2010-10-16

Бид чадна, гэхдээ одоо биш

Би хувьдаа өөрийгөө их өөдрөг үзэлтэй гэж боддог. Монгол Улс маань өндөр хөгжилтэй орон болж бид сайхан амьдралтай болно гэдэгт бат итгэдэг. Үүнд нь өөрийнхөө чадах чинээгээр хувь нэмэр оруулахын төлөө ажилладаг. Гэхдээ цахим сонгуулийг бид зөв хийж чадахгүй, тиймээс хийх хэрэггүй.

Өнөөдөр яг үнэндээ технологийн хувьд бидний бүтээсэн зүйл бараг алга. Бидний хувьд технологийг маш сайн ашиглаж түүн дээр суурилсан бүтээлүүд зонхилж байна. Гаднаас авсан тоног төхөөрөмж дээр Windows суулгаад, MSSQL эсвэл Oracle гэх мэт ашиглаад энэ бүгд нь хэвийн, тасралтгүй ажиллана гэдэгт найдаж суудаг. Бид яг нарийн цаад ажиллагааг нь мэдэхгүй, асуудлаас хэрхэн сэргийлэх, гарлаа гэхэд хэрхэн шийдвэрлэх туршлага байхгүй. Хэрэв сүлжээ ашиглавал бас л өмнөх шигээ байхыг хүснэ. Энгийн хэрэглээнд бол байж болох л зүйл. Гэхдээ 4 жилд 1 олдох төрийн эрх барих нийт иргэдийн эрх, төрийг сонгох сонгуульд бол арай л биш юм.

Энэ бол зөвхөн өнөөдөр. Цөөн ч гэсэн чадварлаг инженерүүд байна, гадаадад сайн ажил хийж байна. Залуус маань ч шинийг эрэлхийлж, мэрийж, мөн сайн инженерүүдийн хэрэгцээ шаардлага ч өсөн нэмэгдэж байна. Өнөөдөр чадахгүй ч бид сурна, бид чаддаг болно. Үүний хурдасгуур нь нээлттэй мэдлэг юм.

2 comments:

xvv said...

Харин зүгээр юм биш үү? Чаддаг нөхдүүд нь хакердаад өөрийнхөө хүссэн дүнг харуулчихвал :p

Баясгалан said...

тийм шүү..
нээрээ манайхан "ер нь л" ерөнхийлчих гээд байдын шүү..