2006-12-11

Open XML стандартаар батлагдлаа

Саяхан Microsoft-нхон Windows болон Office програмуудынхаа шинэ цувралыг сүр дуулиантайгаар олонд зарлаж басхүү араасаа хэл ам таталсаар байгаа. Microsoft Office 2007-д орсон шинэлэг зүйл нь XML-г бүрэн дэмжиж цаашид бүх файлуудаа Open XML гэх Microsoft-н форматаар хадгалах болсон. Өнгөрөгч пүрэв гарагт Open XML нь албан ёсоор ECMA-н стандарт болсныг зарласан бөгөөд энэ нь Open XML формат хэрхэн мэдээллийг хадгалдаг болоод түүнийг уншдаг, бичдэг програм хангамжуудыг нээлттэйгээр бүтээх боломжийг олгож байгаа юм. Цаашлаад ISO стандарт болох юм байна. Өөрөөр хэлбэл стандарт нь хэнд ч нээлттэй байх ёстой байдаг. Удахгүй Open XML уншиж, бичдэг нээлттэй эхийн програм хангамжуудыг харна гэж итгэж байна. Гэтэл цаана нь бас аюул байна. Юу вэ гэвэл Microsoft Office 2007 нь мэдээллээ хадгалахдаа Open XML форматаар хадгалаад зогсохгүй бас хамгаалалт хийж байна гэнэ. Энэ нь Microsoft Office-с бусад програм бараг нээж доторхыг нь харуулж чадахгүй бололтой.

Энэ Microsoft ер нь яах гээд байна? Нээлттэй сайхан өрсөлдөж чадахгүй л юм байх даа? Эндээс харахад Microsoft нээлттэй эхийн програм хангамжуудыг өрсөлдөх чадваргүй гэдэгч бас байж болох чадамжуудыг үнэлж байх шиг.

1 comment:

Dr. louis said...

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь dr.louisclinic@gmail.com хаягаар бидэнтэй холбоо бариарай. Бид танд Бөөрнийхээ төлөө маш их хэмжээний мөнгө өгнө. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний эмнэлэгт яаралтай хэрэгтэй эсвэл +918704214690 эсвэл dr.louisclinic@gmail.com
Үнэ: $450,000usd