2007-01-23

Microsoft шараа

Microsoft корпораци хамгийн том танин мэдэхүйн нэвтэрхий толь гэгдэх Wikipedia дээрх зарим мэдээллийг өөрт ашигтайгаар засварлуулахын тулд хүн хөлслөхөөр оролдсон талаар Slashdot мэдээллээ. Гол асуудал нь өөрийн батлуулах гэж буй OpenXML форматын тухай бололтой юм. Хамгийн гол энэ маягаар өөрсдийгөө сурталчлах гэсэн боловч амжилт олж чадсангүй. Ер нь тэгээд сүүлийн үед хэрэглэгч, нийгмийн хүч гэдэг зүйлийг илүү ихээр ойлгож мэдрээд байх шиг. Шараа.

Бас нэг зүйл гэвэл Windows Vista-гийн Service Pack 1 гарах гэж буй талаар чимээ чих дэлсэж эхэллээ. Өнгөрөгч оны 11-р сарын 30-ны өдөр сүр дуулиантайхан зарлаж, олны хэрэглээнд оруулж байсан ч ихэнх шинжээчид өмнөх хувилбаруудын адилаар тун удахгүй томоохон хэмжээний засвар гарна хэмээн таамаглаж байсан нь батлагдаж байх шиг байна. Энэ оны хоёрдугаар хагасд гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд туршилтад оролцохыг уриалсан захидал шидсэн байх юм. Ажаад байхнээ юмны учир мэдэх хүмүүс "өнгө"-нөөс өөр өөрчлөгдсөн, жинхэн шинэчлэл гэж болох зүйлгүй болохыг хэлэлцэх болж, бас юутай ч эхний засвар гарахыг хүлээхийг зөвлөж байсан ч удаан хүлээж тэвчээр барахгүй нь бололтой. Ингэж их удаж байж гаргачаад өмнөх хувилбаруудаасаа илүү чанартай зүйл хийчихэж болоогүй л юм байх даа. Үнэхээр шараа.

Сүүлийн жилүүдэд "чөлөөт", "нээлттэй" гэсэн тодотголтой програм хангамжууд маш хурдацтай сайжран бойжиж буй болохоор Vista-гаа илүү чанартай хийхээр, илүү шинэчлэлтийг авчрахаар ихээхэн хичээн ажилласан гэж бодоод байгаа юм. Өрсөлдөгч байгаагүй бол бүр аймшигтай юм шахах ч байсан юм билүү, хэн мэдлээ. Одоо бидэнд өрсөлдөгч, орлох бүтээгдэхүүн, сонголтууд бий болсон болохоор бид сонголтоо нямбай хийж чадах аваас ихээхэн амжилтанд хүрэх нягууртай. Өөрөө бүтээж шалиагүй байж баахан хийсэн муулчихлаа гэм.

5 comments:

Anonymous said...

Chi bolimoor yumaa. Bainga l Microsoft iig muulj baihiin. Open Source software iig hugjuuleh ni zuv l baih. Tegehdee ene chini Microsoft - iig muulah shaltgaan bishshdee. Programuudaa zardag l baigaa biz. Humuust mungu tugrug ugch hiilgesen yum chini zaralgui yahavdee. Aldaatai yum ed nar hiilee l gedeg Open Source Software ch gesen nel aldaa baidag shdee. Audio Player uud ni duunuudaa solih ued Segmentation Fault uguud gardag Open Source programuud zunduu l baina shdee.

Yer ni source - oo neelttei bolgoh bolgohgui ni ter company ii erh shuudee. Ingej muulaad baihaar Company ii erh ashigt heterhii ih haldaad baigaa yum shig sanagdaad baihiin.

Buruu bichsen bol uuchlaarai.

Unknown said...

