2007-01-05

Моби гэж ...

Сүүлийн үед Мобиком маань доголдоод хачин байна шүү, уг нь ... Миний бие анхнаасаа Мобикомын үйлчилгээг сонгон хэрэглэсээр ирсэн бөгөөд учир шалтгаанаа өгүүлье.

Хамгийн анх угаасаа сонголт байгаагүй улмаас сонгосон байх, мэдээж хэд хэдэн удаа солих боломж байсанч Skytel болоод CDMA-с яаагаад ч юм үнэхээр харшилтай болоод сольж байсангүй. Гэхдээ бусдын адил Моби мөлжиж байна, үнэ өндөр байна гэсэн хэвээр. Ажил хийдэг байхад ажлаас Мобигийн дараа төлбөрт дугаар олгож төлбөрийг нь төлдөг болсноор утсаар мэссэж бичих биш харин ярих гэдэг зүйлд амтшсан юм. Сүүлд ажлаас гарч дугаар хураагдсанаар дугаараа солих, цаашлаад үйлчилгээгээ солих том шалтаг болсон ч бас л Мобидоо үнэнч үлдсэн яагаад?

Би Мобиг сонгов. Skytel-г туршиж үзэхийг хэд хэдэн хүн санал болгосон боловч өмөх шалтгааны улмаас сонголтын шагсаалтанд огт байхгүй боловч өөр нэг сонголт нэмэгдсэн байсан нь Unitel. Өөрийн гэсэн дугааргүй байхдаа буюу 6-р сарын сүүлээр ажлаар Испани улсыг зорьсон бөгөөд тэр хойгуур Unitel-н үйлчилгээ эхэлж билээ. Оновчтой, зөв сонголт хийх санаатай вэб рүү нь ороод л үйлчилгээнд эргэлзээ төрөв. Ихэнх зүйлс нь зурагаар хийсэн боловч нөгөөх нь бүүдгэр, томруулах тусам улам бүрсийнэ гэж. Уг нь шинээр гарч ирж байгаа, их өрсөлдөөнөөр гарч ирэх болохоор бүх зүйлийг төгс хийнэ гэж бодож байсан маань үгүй байж. Цааш сонголт хийхэд хэрэгцээтэй мэдээлэл хайсан боловч олигтой зүйлс олдсонгүй, олдсон нь бүрсгэр зураг. Холбоо барих ч билүү санал сэтгэгдэл ч билүү булан руу нь ороод үнийн санал бас вэб дээр шүүмжлэх зүйлсийг бичээд илгээсэн боловч өнөөг хүртэл хариу байхгүй. Ашигладаггүй бол тэр буланг яваад хаячихмаар юм. Гэтэл Мобигийн вэб дээрх нэг алдааны талаар захидал бичихэд цаг ч хүрэхгүй хугацаанд хариу ирж, уг алдааг зассан байсан нь миний сэтгэлийг үнэхээр хөдөлгөсөн. Ингээд би 9911UNIX гэсэн дугаарыг сонгож хэрэглэх болсон.

Би зөв сонголт хийсэн. Саяхан Филиппин явах болж гар утсаа авч явахаар шийдэв. 2222 гээд лавлах утас руу залгаад гар утас маань тэнд ажиллах эсэх талаар асууж байгаад санамсаргүй утсаа тасалчихав. Харин нэх удалгүй танихгүй дугаараас дуудлага ирж "Та Манилад утсаа ашиглаж болно" гэснээр гар утсаа авч явж хэдий жаахан үнэтэй боловч гэрийнхэнтэйгээ, найз охинтойгоо байнга холбоотой байсан. Техникийн дэвшил бас зөвхөн Мобигийн үзүүлж байгаа үйлчилгээ. Бээжинд ч гар утсаа барьсан. Өмнө ч Куала-Лампурт явж байхад ингэж байсан. Үүнээс гадна Системийн Администраторуудын Чуулга Уулзалтанд ивээн тэтгэгч хайж явахад илүү дутуу чирэгдэлгүйгээр нааштайгаар шийдвэрлэж өгсөн, тусласан. Миний уулзсан газрууд "манайд ямар ашигтай вэ" гэх мэт зүйл асууж байхад Моби "нийгэмд өгөх ашиг тус" гэж асууж байсан юм. Тэгээд ч биднээс авч байгаа энэ их мөнгөнөөсөө нийгмийн сайн сайхны төлөө чамгүй их зүйл хийсэн, хийж байгаа бас хийх ч болно гэж бодож байна. Гэхдээ л үнэтэй хэвээрээ байгаа :).

13 comments:

Ochko said...

Би Моби д ажиллаж байсийшд гэж... Нээрээ л арай л өөр шүү.

Luvsantseren said...
This comment has been removed by the author.
Luvsantseren said...

