2008-10-25

Ubuntu 8.10 горилогч хувилбар

За даа, Ubuntu-ийн шинэ хувилбар гарах хугацаа ойртоод, бүтээгдэхүүн маань нэлээн тогтвортой, найдвартай ажиллагаатай болж ирж байх чинь. Үүнийг илтгэх гэсэн мэт Release Candidate буюу Горилогч хувилбарыг бэлэн болсныг зарлалаа. Горилогч хувилбар нь хэдийгээр эцсийн, тогтвортой хувилбар биш боловч Альфа болон Бета зэрэг хөгжүүлэлтийн хувилбаруудыг бодвол илүү олон нийт ашиглах боломжтой, онц гойд асуудал үүсэхгүй гэдгийг илэрхийлнэ. Миний хувьд аль Альфа 5 хувилбараас хойш ашиглаж байгаа ба хэрхэн боловсорч гүйцэж байгааг харах, мэдрэх сайхан байна. Тун удахгүй, хэдхэн хоногийн дараа эцсийн хувилбар гарахыг хүлээж байяа. Гэхдээ горилогч хувилбарыг туршиж үзмээр байвал http://mn.releases.ubuntu.com дээрээс эсвэл jigdo ашиглан татаж авах боломжтой.

2 comments:

Anonymous said...

ñàéõàí ìýäýý áàéíà. áè ñóðäàãëäà ìàíàé ñóðãóóëü îäîîíîîñ á¿ð ìºñºí linux í îð÷èíä øèëæèæ áàéãààëäà.áè îäîîíîîñ ë ýíèéã àøèãèëæ ýõýëæèéí íýã þì àñóóõ ãýñèéí virtual pc äýýð ñóóäàã þì áîë óó?

Anonymous said...

forgive me! unicode р бичхээ мартжиж. сайн уу? сайхан мэдээ байна. би ч одолоноос л ашиглах санаатай байна.нэг юм асуух гэсийн ñøæýãéë çñ дээр суудаг юм бол уу?