2010-10-06

Цахим сонгуулийн эсрэг хэдэг үг

Сая явж байгаад УИХ-ын дарга санал тоолох системтэй танилцав гэсэн мэдээ олж үзэв. ES&S гэдэг компани манайд сонгуулийг цахим хэлбэрээр явуулах технологи нийлүүлэх, хамтран ажиллах саналтай байгаа юм байна. Харин сэтгэгдэл нь манайхан өөрсдөө хийж чадна гэсэн байх юм.

Товчхон хэлэхэд манайд цахим сонгууль хэрэггүй, манайхан бас хийж чадахгүй. Бидэнд энэ хэмжээний систем хийх туршлага, мэдлэг бас хүний нөөц байхгүй. Бүрэн цахим хэлбэрт шилжиж ховор олдох эрхээ эдэлж чадахгүй болох, туршилтын орон болоосой гэж хүсэхгүй байна. Харин одоо хийгдэж байгаа зарим нэг арга ажиллагааг илүү сайжруулбал яасан юм бэ. TOEFL цаасаар өгөхөд тусгай харандаагаар зөв хариуг сайтар бөглөх ёстой, ингэхгүй бол хариуг тооцдоггүй. Энэ мэт жижиг бас ул мөртэй алхмаас эхлэх хэрэгтэй байх. Харин та юу гэж бодож байна?

7 comments:

rdnchr said...

чамтай санал нэг бн. Туршилтын талбар битгий болчоосой л гж...

Энхүбату (Монгол бичгээр) said...

Цахим сонгууль явуулах угаасаа дэмий. Гэхдээ хэрэв хүмүүс зүтгэсээр байгаад цахим сонгууль явуулахаар болвол манай нэг сайн нөхөр хакер-даж сонгуулийн дүнг үнэн зөв болгож засвал сайхан л байна.

Дөлмандах said...

D.C-ийнхэн цахим сонгуулиа хойшлуулжээ. учир нь системд ажилд орсноос 36 цагийн дараа цоорхой илэрч, сонгуулийн дүнг будлиантуулах боломж нээгдсэн байна. Hacking the D.C. Internet Voting Pilot

bayarsaikhan said...

Худалдан авалт хийснээр хөгжил дэвшил ирдэггүй юм даа. Төрийн юм гэхээр л нэг их гадны програм хангамжийг худалдаж авсан, тусламжаар шахуулсан л байх юм. Ингэснээр асуудал шийдвэрлэгдэхгүй шүү дээ.

Д.Ганхуяг said...

tsahim songooli baij bolno shuu dee.

Mongold uuniig hiij chadah bag bii shuu

Ene new asuudal bish olon oron technology talaas ni ali hediin shiidsen

Gol ni mongol herhen yaj gedeg ni gol asuudal

Өнөрбат.Х said...

Цахим сонгуулийг орон нутгийн сонгуулиас хэрэгжүүлж эхлэж болно гэж бодож байна. Анх эхлэж байгаа бүх зүйл төгс төгөлдөр байж чадахгүй ч гол нь эхлэх л хэрэгтэй. Монгол залуучууд ийм систем хийх бүрэн чадвартай.

Lkhavuu said...

Системийн хувьд хийхэд асуудалгүй байх үүнийг хийчих чадвар бүхий байгууллага монголд байна. Гагцхүү үнэн шудрага болно гэдэг ю л бол! Үүнийг хийлгэх, хөрөнгө оруулж байгаа хүмүүс нь манай дээд эрхэмүүд шүү дэ. Програм шудрага хэдийч түүнийг хүн хийж байгаа учраас яаж ч байсан дунд нь нэг булхайн арга оруулж болно ш дээ. Энэ л биднийг өмнөх байдлаас бүүр ч дор байдалд оруулж болно.

Харин нэг санал байна цахим хэлбэрээр явуулах бүрэн боломж байгаа үүнийг харин гадаадын олон улсын болон дотоодын ард түмний төлөөллийн тусгай багийн хяналтан дор хэрэглэгдэх програм хангамжийг нэгдсэн монголын олон мт-ийн компаниудаар хийлгэн нээллттэй байдлаар зохион байгуулж болмоор санагдаж байна. Энэ гэхдээ миний анхны бодол ахиад бодвол өөр олон зүйл харагдах байх хэхэ