Өөр нь ч өөр. Гэхдээ би арай өөр өнцгөөс харах нь дээр гэж бодож байна. Хэрэглэгч байж байж тухайн аж ахуйн нэгж оршин тогтнодог. Нийгмийн өмнө хариуцлага хүлээсэн том компаниудын хувьд эхлээд хэрэглэгч бүрдээ яг тохирсон бүтээгдэхүүн, үйлчилгээг өртөг, зардал дээр үндэслэсэн боломжийн үнээр санал болгодог. Харин хоёрдугаарт хэрэглэгчээ хадгалах, түүнд сэтгэгдэл төрүүлэх үүднээс нийгэмрүү хандсан үйл ажиллагаа явуулж ирдэг. Энэ харин эсрэгээрээ яваад байх шиг.............

Unknown said...

Сониноос цаана чинь "оюутнууд" моби-г нуман тулгуурт оруулах гээд үзээд байх шиг ээ. Мэссэж бичдэг үнээ бууруулахыг шууд тулган шаардсан гэнэ. "сонголт" байсаар байхад ингэх нь жоохон ойлгомжгүй байгаагаас үзэхүл Operator's War болоод байна уу гэж сэжиглэмой!

Buyantsogtoo, Ts. said...

За би саналаа хэлье дээ. Үнэндээ бид чинь олон жил Моби гуайд "мөлжигдсөн" улс. Одоо тэд зах зээлийн 80 хувийг эзэлж үндсэндээ монополь болсон байна. Монополийг бид өөгшүүлэн дэмжиж болохгүй. Оюутнуудын хөдөлгөөнийг зөв гэж бодож байна. Мобигийн зах зээлийн эзэмшил жаахан буураад ядаж 51 хувь болог л дээ. Бусдыг нь бусад операторууд эзэмшиг. Уг нь СДМА нь мобид хэрэглэдэг системээс илүү юм шүү дээ, ялангуяа ярианаас илүү өгөгдөл дамжуулалтын хэрэгцээ өссөн өнөө үед. GSM яваандаа тархалт нь багасах магадлал бий. Тэгэхдээ энэ үзэгдэл аажмаар явагдана. Гар утасны операторуудын өрсөлдөөн ихэссэнээр эцсийн дүндээ хэрэглэгч бид нар л хожино. Юутай ч одоохондоо хамтдаа монополийн эсрэг дуу хоолойгоо нийлүүлцгээе. Хэрвээ тэр өрсөлдөөнд Моби ялагдах шинжтэй болоод ирвэл буцаад л хайр зарлана биз. Оройтохгүй. Бас нэг жаахан дургүй хүргээд байдаг шинж Мобид бий. Тэд зөвхөн гар утасны операторынхаа үүргийг сайн биелүүлэхээ бодохгүй, юм юм руу үсчиж байгаа явдал маш буруу. Монополь эрх аваад дэлхийд байхгүй өндөр үнээр олон жил бизнес явуулж Монголын 1 номерийн компани болж авчихаад тэр мөнгөөрөө бусад салбар луу орж олон хүний бизнест саад болж байгаа нь давраад байгаагийн л шинж. Гэхдээ яая гэхэв дээ, энэ улс чинь ардчилсан чөлөөт улс. Монополийг өөгшүүлснээр эцэстээ хэрэглэгч бид л хохирч дуусна гэдгийг мартаж болохгүй. Бас нэг энгийн зүйлийг санаж явах хэрэгтэй байх. Моби бол гадаадын компани. Юнител болон бусад нь дотоодын оролцоотой компаниуд. Хэдийгээр гадаад, дотоод гэж ялгаварлах нь даяаршлын өнөө үед нийцэхгүй үзэгдэл ч, одоохондоо үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих бодлого барихад буруудахгүй байх.

bayarsaikhan said...

Mobicom saynii ungursun arvan jild Mongol ulsad maani 0 tugrugnii TATVAR tulsun gej sonsson. todorhoi salbart gadaadyn hurungu oruulagchdyg demjih huuliin daguu yum gesen. esveel ter huulindaa uursduu oroltsson bailgui dee :)
Odoo dahiad 5 jil 50%-iin tatvaraas dahij chuluulugduh yum gej baisan manai neg auditor naiz. Ingeed bodhoor niigmiin ajild ter tatvar tuluh munguniihuu <1% zarchuuldag bailgui dee :)

Gehdee bi mobi-giin dugaartai l daa :) negent gsm utastai baisan bolhoor irenguutee mobi avchihsan yum.Uilchilgeenii huvid ch gesen odoohondoo nadad neg muu zuil haragdsangui. Harin uniin huvid busadaasaa arai l unetei bainaa.

Togoruu said...

