2007-07-04

Билл доошлов

Дэлхийн хамгийн баян хүн хэн бэ гэсэн асуултанд хүн бүр л "Билл Гэйтс" гэх хариулах нь лав. Харин саяханаас Слим нэртэй Мексикийн нэгэн бизнес эрхлэгч хөрөнгийн хэмжээгээрээ түүний дээр гарч "Дэлхийн хамгийн баян хүн" алдрыг зүүх болсон байна. Слим нь America Movil компаний эзэн бөгөөд түүний компаний хувьцааны үнэ 26% өссөнөөс түүний хөрөнгө 67.8 тэрбум доллар болж 56 тэрбумтай Билл ахыг гүйцсэн байх юм. 13 жилийн турш энэхүү алдрыг зүүсэн Билл ах үүнд төдийлөн сэтгэл зовинохгүй байгаа аж. Мэдээллийн дэлгэрэнгүйг http://seattlepi.nwsource.com/business/322239_richest04.html хаягаас уншаарай.

Нээлттэй эхийн програм хангамж, линукс сонирходог болохлээр хүмүүс намайг Microsoft-д дургүй гэж боддог шиг байгаам. Үнэндээ дуртай биш л дээ, дургүй ч биш гэхдээ Билл ахын бичсэн номны эхний бүлгийг уншсаны хувьд, мөн түүнгүйгээр өнөөдрийн мэдээлэлжсэн нийгэм байхгүй байсан гэж бодохлээр түүнийг өөрийн эрхгүй хүндлэх сэтгэл төрдөг гэж.

2 comments:

Unknown said...

Огт дургүй л гэж боддог шдээ.

Anonymous said...

Сайн байна уу. Танаас нэг юм асуух гэсэн юм. Би нээлтэй эх дээр нэг юм огт ойлгохгүй юм. Бүгд нээлттэй гэсэн мөртлөө яг ижил зорилготой хэд хэдэн програм зэрэгцэж хөгжөөд хоорондоо өрсөлдөөд байх юм. Ер нь зөндөө олон байдаг. Жнь: Eclipse NetBeans ... Энэ яагаад тэгээд байдаг юм болоо. Бас ямар нэгэн commercial зүйл дээр манай дарга нар нээлттэй эх ашиглах хамгийн аюултай учир нь тэр дунд алдаа их байдаг тул сүүлд нь ажил явж байхад бөөн асуудал ундрах нь элбэг гэсэн. Би эхэндээ үгүй гэдэг байсан боловч яах аргагүй тийм байдалд орж байсан. Энэ талаар нэг дэлгэрэнгүй хариу өгөөч. Хүндэтгэсэн Макс.