2006-12-08

Монголд хүний хөгжил муу байна

Өнөөдөр сонинд ийм гарчигтай нэгэн мэдээ нийтлэгджээ. Энэхүү нийтлэл нь хүний хөгжлийн тайлангаас иш аван өгүүлсэн байгаа бөгөөд Монгол Улсын нийт хүн амын 98% нь бичиг үсэг тайлагдсан гэж мэдээлсэн байна. Энэ үнэхээр том үзүүлэлт биш гэж үү? Энэ тоог хэрхэн чанарт шилжүүлэх вэ?

Саяхан нэгэн мэдээ уншиж байхад Хятад улс судалгаа шинжилгээний ажилд зардаг мөнгөөрөө дэлхийд 2-р байранд орох боллоо гэж байсан. Энэ оноос эхлэн 160 тэрбум долларыг зөвхөн энэ салбарт зарна, хариу АНУ 300 гаруйг зарж тэргүүлж байх юм. Хэдийгээр тэд асар их хэмжээний мөнгө зарж байгаа ч нийт хүн амын бичиг үсэг тайлагдсан болон зарим нэг сургалтын арга барилаас болоод Энэтхэгийг ч гүйцэх энүүхэнд байгаа бололтой(нэг судалгаанаас үзсэн юм). Гэтэл бид чинь үнэн ч худлаа ч ийм өндөр үзүүлэлттэй, зөрсөн ч шалихгүй биз, байж яагаад цоороод гараад ирж болохгүй гэж? Зөв бодлого, зөв манлайгч л дутагдаад байх шиг.

1 comment:

Шинэхүү said...

Энэ мэдээг оруулсан хүн нь их мэдлэг муутай ям шиг байна хүний хөгжил гэдэг зүйл бол дан ганц мэдлэгээр хангагддаг ум биш маш их цар хүрээг хамарсан өргөн хүрээтэй асуудал гэдгийг сайн ойлгох хэрэгтэй