2008-10-15

Youtube - #2 хайлтын систем

comScore, Inc гэх компани тоон ертөнцийн мэдээллийн цуглуулж хэмждэг ба qSearch гэх судалгаагаар сар бүрийн хайлтын зах зээлийн талаар мэдээллийг гаргадаг юм байна. 8-р сарын байдлаар хайлтын зах зээлийн тэргүүлэгч нь мэдээж Google ба тэд 63%-ийг эзэлдэг, Yahoo 19.6%-г эзэлдэг бол Microsoft 8.3%-иар удаалж байна. Мөн 8-р сард Youtube дээр нийт 2,564 хайлт хийгдсэн бол Yahoo дээр 2,393 хайлт хийгдэж Youtube маань 2 дахь том хайлтын систем болжээ. Харин Google дангаараа 7,594 хайлтыг эзэмшихээс гадна хамгийн том хоёр хайлтын системийг эзэмшиж байна. Тодруулж хэлэхэд 7,594 гэдэг нь 7 тэрбум хагас гэсэн үг юм байна.

1 comment:

Decoder said...

аймаар тоо байна. Манай сайтад 0,000015 - 0,000020 буюу 15000-20000 хайлт хийгдэж байна лээ.. болоогүй л байна даа.. хэхэ