2010-10-09

СПАМ-ын талаар

Хулхидуулж хашрахгүй монголчууд африкт нийтлэлийг заавал уншаарай. Энд СПАМ буюу хуурамч захидал хүлээн авч түүндээ итгэж хохиросон хүмүүсийн бодит түүх байгаа. Бас Нигерийн нухаш нийтлэл ч ижил түүх өгүүлнэ.

Миний хувьд анх ийм захидал авч байхдаа итгэж бас сонирхож байсан. Дараагаас нь тийм зүйл нь хуурмаг болохыг олж мэдээд үзэлгүй шууд устгадаг болсон. Төрөл бүрийн эм зарна, хямд програм гээд хууль бус сурталчилгаа, залилан интернэтээр дүүрэн байдаг. Та өөрийн картны мэдээллийг оруулаад ямар ч бараа авахгүй харин бөөн бөөн мөнгө л алдаг болно. Тиймээс мэдээллийнхээ үнэн зөв байдлыг сайн нягталж байгаарай.

Англи, Америкт бол шуудангаар нь ийм захидал цөөнгүй ирдэг юм билээ. Саяханаас гар утсан дээр гаднаас мөнгө хожсон тухай мессеж ирэх болсон. Гэрийнхэнтэйгээ сууж байхад аавд ирээд надаас асууж, бид хэсэг хөөрөлдсөн. Бас саяхан нэг найзын маань аавын утсанд ирэхэд итгээд баахан баярлаж, хөөрч гүйсэн гэж сонссон.

Хэн ч бидэнд зүгээр сууж байхад мөнгө өгөхгүй. Сугалаа сугалаагүй байхад хожно гэж байхгүй.

2 comments:

Unknown said...

Миний хувьд ч мөн адил спам цахим шуудангуудыг шууд устгадаг болсон. Цахим шуудан хөгжсөнөөс хойс нийт цахим шуудангийн 85%-ийг СПАМ эзэлж гэсэн судалгаа харж байсан юм байна. Манайд и-мэйл маркетинг хийдэг хүмүүс мөн л хэнд явуулж байгаагаа ч мэдэхгүй МАСС СПАМ мэйл явуулдаг, манай байгууллагууд ч үүнийг бүү өөхшүүлээсэй.

khashochir said...

хэхэ намайг nokia 3310 барьж байхад ирдэг байсаншд 2 ч удаа ирсэн