2009-03-29

Python хэл сурсан минь

Python хэлний талаар бичсэн чинь анх хэрхэн танилцаж байсан түүхээ эргэн дурсмаар санагдаад. "Сэрүүлэг"-т оюутан байхад минь Сүхээ гээд нэг жижиг биетэй багш ирээд python, zope гээд ярьж их магтлаг л байдаг байж билээ. Хүчирхэг, юу л бол юу хийдэг гэх мэт. Харин тэр үед нь би үл тоомсорлоод нэрнээс өөр юм сураагүй юмдаг. Дан ганц өөрөө үл тоохгүй бусдыгаа уриалан дуудаж бараг бүгд л тоодоггүй байж. Үнэхээр л юу л бол юу хийж бодог, маш хүчирхэг хэл шүү. Одоо бодоход тэр үед сураагүй нь их л харамсмаар...

Сүүлд 3 жилийн өмнө ажлын шаардлагаар багахан хэмжээний код уншиж ойлгох, бас засвар хийх шаардлагаар хальт үзээд орхисон. Дараа нь харж байхад бүх линукс тархацууд python-г агуулахаас гадна олон зүйлс бичигдэж байгааг хараад ер нь сурах шаардлагатай юм байна гээд цаг гаргаад судалж эхэлсэн. Амьд хэрэглээ байхгүй болохоор тийм ч сайн сурч чадахгүй л байлаа. Гэхдээ л бага сага зүйлсээ автоматжуулаад басгүй их цаг зав хэмнээд байсан юм. Миний хувьд уншаад ойлгодог, бага сага засвар хийчихдэг боловч шинэ юм бичихэд бэрх байлаа. Хичээлдээ анхааралтай суусан бол өөр байх байсан нь тодорхой. Харин сүүлд хөгжүүлж эхэлсэн төсөл дээр нэгэнт хэлний суурийг нь сурчихсан, өөр олон код уншиж байсан болохоор эхэндээ жаахан хэцүү байсан ч яваандаа их хялбар болж ирсэн. Одоо бол хөгжүүлэгч болоод олон код бичмээр ч юм шиг санагдах болсон. Бас код уншаад л ... Хамгийн гол нь юм бүтээх хүсэл, эрмэлзэл их нэмэгдээд байгаа....

12 comments:

Эрхэмээ said...

Би бас хэдэн жилийн өмнө хэсэг сонирхож байгаад тоолгүй хаясан. Одоо сурая гэж бодоод байгаа (Өөрийнхөө хэрэгцээний хүрээнд л). Ямар ном эдэрээс эхлэх үү. Зөвлөгөө өгөөрэй ;)

Unknown said...

Зарим юмаа автоматжуулсан гэсэн. Тухайлбал юуг яаж гэдгээ товчхон тайлбарлаж болох уу?

Unknown said...

нэг өгөгдлийн төрлөөс нөгөө рүү шилжүүлэхэд ихэвчлэн ашигладаг байсан. нэг өгөгдийн сангаас өөр рүү өөр хэлбэрээс, өгөгдлийн сангаас текст гэх мэт. эсвэл ямар нэг олон давтамжтай зүйлийг хялбаршуулах гэх мэт. том юм ер нь бараг хийж байсангүй.

Erdenechimeg Myatav said...

Энэ гарчгийг хараад уншиж эхэлсэн ч "Сэрүүлэг" сургууль гэсэн үг анхаарлыг минь татаад бусдыг нь ойлгохоо байчихлаа. Учир нь намайг Програм хангамж руу татаж оруулсан Жаргал багш минь энэ сургуулийг байгуулсан юм. Багш маань бурхан болсон ч хүүхдүүд нь сургуулийг нь сайн авч яваа гэж дуулсан. Би багшийн МУИС-д байгуулсан анхны ТЭМ лабораторын тухай бичих гээд зураг хүлээгээд байж байгаа.

Anonymous said...

Mini bodloor Python-g amerikiin 10jild hurtel uzdeg gesen. Python bol interpreter hel gej bgaa. Hen medhev er ni programchlaliin heliig shuud pythonoos eheldeg ni tun buruu zuil gej bodoj bn. Jinhene programch coderuud asembler heliig zailshgui meddeg bh heregtei met. asembler bol jinhene hel gej boddog um. Hun hetsuu zuiltei notsoldoj bjil uchrig uhaarwal ter oid ulddeg.

Anonymous said...