Mobicom ehnii 5 jil tatvaraas hongologdoj bsaan,monopoliig demjihdee gol n bish, 1993ond mgl-d gadaadiin horongo oruulalt gej yum mash baga bhad n oruulj togtooj, bas dampuuraad garaad yavchilgui blgahiin tuld tiim bodlogo bh ch shaardlagatai bsan.gants Mobicom bish olon gadaadiin aj ahuin negjuud ene bodlogiin ur shimiig hurtsen ch tesej uldsen n hed gedgiig toolson ch boloh bh.
harin odoo bol hongololtoosoo garsan, suuliin 2-3jil mgl-d bgaagui bolhoor yag tag sanahgui bgaa bolovch lav 2005ond Mobicom hamgiin ih tatvar tologch aj huin negjeer erdenet, spirt nartai urd hoinoo orson gej duulsan, mgl-d bgaa humuus tatvar tologchoor n bair ezluuldeg barimtiig olood uzvel boloh bhaa.
nogoo talaas market share-g jagsaal tsuglaanaar bish zah zeeliin zarchmaar shiddeg gedgiig oilgoh hun mgl-d tiim ch tsoohon bish gej naidaj bna.mobicom-n huvitsaanii mgl taliin ezemshil anh bguulagdahdaa 12%bsan, aajmaar nemegdeed l bgaa,mgl-n taliin ezemshig huviig ih bolgoh eseh n management-s ih hamaarah zuil gej boddog. Technolgy-g n KDDI, horong oruulalt bodlogiin chigleliig n Sumitomo haiutsdag. unendee mgl-d olj bgaa hedn say dollar Sumitomo-n huvid dalaid dusal nemer gedgiig bid oorsdoo oilgoh heregtei.bagiig ogch oosh hayaj bj bur tomiig oruulj ireh tuhai uhaanaa uralduulbaas zohistoi. Unitel gedgiin huvid marketing, technik-n heltsuuded Mobicom-s hoogdson halagdsan zaluuchuud ajillaj bohir argaar eldev msg-g niigem ruu turhirah arga iheehen heregledeg gedgiig hereglegchid oilgodog boloh hurtel hugatsaa heregtei bh. gehdee buh yumiig zah zeel, hereglegchid shiidne shuu dee. oyutnuud MObicomd durgui bgaa bol hereglehee boliod skytelee l hereglevel boloh yum bishuu, zaaval tanaihiig tegee dhyamd hereglemeer bn gej jagsdagiin uchriig yostoi oilgohguim bn, ene hevii bus uzegdliin tsaana hen yu hiigeed bgaag yalgaj salgah heregtei l dee. oyutnuudiig iim yumand turhirch huuhduuded buruu zurshil, buruu msg ogoh, ulmaar oyutan zaluuchuudiin ner hundiig navs unagah uil ajillagaa yavuulah chin adgiin arga bish gej uu.

Buyantsogtoo, Ts. said...

Ер нь бол аль нэг талыг хэт барих хэрэггүй гэж бодно. Одоогийн байдлаар Мобигийн хувьд нэг л үнэн зүйл байна. Тэд монополь байгаа. Үүнийг нь жаахан хазаарлахыг бодох хэрэгтэй. Хэрэглэгчид ийм бодолтой болоосой гэж чин үнэнээсээ бодож байна. Тогоруугийн дурдсан зүйлүүдтэй санал зөрөхөөр юм алга. Жагсаал хийхийн хувьд бол монополио зогсоо гэдэг утгаар байж болох мэт.
Одоогоор Юнител рүү шилжихэд тэдний каврэж бага байгаа нь оюутнуудад нөлөөлдөг юм шиг. Яг үнэндээ миний хувьд Мобид дургүй байх шалтгаан бол байхгүй. (Эсрэгээр юнителийг байгуулсан компанид ер нь дуртай бишээ) Намайг японд байхад Моби нээгдсэн ч анхнаас нь би тэдний үйлчлүүлэгч болсон, тухайн үед тооцоо хийгээд дэлхийн бусад орны ярианы үнэтэй харьцуулж үзээд үнэхээр уур хүрдэг байсан. Гэхдээ өөр сонголт байсангүй. Бас тохиолдлоор тэдний хувьд элдэв дутагдалтай талыг нь сонсож харж, тэр талын мэдээлэл аваад байдаг болохоор монополь болсныг нь яаж ийгээд арилгах юмсан гэх бодлыг минь хүчтэй болгодог ч байж магадгүй. (Дээр үед тэдний биллингийн систем нь нэг хэсэг гажигтай байсан үед би болон манай найз нар өртөж шулуулчихлаа гэдгээ илрүүлсэн тохиолдол гарсан г.м яривал юмнууд бий л дээ)Тэр Юнителийн хувьд мобикомоос хөөгдсөн барьсан гарууд байгаа байхоо. Бас нэг сонсоод хэрэггүй юм сонссон нь мобигийн монгол талынхны хувьцаа нэмэгдсэн гэдэг нь жүжиг юм байгаан гээ л нэг нөхөр тэгээд байсан... хэн мэдэх вэ худлаа ч юм билүү. Хамгийн гол нь монополь байдал нь арилаад хэвийн зах зээлийн төлөв байдалд ороосой билээ. Гэхдээ удахгүй тийм болох байхоо. Одоо чинь захын бөх мөх гарууд компьютер, гар утасны бизнесийг хийдэг болоод байна ш дээ. Unitel, Skytel хоёрын монгол тал нь нэг компани болоод байгаа нь бас л нэгийг хэлнэ. ... За ямар ч байсан эцсийн дүндээ хэрэглэгч нар л хожоосой.

