2007-01-15

Таслагдсан хүн ...

Өнөөдөр интернэт гэж зүйлгүй нэг ч хонож чадахаа байжээ би чинь, урьд нь болоод л байдаг байсан санагдах юм бас хүмүүс болоод л байгаа даа. За тэр ч яахав нөгөө "хямд" интернэтийг нь эхлэхийг хүлээлээ, гэртээ тавигдахыг хүлээлээ эцэст нь манайх нөгөө 1.5км-с нь хол байж таараад гэр ашиглах боломжгүй болж таслагдав. Гэрт интернэт их хэрэгтэй байгаа юм аа, хэзээ ч юу ч хийчихнэ, чөлөөтэй. Wireless г.м өөр гарц хайх хэрэгтэй болов.

Саяхан БҮГДЭЭРЭЭ-г үзэж байгаад Бахархаж болдоггүй мэргэжил цааш дамжаад Баярсайханы блог руу ортол гэртээ УлусНэт-н WiMax холболт тавиулсан талаараа бичжээ. Сэтгэгдэл төрүүлж байнаа, тэгээд цааш холбоосоор орох гэсэн боловч "тийм домэйн байхгүй" гээд орсонгүй. Англи хэлний багахан мэдлэгээ ашиглаад http://trail.ulusnet.mn биш харинhttp://trial.ulusnet.mn байсан болохыг мэдчихлээ. Туршилтын нэр сарын хугацаанд үнэгүй ашиглах боломжтой юм байна, туршилтад оролцоход танаас ямар ч зардал гарахгүй бололтой. Өөрийн хэрэгцээнээс хамаарч "Албан байгууллага" эсвэл "Хувь хүн" гэсэн сонголтоос сонгоно. Хүн шүүмжлэхгүй байя гээд бас хүн шүүмжлэхлээр загнуулчаад байдаг ч гэсэн жаахан шүүмж хэлэхгүй бол үнэхээр болохгүй нь.

Миний хэрэгцээ хувь хүн болохоор дамжаад ортол их том маягт байх юм. Уг нь цааснаас цахим хэлбэрт шилжсэн нь ахицтай л юм гэхдээ энэ их мэдээлэл юунд бас хэнд хэрэгтэй юм бол? Бүгдийг нь бөглөөд явбал улсын бүртгэлд байхгүй шахуу их хэмжээний мэдээлэл тэд цуглуулж байх юм, харин бидний тэр мэдээлэл хэр найдвартай гарт байгаа бол? Энэ нь жинхэнэ асуудал шүү. За тэр яахав бөглөөд явж байтал бөглөмөөргүй бас байхгүй зүйлсийг "заавал" гэж шаардсан байна. Албан байгууллага заавал хэлтэс, албад хуваагдсан байх бас заавал факстай байх ёстой юу? Монголоо жаахан мэдрэмээр юм. Нэг зүйл дутуу бөглөсөн бололтой нөхөц бөглөнө үү гэсэн бичиг гарч ирээд миний бөглөсөн бүх зүйл алга болжээ, уг нь бөглөснийг нь бөглөснөөр нь гаргаад дутуугаа асуудаг байвал тээ. Ахиж бөглөхөөс залхуу. Утасны дугаар руу нь залгатал "Байна уу" гэхээр нь хаашаа холбогдсоноо лавлан асуутал дугаар андуураагүй бололтой, цааш лавлан асуувал "туршилт дууссан" гэнэ, харин "одоо мөнгөө төлөөд тавиулах уу, үнэ хөлс" гэж асуухын завдалгүй утсаа салгачихлаа. Одоо би яах уу, ахиад залгах уу? Үгүй ээ, залгахгүй. Ингээд бас Юнител адилаар миний урмыг хугалж байна шүү, уг нь шинээр гарч ирж байгаа компани эхнээс нь юмаа час хийтэл сайн хийж ирэхгүй бол бас хэцүү байх даа. Яалтай ч билээ дээ :(.

4 comments:

Anonymous said...

hehe, welcome to the real mongolia.

bayarsaikhan said...

Blog deeree 2 gazar zuv bichchiheed neg gazar linkiig ni buruu ugchihsun bainlee. trial.ulusnet.mn shuu. 2-dugaar eeljiin turshiltand hamragdah huseltei humuus burtguuleerei gesen bainlee.

Ulusnet odoohondoo yag une hulsun deeree tohidoogui bolhoor shuud uilchluulegchtei hariltsah bolomjgui baigaa yum shig bainlee. Aan aimaar umuursun :) Testiin hugatsaa duusahaar hereglegchidees sanal asuulga avaad une tarifee dahin shineer togtooh yum gesen. 80$ gedeg bol denduu unetei biz de geriin hereglegchid.

Anonymous said...

anket bugluh tuhaid gevel back darahad buglusun zuil chin ergeed garch bna lee

Tulga said...


Энэ бол яхав дээ эхлэл хэн нэгэн нь эхлүүлэх л ёстой биз дээ! Анхлан эхлүүлж байгаа хүмүүст бага алдаа байх л зүйл, харин үнэхээр хэрэглэгчдэд цайшдаа нээлттэй байх хэрэгтэй! Учир нь Мобинэт юу юу ч билээ компаниудын үйлчилгээний нөхцөл гэрээ зэрэг их барьцгүй ойлгомжгүй байдаг, жишээ нь сард хэдэн Mb DL хийх ёстой ч гэх шиг. Тэгээд хамгийн гол нь чанар Монголын Интернэт Провайдэруудын нэг дутагдал бол ямар ч баталгаа болон чанар(QoS) гаргаж өгдөггүй!
Улуснэт-н төхөөрөмжийн тал дээр бол энэ бол WiMax-н хамгийн хямд төхөөрөмж тиймээс бидэнд олдож байгаа том боломж, харин төхөөрөмжөө аваад үйлчилгээ нь ямар байхана уу! За тэгээд өрсөлдөгч нар нь гараад 4g ороод ирэхэд үнэ нь өөрөө аажмаар буух байлгүй дээ!