Muist bhadl bagsh nar zaawal ANSI C, C99 uzne geed l bdag bsan. Yagaad gevel ene heliig meddeg bhad busad buh torliin heliig surahad tun dohom odoo ch bi tiim umaa gedgiig ni medreed bjil bna. Harin python yostoi erdetsen ed bh. harin olon jil program biched bair suir programchlal gej yu bdgiig olson garuudad bol harin amar hyalbar argaar mongo oloh ni chuhal zuil um aa harin ter boltol ... orost bol C#,java eneteriig l ih sur-d ni uzej bna. Gehdee medeej aihtar tuvshind.

Anonymous said...

odoo microcontroller eneter deer python-g demjdeg chip eneter bdiim bolu? robotics-t python her bdiim bol? bi l lav sonsoguil um bna. Nasa hurtel python heregledeg gesen. ter tom hurd shaardsan gazar heden 10 mor kodig 2,3 moroor shiddeg zuil medeej heregtei blgui yahaw. harin oyutan zaluust yu l bol. amerik bol amerik shudee. zaza tegeed ooriin bodol oortoo zow. Python deer ACM boldog boltugai!

Unknown said...

орчин үед нөхцөл байдал арай өөр болсон. бүх хүн системийн програмчлал хийх шаардлагагүй, хүссэн ч тийм боломж олдох нь ховор. бидэнд хэрэглээний програмыг хурдан, бас өндөр түвшинд бичих шаардлага л гарч байгаа гэж хувьдаа боддог. үүнийг хийхэд тэр АSM энэ тэр мэдэх хэрэггүй.

гэхдээ миний хэлэх гэсэн санаа бол ондоо л доо. хүн алгоримт гэж юу болох, ямар дэс дарааллаар юм хийх нь зөв бэ гэдгийг тэр дор нь бичээд шалгаад үзвэл ойлгоход ч хийхэд ч хялбар. харин эмхэтгэдэг хэлүүд дээр бол бас нэг багаж сурна гээд асуудал их байгаа талаар л хэлсэн хэрэг.

тэгээд ч миний бодлоор хэл бол зөвхөн хэрэглүүр юм. харин алгоримт, програмын ажиллах зарчим, бүтэц зохион байгуулалт маш чухал. энийг сурчихсны дараа хэлийг бол нэг ном барьж уншаад л сурчихна. энд ядах зүйл огт байхгүй. berkeley-н видео хичээлүүдийг үзээрэй, ямар гоё амархан гэж санана. бүр scheme гээд бидний сонсоогүй хэл ашигладаг шүү дээ.

эцэст нь хэлэхэд бүх хүн ямар нэг зүйлийг нэг нүдээр харах албагүй. хүн хүний хэрэгцээ шаардлага, зорилго ондоо. үнэхээр тэгж робот энэ тэр сонирходог бол тэрийгээ хийнэ, сонирходоггүй бол бас л тэрийгээ хийнэ. Python модулийн дурын хэл дээр бичээд түүнийгээ ашиглаж болно, тэгэхээр ASM дээр модуль бичиж болно гэсэн үг. Python мандтугай.

Anonymous said...

za oilgov.
1. ACM gedeg ni ASM bish--> ACM ICPC
2. Oyutnuud shuud 1r kursees ehleed python uzeh ni zov um ))
3. http://www.ferg.org/projects/python_java_side-by-side.html tun hyalbar gehdee yag program code tsaanaa yaj ajillaad bgaag medchihvel zugeer yum.

print "Longlive python";//))) I don't know what machine doing)

Anonymous said...

asm:
ONLY FOR REAL PROGRAMMERs
tooo hard

Anonymous said...

Bi seruulgiin oyutan l daa kom-iin chigleleer surdag manaid odoo python hel zaahaa bolison C++, VB, Java, PHP l zaaj bgaa. Programm bichih mongol nom her ih we 1, 2 bdag ch ontsiin zuil bdaggui yum bnalee tiim nom bwal helj tuslaarai
Mongoliin programmistuud mash olon boltugai!!!!!!!!!

viperoma said...

za tgeheer iim bnaa halit python sonirhoj yavaad orchloo. Uneheer asm medlee gd aguu bolchihdog yum bishee.
Mongold yu heregtseetei bna gdgee l medeh heregtei. Outsourcing kompaniudad ch systemiin programchlaliin module ugduggui shtee. Dandaa l baaztai program l hiij bna. Humuus dood tuvshin bolohoor hetsuu baaztai program hiih amarhan gj tashaardgaa hen ch bolih heregtei. Baaztai program hiihed ch gsen sain tom program hiihiin tuld asar ih medleg hereg boldog. Mashin buteehiin tuld zaaval duguiniihaa hameriig sudlah shaardlaga bhgui. Mash sain olon thread tei server iin database tei haritsdag programiig hiihed uneheer ih urlag shaarddag yum shoo