш арай том тогоонд чадвал том, чадахгүй бол жижиг хоолны төлөө. Гэвч энэ бүхнээр ажил дуусахгүй. Бүх төрийн байгууллагуудын вэб хуудсуудыг загварынх нь хамт нэгтгэж нэг серверт оруулав, үүнийхээ адилар бүх цахим шууданг. Энэ замаараа вэб урладаг болоод хост хийдэг хүмүүс, байгууллагуудын бизнесийг төр нь авчих юм. Хачин юм шүү. Дээр нь сүүлийн үед бүх ажлыг дээрээс нь доош хүчиндэж явуулдаг болж. Ямар зорилгоор ямархуу програмтай байх шаардлагатай талаар журам гаргалгүй шууд "энийг ашигла". Бас л чөлөөт сонголтыг боож, биднийхээ ажлыг булаагаад байна уу даа гэсэн бодол төрнө. Гэхдээ бидний үзүүлэх үйлчилгээнээс хэд дахин чанар муутай, удаан, хүнд сурталтайгаар. Эндээс хэдхэн хүн том хоол иднэ, уг нь бүгдээрээ адилхан өлсөхгүй байвал болох бишүү. Хамгийн шүүмжлэлтэй ханддаг ганц асуудал бол "ийм бодлогын бичиг гарлаа, ийм ажил хийгдлээ" гэж мэдээлэх. Үүнийхээ оронд "ийм бодлого хийж байна, ийм ажил хийх гэж байна" харин дараа нь "хийчлээ" гэж явах ёстой. Нээлттэй ажиллагаа нь заримдаа ямар ч үр дүнгүйгээр ажлыг удаашруулах тал байдаг боловч өнөөдрийн нийгэмд энэ заавал байх ёстой.

Шүүмжлээд байвал дуусах ч үгүй, бидний нас ч хүрэхгүй. Түүнийхээ оронд хамтран ажиллах ямар боломж байгааг судалж аль болох хамтран ажиллах хэрэгтэй. Тэнд хэдэн хүн ямар их ажил амжуулахын төлөө ажилладаг гэж бодож байна, арай л аймар. Зөвхөн нэг сэдэв биш олон сэдвүүд авна судална, хийнэ бас хувийн амьдралаараа амьдарна. Шинэ салбар, шинэ байгууллага, залуу хүмүүс ажилладаг болохоор шинэлэг зүйлст сонгог ханддаг юм шиг санагддаг. Харин тэдний эсрэг зогсохын оронд хамтран ажиллаад "гэрэлт ирээдүйн" төлөө хамтдаа алхавал ч ... Гэхдээ бүү шүүмжил гэсэнгүй, шүүмжлэх хэрэгтэй, цочроо өгөх хэрэгтэй.

6 comments:

Anonymous said...

Монголчуудын хувьд бодох юм их бий. 100 долларын лаптоп хийх төсөлтэй зэрэгцээд Интел пүүс бас өөрийн 100 долларын компьютер хийх хөтөлбөрөө баталлаа. Мэдээж бусад пүүс энэ том зах зээлээс зулгаахаар бас ажиллана. Тэгэхлээр ойрын 1-2 жилийн дотор интернетээр аялах, бичиг, баримт, хүснэгт боловсруулах чадвартай, хямд үнэтэй компьюерээр дэлхий хахна гэсэн үг. Яваандаа бүр ч хямдрана.
Нэгэнт урсгал хаашаа чиглэж байгааг мэдэж байгаа нөхцөлд ойрын 1-2 жилдээ компьютерын борлуулалт дээр хязгаарлалт тавьж мөнгөө хэмнэж нэг болох юм. Цаг нь болонгуут зах зээлээ нээвэл маш их мөнгө хэмнэж чадна. Өнөөдөр нэг компьютер авах мөнгөөр ядаж 2-3 компьютер авч болно.
Яг өнөө маргаашдаа айл бүхэн, хүн бүр компьютертай байх зайлшгүй шаардлага байхгүй. Өөр шийдэх чухал асуудал зөндөө байна. Урсгалаараа хөвж буй технологийн хөгжлөөр улс төр, бизнес хийх нь харамсалтай л байна.

Dulmandakh said...