Togoruu said...

monopoliin esreg huuli (antitrust gedeg bhaa?) manaid yag yamarshuu yum bdgiig bi sain medkuma.huuli n sain bish bol tedniig shahah arga oloh hetsuu bha.uneteigiin huvid unetei, tehdee l heden jiliin omno mongonii une tsene odoogiihoos arai changa, bas orlogiin tovshin muu bhad l mglchuud uneteig n gaihaal onts shaardlagagui humuus hurtel heregleed l bsn, end neg undesnii setgelgee gemeer sonin yum bgaa shig zarimdaa sangddiin. za ter ch yahu,Buyantsogtoo ahiin naiz shuluuldag tun toogui yum bolj;)unendee baiguulagdaad udaagui bh uyed teruun shig herguud ih bsan gedeg, jishee n system engineer zaluu baahan sul shugam karmalchaad durtai hundee ashigluulaad unegui yariulj bsan hereg hurtel garch bsan gej duulsan.ene yahu management tal deer tsegtserch amjaagui, tsoorhoi ihtei bh uyeiin yavdal bh. orsoldogch companiud togloomiin durmee oilgoj orsoldoh heregtei l de, hoorondoo negdene uu yanuu, zah zeeliin zarchimd bj boloh uhaalag helber songoh n zov bh, coverage bagati bol teriigee ihesgehee l bodoh heregtei, skytel-n system davuutai yum bol zurag hogjim huleej avah ed nar geed zov segment ruugee chiglesen zov strategyee l songoh heregtei.tuunees niilj dorgison oyutnuud huilarsan olniig munhag argaar zalbal muu l yum bolno.oyutnuud unetei bn gej jagsaniin orond hicheelee sain hiigeed iim unetei utas heregleed ch tolj chaddag hun bolohiin toloo hicheeh heregtei gedeg msg niigemd heregtei bgaa bolhoos, yamar tedniig hicheel hiihed n gar utas zailshgui shaardlagatai zuil bish bizde. utsaaraa nom ed nar download hiideg tuvshind arai hurcheegui bizde.

Buyantsogtoo, Ts. said...

Togoruud: aaha

Anonymous said...

Sanamsargui tuurch yavaad tanai blog ruu orchihloo. tegeed neg yum helmeer sanagdaad.
Mobi-giin monopoli gedgiig hen ch uguisgehgui. Gehdee ta nar hamgiin chuhal yumiin harahgui baih shig. Hereglegchiin too ni hed bilee???
Dunguj 650,000. Tegvel yapond 1 operator-iin hereglegchiin too hed bdag ve? Orost hed bdga ve? Hyatadad hed bdag ve? Busad gadaadiin amjilttai uil ajillagaa yavuulj baigaa operatoruudiin hereglegchiin too hed ve?
Mobi unuudur delhiin standard bolson GSM system-iig Belgium/Alcatel-aas hudaldaj avdag .Heden saya euro-oor gej bodoj baina? Zardlaa nuhuhiin tuld heden hereglegchtei bh yostoi gej bodoj baina? Tariff ni hed baih yostoi gej bodoj baina? Manai diilenh gej yarigddag prepaid hereglegch nar sard heden tugrugnii orlogo oruuldag bol 5$?10$? Etssiin etsest mongol hugjihgui bgaa neg gol shaltgaan ni zah zeel baidaggui gedgiig ta buhen huleen zuvshuuruh baih.
Tegvel Mobi-iin market share buurval yaah bol? Hen hohiroh ve?
Japan? Belgium? Mongolia?

Dashramd helehed battai eh survaljaas avsan medeenees Mobi-giin mongol taliin huvitsaa barag 40~50%tai bdag gesen. Tegvel Skytel or Uniteliinh hed bol?

Anonymous said...

Mobi giin xereglegchid 2 l zuil deer togtoj baina
1. Anxnaasaa songoson yum
2. Unee xyamdruulax bailgui

xereglegchid ene 2 uzleesee salval mobi xuurxii

Батсүхийн Баасанжаргал said...

Мобиком-ийн дугаарыг 4 жил барьж байгаад Юнител рүү шилжээд 3 дахь жилээ болж байна. Дажгүй шүү