2009-03-09

Хуучин монгол бичгийг дэмжье

http://xvv.blogmn.net/21109/ энд бичигдсэн зүйлийг зарчмын хувьд бүрэн дэмжиж байна. Энэ тэнд явахаар танайх оросоор бичиж оросоор ярьдаг уу ч гэх шиг асуулт тавих нь үнэхээр эвгүй шүү. Яагаад гэхээр орос үсэг ашигладаг биз дээ гэнэ. Манай нэг найз (монгол л доо) хамт зурагт үзэж байснаа кирилээр бичсэн текст гарсан чинь оросоор бичсэн байна ш дээ гэж хэлж билээ. Нөгөө талаасаа та нар ямар хэлээр ярьдаг вэ, бичдэг вэ гэж асуух нь амар ч юм шиг. Таны санал?

7 comments:

Badka said...

Үндэснийхээ хэл бичгийг сэргээвэл хэрэгтэй л юм. Намайг бага ангид байхад ид монгол бичгийн хичээл ордог байсан одоо орж байна уу гүй юу. Одоо хүртэл монгол бичгээр уншиж чадаад байгаа юмсан, уг нь. Криллийг өө энэ оросын бичиг гээд бүрэн халж бас болохгүй бхаа, наанатай цаанатай хандах хэрэгтэй бх.

Enkhsaikhan said...

Харин ийм асуудалууд ч гардаг шүү оор орны хүмүүстээ ярьж байхад ч. Тэрүүхэн үедээ ичээд хэнд бурууг нь тулгадаг билээ гэж хоромхон бодох болов ч нэгэнт өнгөрсөн асуудал тул ямар ч аргагүй гэж бодоод өнгөрнө. Тэгэхдээ л өнөөдөр зайлшгүй ярилцаж шийдвэрлэх ёстой асуудал гэж бодож байна. хэрэвээ үнэхээр монгол бичгээ хэрэглээд болоод байвал гоё л байна үү. Нэг л өөр мэдрэмж. Дээхэн үед нэг таньдаг ах маань монгол бичгийн босоогоор бичдэгийг хөндлөнгөөр бичдэг болгох гээд оролдоод өөрөө бичээд сууж байсныг нь санагдуулчихлаа(яг л араб хэл шиг харагдаж байна лээ :) ). Өнөөдөр компьютерийн хэрэглээнд босоогоор хэрэглэснээс хөндлөнгөөр бичсэн нь тохиромжтой ч юм шиг бас нөгөө талаа эвгүй ч харагдах юм уу.
За тэгээд өөрчлөнө гэдэг амар асуудал биш л байхал даа. Өөрчлөх тал дээр янз бүрийн бүлэгүүд байгуулагдаад ажиллавал үр дүнд хүрэхийг үгүй гэх газар алга л даа. Тэгэхдээ миний хуьд бол их л хол харагдаж байгааг нуух хэрэг юу байхав...

Anonymous said...

Latin useg heregldeg ulsuud bugd latin geed ichdeg bolj baina uu?
Hel, useg 2 yalgaatai ed shuu dee.
Hel bol mash tsever baih ni chuhal. Harin uzeg bol medeelliig hurdan hurgeh uuregtei. Huuchin mongol usgiig olon udaa dahij nevtruuleh gej, olon myangan jaahan huuhduud deer turshilt hiisen. Bichih, unshih ni zorood huuhduud nileed zovson. Deer ni orchin ueiin shinjleh uhaan, technologiin bichleg hiihed nileed hetsuu. Olon talaas ni harah heregtei l dee. Gan oros useg gedeg talaas ni bish. Latin useg avach heregleh neg huvilbar baidag ch Mongol helnii 30-s iluu aviag 26 useg buulagh ni hundreltei, zarim aviag 2,3 usgeer temdegleh zereg hundreltei l yum baina lee. Ta nar ch gesen yag ene blog-oo kirill, latin, huuchin mongoloor bicheed unshaad uzeeree. Ali ni unshihad hyalbar baigaag sain anhaar. Bi dassan tul kirill useg gaiguu baih shig baina gesen hyalbar dugnelt ogohguigeer yagaad unshihad hyalbar baigaag sain bodood uzeerei.

Anonymous said...

Уг нь бид үндэснийхээ бигийг л хэрэглэх ёстой гэж би боддог. Мэдээж дуудлагын хувьд УУЛ гэдэг үгийг АГУЛА гэж бичээд байх их хэцүү л дэ. Ер нь Уйгаржин Монгол бичигт шинэчлэл хийж орчин цагийн монгол хэлний дуудлагатай тохируулаад хэрэглэвэл зүгээр биш үү. Харин тэр АГУЛА, АБУ гэдэгийг нь дундад зууны Монгол хэл гээд тусгай хичээлийн хөтөлбөр оруулаад заана биз дэ.Одооний байгаа хэлбрээр нь хэрэглэх хэцүү л байх.

Anonymous said...

Odoo ashiglaj b.gaa Cyrillic-ee utf ansi geed uchiraa olj chadahgui b.had uigarjin orj irvel buh yum orvongooroo ergene bizdee

xvv said...

Монгол бичиг рүү шилжчихвэл ANSI энэ тэр байхгүй угаасаа л Unicode л хэрэглэнэ. Компьютерт босоо болгох ч бас эхнээсээ шийдэгдээд л байгаа шүү дээ. Ер нь бол бүрэн боломжтой.

Сонин юм... Зарим хүмүүс хэцүү, уншихад өөр энэ тэр гэж төвөгшөөх юм...
Би лав 5-р ангидаа л бага зэрэг үзэж байсан. Гэсэн ч надад огт хэцүү санагдаж байгаагүй, одоо ч тэр. Ямар бүхэл бүтэн гадаад хэл сурах гэж байгаа биш. Хүүхдүүдийг бага ангиас нь заачихвал энэ ямар ч асуудалгүй. Харин ч бага сургууль бол хүүхдийн сэтгэхүйн цар хүрээг тэлж, цаашдын сурах судлах зүйлд нь тархийг нь бэлдэж багтаамжийг нь тэлж өгөх ёстой анги. Багадаа тархиа хэр сайн ажиллуулж, хэр ихийг цээжилнэ томроод төдий хэмжээнд л толгой нь ажилладаг хүн болно гэж боддог.
Тэгээд ч Англи хэлэнд ч бас дүрмийн бус үйл үгнүүдийг яг тэр хэвээр нь цээжилдэг. Монгол бичгийн бүх үг тийм биш. Абу агула-аас эхлээд тодорхой тооны үг байгаа. Бусад ихэнхи үгс аяндаа тогтоно.
Кирилл бичигч бас яг тогтсон, сайн дүрэм байхгүй. Ном уншдаг, харцаараа тогтоосон болохоор л хүмүүст тэгж санагдаж байгаа шүү дээ...
http://gerel.blogmn.net/20510/?#c47017
Аким гуайн энэ ярилцлагыг нэг уншаарай.

Erdenechimeg Myatav said...

Монгол бичгийг би дэмжнэ. Гэхдээ төрийн бичиг болгохоос өмнө компьютерт бүрэн шийдчихвэл их олон зүйлд туслана гэж бодож байна. Та нар сонирхвол энэ хуудсыг нэг хараахай арай дуусаагүй байгаа юмаа. Гэхдээ тус болж магад.

http://wiki.services.openoffice.org/wiki/Mongolian_script_(%D0%9C%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE%D0%BB_%D0%B1%D0%B8%D1%87%D0%B8%D0%B3)

http://www.openoffice.org/issues/show_bug.cgi?id=91226