2010-10-04

Sintel

Blender гээд 3 хэмжээст урлалын програм байх. Үүнийг ашиглан бүр төрлийн график дүрслэл, бүр тоглоом хийж болох авч хөгжүүлэлт, код нь нээлттэй мөн хэн ч авч хэрэглэхэд үнэ төлбөргүй гэж байгаа. Сүүлийн үед шинэ хувилбар гаргах бүртээ програмынхаа чадамжийг шалгах, харуулах үүднээс богино хэмжээний кино бүтээдэг бөгөөд саяхан 3 дахь киногоо гаргажээ.

Sintel нь Норвегийн домгоос сэдэвлэсэн, мөн үйл явдал нь бяцхан луугаа алдсан нэгэн бүсгүй эрж болох боловч том болсныг мэдэлгүй өөрийн гараар устгадаг. Надад бол таалагдсан, харин та энэ хаягаар орж үзээд сэтгэгдлээсээ хуваалцаарай. Үнэгүй юм чанаргүй эсвэл үнэтэй юм чанартай гэдэг үг худлаа санагдаж байх чинь...

1 comment:

Khaschuluu Munkhbayar said...

Өө аваачаад хамгийн чухал хэсгийг нь задлачихсан байх юм. Киноны гол амин сүнсийг энд дүрсгүйгээр дүрслэчихээр чинь алчихаж байгаам шүү дээ :(