зарим талаар зах зээл хаалттай байх нь хожоод байх шиг санагддаг юм, чиний хэлдгээр цаг нь болохоор нээх. Харин хязгаарлалтын хувьд эдийн засагчид л мэдэх байх, миний хувьд мэдэх юм алга. Хүний эрх гээд баахан хөөрцөглөсөн хүмүүс л байх юм, юм л бол эрх, харин хүн бүрийн эрхийн дээр улс орны эрх ашиг гэж зүйл байдгийг ихэнх хүмүүс төдийлөн ухамсарлахгүй байх шиг. Бас өнөөдрийн хамгийн хөндүүр сэдэв бол цагийн аясаар зүгээр л бий болчих, бүтчих юмсыг улстөржүүлж шоу хийж байна. Байж болохгүй асуудал боловч цагийн аясаар ийм зүйлс байхгүй болно гэж бодож байна. Бид хөгжиж байна гэж хувьдаа бодож байгаа шүү. Хувьсал, өөрчлөлт, шинэчлэлт.

Anonymous said...

Хэрвээ цахим хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж хөл хөөрцөг болоогүй бол компьютерын борлуулалт тэгтлээ их огцом өсөхгүй байх байсан болов уу. Ингэж огцом өссөнөөс болж бид маш их хөрөнгө, мөнгөө гадагшаа хий урсгаж алдлаа. Тэр олон компьютертай болсны хэрэг юу байна? Тэртэй тэргүй, телевиз, сонин, гар утас гээд мэдээллийн хэрэгслэлүүд ёоз ёозоороо байж л байна. Олон компьютертай боллоо гээд иддэг талх, ургадаг ногоо нэмэгдэхгүй. Бараг гар утсаараа дамжуулаад интернет ашиглах боломжтой болж байна. Тэгэхлээр компьютерын боловсрол нэмэгдэнэ гэж хөөрцөглөх хэрэггүй. Хүссэн ч, эс хүссэн ч ирээдүйд хэн бүхэн компьютертай, интернеттэй харьцдаг болно. Жирийн л нэг хэрэглээ шүү дээ. Үүнийг боловсрол энэ тэр гэж улс төржүүлэх нь илүүц хэрэг. Улс төрчидтэй, төрчидгүй, бодлоготой, бодлогогүй, зах зээлийнхээ жам ёсоор урсгалаараа биелэгдэх ёстой зүйл.

bayarsaikhan said...

“Та нар засаг захиргааны байгууллагуудийн нарийн ширийн үйл ажиллагааг мэдэхгүй юм чини бид нар өөрсдөө хийнэ” гэх янзтай нэг яриа өнгөрсөн. Энд “Бид нар” гэдэг нь бодвол өөрсдийнхөө хувийн таньдаг мэддэг компаниудаа хэлж байгаа юм шиг сонсогдож байсан шүү. PPP буюу Public-Private Partnership гэдэг зүйлийн тухай их дурьдаж ярихыг нь яанаа тэгээд…

Urgeljleliig endees unshaarai.

http://bayarsaikhan.wordpress.com/2006/12/11/%d0%a6%d0%b0%d1%85%d0%b8%d0%bc-%d0%9c%d0%be%d0%bd%d0%b3%d0%be%d0%bb-%d0%be%d0%be/

Anonymous said...

Дөлмандах: "Хүний эрх гээд баахан хөөрцөглөсөн хүмүүс л байх юм, юм л бол эрх, харин хүн бүрийн эрхийн дээр улс орны эрх ашиг гэж зүйл байдгийг ихэнх хүмүүс төдийлөн ухамсарлахгүй байх шиг."

Энэ үгийг ингэж хамаагүй хэлж болохгүй шүү!

Anonymous said...

tsahim mongol hutulburiin huwid ugui zugeer suuhaar bas owoo ywj baina. gehdee medeej hun bolgonii ur dund hureheer ajillah hetsuu l dee. ediin zasgiin talaas harwal unendee manaid jiriin hun pc awaad net orood tuugeer damjaad ashig olno gehed jaahan hudlaa l daa. yahaw humuust pc gej neg mundag um baidag shuu gesen oilgoltiig niigemd ugch baigaa talaaas yriwal mundag ajil l daa. tegeed ene ajil ni maani heseg buleg humuus business tudii bolood duusahgui tsaashig uneheer ur dungee uguh ajil bolj urnuhiig husej baina.