Миний бие үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор бас чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх үүднээс аль болох монголчуудынхаа бүтээсэн киног үзэхийг зорьж байгаа билээ. Тэгээд саяхан Тэнгист Халуун сэтгэл киног үзлээ. Энэхүү кино нь соц үеийн сангийн аж ахуй, нийгэм, хүмүүсийн үзэл бодол гээд тухайн нийгмийн талаар зарим нэг сонирхолтой зүйлсийг ажиглаж болно. Жишээ нь, өнөөгийн нийгэмд хайрлаж дурлах нь хүний эрх, хүн хэдэн ч настайдаа хүнд дурлаж, хайрлаж болно. Гэтэл нас залуудаа хүнд хайртай болохыг жигшүүртэй гэмт хэрэг мэт үзэж, тэрхүү охиныг гадуурхаж буй нь тухайн нийгэм ямар чанга хатуу байсныг илтгэх биз. Сүүлийн үед хараад байхнээ монголчуудын хийж буй кинууд найруулга, ашиглаж буй шийдэл, технологи гээд бүхий л талаараа маш сайжраад үзэхэд ч их урамтай болж байгаа. Танд ч гэсэн үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжиж бас чөлөөт цагаа бааранд хэн нэгний татсан тамхины утаа, согтуу хөлчүү хүмүүсийн дунд биш харин цэвэрхэн, эрүүл орчинд өнгөрүүлэхийг зөвлөж байна.
Энэ блог маань киноны талаар огтхон ч биш харин вэб 2.0-ын тухай юм. Цахилгаан эрчим хүч бий болсноор хүн хэд дахин илүү бүтээлж болж басхүү ажлын цаг ч уртассан гэдэг. Өөрөөр хэлбэл харанхуйг өдөр мэт гэрэлтүүлж чадсан гэсэн үг. Харин дараа нь мэдээллийн технологи үүсч хөгжсөнөөр бид бараг бүх төрлийн мэдээллийг тоон хэлбэрээр дүрслэх, хадгалах, түгээх боломжтой болсон. Мэдээлэл өгөгдөл нь тоон хэлбэрт байхдаа ямар ч жин татахгүй, цаг хугацааны элэгдэл үгүй, түгээж тараах боломжид бараг хязгаар үгүй гээд тоочоод, харьцуулаад байдал уламжлалт мэдээлэл түгээлтээс хавьгүй их давуу талуудтай. Энэ нь бидний амьдрал, нийгэмд өөрчлөлт, шинэчлэлт зарим зүйлс мөхөл авчирч байна. Хэрэв компьютер, интернэт, вэб гэж үгүй байсан бол надад өөрийн үзэл бодол, дуртай зүйлийнхээ талаар бичих хэзэн зуун үг байтуйгай ганц өгүүлбэр ч бичих сонингийн булан олдохгүй байсан биз. Олдсон ч хэтэвч маань хэт нимгэдэх байсан нь ойлгомжтой. Бас тэгээд тэрийг нь дэлхийн хаана ч байгаа хүн уншина гэдэг бол бүр зүүдэнд ч орохгүй үзэгдэл. Зүүдэнд орлоо ч хар дарсан зүүд байх байсан биз.
Миний бодлоор бид үнэхээр азтай хүмүүс. Бид хэн нэгэн юу хийж бүтээж, юуг бидэнд санал болгож, хэзээ бидний хийж бүтээх, туурвих ээлж ирэх бол хэмээн хүлээж суулгүйгээр яг одоо бүтээгч болох боломжтой. Өмнө бид зөвхөн хэрэглэгч байж зурагтаар гарсан, сонинд нийтлэснийг уншдаг байсан бол та өнөөдөр блог нээснээр сэтгүүлч нийтлэгч, podcast нээснээр радио нэвтрүүлэгч, flickr дээр фото зургуудаа нийтлэснээр фото студитэй, дүрс бичлэгээ youtube дээр тавьнаар кино клип бүтээгч эсвэл жүжигчин болох боломжтой болж байна. Энэ бол зөвхөн жишээ төдий л ... Интернэт, хавтгай дэлхийн ертөнцөд та хэнээс хамааралгүйгээр нийтлэгч, жүжигчин, бүтээгч, туурвигч байж дэлхийн хаана ч байгаа хүнд өөрийн бүтээлийг хүргэж, өөрийн гэсэн шүтэн бишрэгч, уншигч, үзэгчтэй, сонирхолын хүрээлэлтэй болох боломжтой байна. Та мэргэжлийн байх албагүй, та сонирхогч байхад л хангалттай. Хамгийн гол нь энэ бүх үйлчилгээг интернэт компаниуд танд үнэгүй үзүүлж танаас зөвхөн интернэт холболттой байхыг шаардана. Өнөөдөр дэлхий дээр тэр тусмаа Монгол Улсад маань хэдэн блогчин, хэдэн видео туурвигч, хэдэн бүтээгч байгааг хэн ч мэдэхгүй. Тэдгээрийн нэг нь би байна, магад уншигч та ч тэдний нэг байж болно. Хэрэв та блог хөтөлдөг эсвэл бүтээгч бол интернэтийн хаягаа сэтгэгдэл болгон үлдээхийн танаас хүсье. Хэрэв та одоогоор зөвхөн хэрэглэгч байгаа бол өөрт байгаа энэ сайхан боломжийг ашиглан бүтээгч болохыг уриалж байна. Таныг бүтээгч болоход туслахдаа ч бэлэн байх болно.
Яагаад хаа хамаагүй киноны талаар бичсэн юм болоо гэж та гайхаж байж болох юм. Би зүгээр л технологи хөгжихийн хэрээр өөрөө хямдарч, түүнийхээ хэрээр хэн бүхэнд хүртээмжтэй болж байна. Тэр хэрээр бидний амьдрал, бүтээл гээд бүхий л зүйл чанаржиж буйг ... гэсэн юм.
2 comments:
өнөөдөр тэнэж яваад нэгэн хөвгүүний блогийг оллоо. дажгүй идэвхитэй хөтөлдөг басхүү Youtube гэх мэт вэб 2.0 элементүүдийг дажгүй ашигласан байна. http://131dg.blogspot.com/ хаягаар ороод үзээрэй. шинэ үеийнхэн маань ч ...
Зөндөө л сайхан шийдлүүд байна. Тэгсэн хирнээ яаж хичээгээд аль нэгийг нь хэрэглэж чадахгүй юм. Хуучин ч чатлаад, вэб өдөржин шөнөжин хэсээл, хэд хэдээр нь хийчих гээл байдаг байсан чинь одоо нэг завгүй. Бас нөгөө 2.0 вэбүүд нь хаа сайгүй юмаа. Энэ болгоныг гүйцэж үзнэ гэхээр нэг л санаанд багтахгүй санагдаад.
Гол асуудал нь аливаа мэдээллийн цэгцтэй, үнэн зөв байх гэдэг сонирхолтой зүйл болоод байна.
Өөр нэг асуудал нь технологи хөгжих тусмаа амархан ч болоод байгаа юм шиг эсвэл бас дэндүү чамин - нүсэр болоод байгаа юм шиг. Бөөрөнхийлөх юу байхав, гэхдээ юм (нээрээ юу л бол юунд) болгон дээр бидний сонголт дэндүү өргөн болчихоо юу даа.
Post a Comment