2010-10-12

Вэбийн урсгал Хятадыг чиглэж ...

Хэд хоногийн өмнө Web traffic redirected to China still a mystery гэсэн нийтлэлийн гарчиг хараад гайхав. Юу болов яав ийв гээд дэлрэнгүй унштал АНУ-ын томоохон вэбүүдийн урсгал яагаад ч юм Хятад руу чиглэсэн буюу шал өөр тийш явж байна гэсэн үг. Эхнийх нь өнгөрсөн 3-р сард болсон бөгөөд DNS-ийн асуудлаас болж Youtube, Facebook, Twitter зэрэг 30 орчим вэбийн урсгал Хятадын серверүүд рүү орсон байна. Энэ нь баруун олон орны хэрэглэгчдэд Хятадын интернэт хэрэглэгчид юу үздэг талаар товч ойлголт өгсөн гэжээ. Дараагийнх нь 4-р сард тохиолдсон бөгөөд интернэт замчлалын бараг 10% нь Хятадаар дайрахаар тохируулагдаж 17 минут болсон байжээ.

Яагаад ийм зүйл болсон нь одоо болтол тодорхойгүй байгаа юм байна. Мөн SSL эсвэл бусад төрлийн ширфлэлт ашиглаагүй тохиолдолд "урд хөршийнхөн" маань эдгээр мэдээллийг тайлж унших боломжтой байсныг анхааруулжээ. Сонирхолтой л юм...

4 comments:

Bayana said...

Харин их сонин юм байна. Манай монголын бараг бүх урсгал дамжиж байгаа байх даа

Олхонууд Д.Лхагвасүрэн said...

"Монголын бараг бүх урсгал дамжиж байгаа байх даа" гэдэгт эргэлзэхгүй байна. аймшигтай... өрсөж хөгжих хэрэгтэй л байх даа.

baynaa said...

энийг чинь харин судалж үзэх хэрэгтэй зүйл байна шүү.

Жаргал.Р said...

DNS-ийн асуудал байх да тэ. Энүүний талаар технологи талаас нь жоохон тайлбарлаад огооч. Миний бодлоор дамжиж байгаа DNS үүдээс зарим нь дундаа статикаар хятадийн DNS-рүү тохируулсийн болуу.