2006-12-21

Би гэртээ ирчлээ ...

12-р сарын 4-ний өдөр гэрээсээ, эх орноосоо хүний газар эрдэм сурахаар гарсан билээ. 16 хоногийн дараа гэртээ ирлээ. Гэрээ, хуучин амьдралаа санасан гэж жигтэйхэн. Сингэнэсэн сэрүүн агаар, үл ялиг бээрхүүлэх хүйтэн агаар гээд бүх юм гоё, сайхан. Би Монголдоо хайртай, өвөлд нь ч гэсэн хайртай. Хэхэ. Хэдхэн хоног явчаад их юм болж байнаа, бүр удаан явбал яах юм болоо.

Эцэст нь хүний газарт чамгүй юм үзлээ, бодлоо. Энд, бидэнд хийх юм зөндөө байна гэдгийг л илүү ихээр мэдэрлээ. Цаашид блогоороо та бүхэнтэй хуваалцах болно. Аан нээрээ өнөөдөр чинь 19 цагаас Их Монголд Unix Beer Party-тай, очиж сайхан чалчиж өгнөө. Хүмүүсээ ирээрэй :).

2 comments:

Galaarid said...

Сайн уу, Дөлөө?
Сэгсгэр ч гэсэн ээж минь, сиймхий ч гэсэн гэр минь гэж учиртай үг шүү.Миний төрсөн газар Улаанбаатараас 1250 км-ийн алсад тэртээ баруун хязгаарт бий. Тэр бүр очиж чаддаггүй ч жилээс жилд улам их бодогддог болоод байгаа. Нутгаа гэх сэтгэлийн энэхүү бат бөх уяа монголчуудад бусдаас арай илүүтэй байна уу даа. Хөөрхий муу Цогоогийн минь \С.Цогтсайхан\ хэлсэнчлэн би ч хөдөө нутгаа ярихаас цаашгүй хотын ямаа болж дээ.

UROLOGY said...

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж,
имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
whatsapp: 15733337443
Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802