2010-10-12

Зүгээр л ажиллана

2000 он хавьцаа анх линуксыг ашиглаж эхэлж байхад график интерфэйс нь муу, програмын сонголт хомс, ихэнх тоног төхөөрөмжүүд ихэнх нь ажиллахгүй, жаахан удаан ч юм шиг ер нь асуудал ихтэй байсан. Гэсэн хэдий ч шантралгүй өөрт тулгарсан асуудлыг шийдвэрлэж, засч нээлттэй програм хангамжид бага ч болов хувь нэмэр оруулж, бас өнгөрсөн хугацаанд хэрхэн хөгжиж байгааг нүдээр харж, мэдэрч хамтдаа хөгжихийг хичээсэн.

Хэдхэн хоногийн өмнө Ubuntu 10.10 хувилбар гарлаа. 35,000 орчим суулгахад бэлэн бас чанартай програм хангамжийн сонголттой, дийлэнх тоног төхөөрөмжүүд нэмэлт програмгүй шууд л ажиллана, вирусгүй, гацахгүй гээд зүгээр л ажилладаг болж. Албан хэрэг хөтлөх, тал бүрийн интернэт хэрэглээ, дуу сонсох, янзлах, видео болон зураг үзэх, засварлах, програм бичих болон сервер гээд бүхий л хэрэглээнд шаггүй сайн тохирох боллоо. Бас мэдээж албан ёсны, хууль зөрчөөгүй. Та энэ хаягаас татаж аваад туршаад үзээрэй, танд таалагдана.

6 comments:

SaKu said...

harin estoi dajgui umaa. Ubuntu :D Amjilt husye!

Od said...

Сайн уу?

Та нар Линуксын нэг сайхан ном гаргаач. Ямар ч анхан шатны мэдлэггүй хүн тэр номыг чинь уншаад л линуксаа суулгачихдаг, бүх тохиргоонуудыг нь хийчихдэг. Солонгост жишээ нь бид нар сургууль дээрээ Ubuntu-өөс илүү Red Hat, Red Hat Fedora ашиглаж сэрвэр, клиентүүп үүсгэж эмбэддэд туршилтын китүүд дээр ажилдаг байсан, номнууд гэж 1000 орчим хуудастай ёстой тэнэг хүн уншсан ч ойлгохоор бичсэн байдаг.
Линуксыг сайн тарааж хүмүүст ойлгуулахын тулд:
1. Дээр хэлсэн номыг хийх
2. Интэрфэйсүүдийг нь Виндоус-тай ойрхон болгох

ингэж байж л жирийн хүмүүст хүрэх байх, одоохондоо хууль бус ч гэсэн Виндоус хэрэглэхэд хүмүүст амар байгаад байна.

Чиний ажилд амжилт

Amgaa said...

Windows той давхар суулгаж болох уу?

SaKu said...

Medeej bolno. Suulgahdaa tohirgooo hiiigeed l dual boot tei buyu Windows Ubuntu 2 iig neg dor suulgana.

baynaa said...

10.10.10 гээд нилээд л дуулиантай юм болж байх шиг байна ;)

MGiS said...

oo saikhan... shuud tatsan chini khurdan bna shuu....