2009-03-14

Альфа 6

Өнгөрсөн шөнө сууж байгаад системээ Ubuntu 9.04-ийн Альфа 6 хувилбарыг суулгаж авлаа. Хэдийгээр хөгжүүлэлтийн хувьд шаггүй түүхий, их ажил хийгдэж байгаа боловч өчигдөрийг хүртэл ашиглаж байсан систем маань овоо сайн туршилтын туулай болсон тул бас их хөглөрсөн байсныг сольж л орхилоо. Таалагдаж байна, харин татаж авахдаа өмнөх аргыг ашигласан болно.

Дөнгөж суулгасны дараагаар дэлгэцийн нягтрал маань нэг л биш парайгаад байсан нь өнөөдөр шинэчлээд зүгээр болчих жишээтэй. Энэ хувилбарт хийгдэж байгаа бас шаггүй маргаан дагуулаад байгаа нэг шинэ зүйл бол ямар нэг шинэ зүйлсийг мэдээлэх загвар юм. Сүлжээнд холбогдох, шинэ захидал ирэх гээд эдгээрийг мэдээлэх нь их эвтэйхэн гоё болсон байна. Цэс нь бас нэлээн цомхон, эмх цэгцтэй болсон юм шиг санагдлаа. Бидний хүчтэй яриад байсан OpenOffice.org 3 өрсөн ч миний хувьд сүртэй өөрчлөгдсөн зүйл анзаарагдсангүй. Хэрэглэх явцад илүү мэдэгдэх бизээ. Харамсалтай нь Firefox 3.5 хувилбар орохгүй бололтой. Цаашид үргэлжлүүлэн бичнээ...

2 comments:

Anonymous said...

Neg um asuuh gesen umaa, minii ubuntu -n web browser zarim xuudasiig ogt gargaj irehgui tag bolchood bxiin. net-s xaij bgaad, firefox-n ipv6 disable bolgoson , yalgaagui, xamgiin naadzahiin jishee l gehed, www.gogo.mn nuur ruu ni oroxgui tag bolchood bxiin? ene yamar uchirtai ve? medhuu xu

Unknown said...

миний хувьд ийм асуудалтай огт таарч байгаагүй юм байна. хэрэв боломжтой бол http://groups.google.com/group/limnux хаяг руу ороод асууж болох юм.