2010-10-17

Баталгаа? Байхгүй ээ

Нээлттэй програм хангамжийн талаар ярихаар яаж ийж байгаад л "баталгаа" гээч зүйл рүү халтираад орчих юм. Нээлттэй програм нь "баталгаагүй", харин хаалттай нь "баталгаатай" гэж ирээд л ярина. Нээлттэй нь ч яахав угаасаа лиценз дээрээ ямар нэг асуудал үүсвэл зохиогч нь хариуцлага хүлээхгүй, эрсдэлээ хэрэглэгч үүрэх талаар оруулсан байдаг. Харин хаалттай нь яг ямар баталгаа өгдөг юм бэ?


Юуны өмнө нэг зүйл тайлбарлая. Цахилгааны мөнгө төлж байж цахилгаан хэрэглэдэг, даатгалын мөнгө төлж байж бид эрсдэлээс хамгаалагддаг. Мөнгө төлөөгүй бол үйлчилгээ ч, баталгаа ч байхгүй. Харин "хулгайлж" авахаар баталгаа байгаа юу? Ямар ч баталгаа байхгүй. Яагаад гэж үү? Та мөнгө төлөөгүй, худалдаж аваагүй ш дээ. Харин мөнгө төлөөд авсан бол ямар баталгаа авч байгаа, бас ямар эрхтэйгээ мэдэхийн тулд лицензийн бүрэн эхээр нь уншиж танилцаарай. Мөн нээлттэй програм хангамжид баталгаа гаргаж өгөх компаниуд интернэтээр дүүрэн байгаа.

Та бидний нээлттэй нь ч "хулгайн" нь ч ижилхэн баталгаагүй. "Хулгайнх" нь бидэнд нээлттэй програмын адил эх кодыг үзэх, өөрчлөх, цааш тараах эрх өгөхгүй, гэхдээ хэзээ нэгэн цагт "хулгайн" хэргээр хуулийн өмнө дуудагдах "эрх" олгож байгаа. Одоо сонголт, баталгааныхаа талаар дахин нэг бодоод үзээрэй.

4 comments:

Эрхэмээ said...

Хэхэ, гоё хэлж :))

xvv said...

Facebook-дсээр байгаад Like товч хайгаад давхидаг болж :)

Tengis said...

Үнэншд :D олон хүмүүс уншаасай

Badka said...

Hulgain bus haalttai ni yamar batalgaa ogdog ym be??