Ер нь бол Барбаярын хэлдэг зөв шүү. Нээлттэй ч бай, хаалттай ч бай ямар ч програмд шинэчлэлт, засвар гэж байдаг шүү дээ хө. Хэдий Windows-ийг мууллаа ч түүн дээр ажилладаг ихэнх програмуудыг бүрэн орлох цаашлаад илүү гарах зүйл өрсөлдөгч тал дээр тийм ч элбэг биш санагддаг. Тийм учраас олон хэрэглэгчид Windows-ийг сонгохгүй байх аргагүй. Харин заавал Vista-г ашиглах гээд хэрэггүй л байх.

Unknown said...

Хүн хүний амьдралыг үзэх үзэл гээд маш олон сэтгэл, сэрэхүйтэй холбоотой зүйлс нь ялгаатай байдаг. Бүгд над шиг бодож, над шиг байгаасай гэж би хувьдаа хүсдэггүй, хүсэх ч үгүй. Гэвч бас нийтлэг ёс зүйн хэм хэмжээ гэж зүйл бас байнаа.

Би Microsoft гэдэг компанид дургүй биш, тэд байгаагүй бол өнөөдөр МТ-н хөгжил гээч юм энэ зэрэгт хүрэхгүй байсан, Билл ах маань маш их сайн үйл бүтээсэн. Цаг хугацаа явсаар бидэнд сонголтууд бий болсон, би сонголтоо хийсэн ч дургүй болоогүй. Нээлттэй эх гэдэг маань таныг өлсөж үх гэсэн үг биш. Та бүхэн ч гэсэн нээлттэй эх гэдэг юмны учрийг төдийлөн ойлгоогүй байх шиг. Өнөөдрийг хүртэл энэ талаар сайн бичээгүйн гор гарч байх шиг байна.

Anonymous said...

Ubuntu системийг хэдий болтол үнэгүй байхыг, Дөлмандахыг хэдий болтол үнэгүй үйлчилгээ үзүүлэхийг мэдэхгүй байна.

Харин энэ хорвоо дээр үнэгүй юм гэж агаар л байх шиг байна.

Майкрософт бол заримдаа арай дэндүү алдаа гаргаж баллаж хаячих гээд байдаг. Энэ нь анти вирус програм хийгчдийг хоолтой байлгах санаатай ч юм шиг бодлого бололтой.

Нээллтэй эхийн үйлдлийн системүүдийн хувьд хэлэхэд зах зээлд тодорхой хэрэглэгчтэй болоод ирхээрээ үнэ төлбөрийн асуудал босож ирэх болов уу. Жишээлбэл REDHAT.

Яагаад үнэгүй яваад байна вэ гэхээр IBM, Intel гээд хандив өгдөг, ивээн тэтгэдэг том акулууд байгаа болохоор л шүү дээ. Харин ингэж санхүүжүүлээд амжилттай болсон төслүүдийг нь эргүүлээд өөрсдөө худалдаж аваад бүтээгдэхүүн болгоод зарж эхэлсэн жишээ зөндөөн байна.

Харин бид энэ үед яах вэ? Өөрийн гэсэн нээлттэй эхийн үйлдлийн систем, програм хангамжуудийг бий болгох хэрэгтэй. Энэ нь та бидний сайн дураараа хийгээд байгаа орчуулгын систем биш шүү. Орчуулгын ажил харин энэ системийг хийх ажлын томоохон хэсэг болно. Энэ ажлыг нугалж байгаа хүмүүст талархахгүй байхын арга үгүй. Гайхалтай ...

Иймд нээлттэй эхийн үйлдлийн системүүд Майкрософтын алдааг давтах л болно. Тухайлбал надад саяхан ирсэн имэйлийг энд оруулъяа:

On 15 Dec 2006 09:49:54 -0000, gplit@gsplit.com wrote:
> try yourself with OpenOffice.org 2.1:
> http://www.milw0rm.com/sploits/12122006-djtest.doc

Crashed OpenOffice.org 2.1 on my Linux system (Gentoo using
openoffice-bin 2.1.0).
Anyone tried it under Windows?

--
Bruno Lustosa bruno@lustosa.net
http://www.lustosa.net/

Unknown said...

http://www.darkreading.com/document.asp?doc_id=115546&WT.svl=cmpnews1_1