Сая явж байгаад УИХ-ын дарга санал тоолох системтэй танилцав гэсэн мэдээ олж үзэв. ES&S гэдэг компани манайд сонгуулийг цахим хэлбэрээр явуулах технологи нийлүүлэх, хамтран ажиллах саналтай байгаа юм байна. Харин сэтгэгдэл нь манайхан өөрсдөө хийж чадна гэсэн байх юм.
Товчхон хэлэхэд манайд цахим сонгууль хэрэггүй, манайхан бас хийж чадахгүй. Бидэнд энэ хэмжээний систем хийх туршлага, мэдлэг бас хүний нөөц байхгүй. Бүрэн цахим хэлбэрт шилжиж ховор олдох эрхээ эдэлж чадахгүй болох, туршилтын орон болоосой гэж хүсэхгүй байна. Харин одоо хийгдэж байгаа зарим нэг арга ажиллагааг илүү сайжруулбал яасан юм бэ. TOEFL цаасаар өгөхөд тусгай харандаагаар зөв хариуг сайтар бөглөх ёстой, ингэхгүй бол хариуг тооцдоггүй. Энэ мэт жижиг бас ул мөртэй алхмаас эхлэх хэрэгтэй байх. Харин та юу гэж бодож байна?
6 comments:
чамтай санал нэг бн. Туршилтын талбар битгий болчоосой л гж...
Цахим сонгууль явуулах угаасаа дэмий. Гэхдээ хэрэв хүмүүс зүтгэсээр байгаад цахим сонгууль явуулахаар болвол манай нэг сайн нөхөр хакер-даж сонгуулийн дүнг үнэн зөв болгож засвал сайхан л байна.
D.C-ийнхэн цахим сонгуулиа хойшлуулжээ. учир нь системд ажилд орсноос 36 цагийн дараа цоорхой илэрч, сонгуулийн дүнг будлиантуулах боломж нээгдсэн байна. Hacking the D.C. Internet Voting Pilot
Худалдан авалт хийснээр хөгжил дэвшил ирдэггүй юм даа. Төрийн юм гэхээр л нэг их гадны програм хангамжийг худалдаж авсан, тусламжаар шахуулсан л байх юм. Ингэснээр асуудал шийдвэрлэгдэхгүй шүү дээ.
tsahim songooli baij bolno shuu dee.
Mongold uuniig hiij chadah bag bii shuu
Ene new asuudal bish olon oron technology talaas ni ali hediin shiidsen
Gol ni mongol herhen yaj gedeg ni gol asuudal
Цахим сонгуулийг орон нутгийн сонгуулиас хэрэгжүүлж эхлэж болно гэж бодож байна. Анх эхлэж байгаа бүх зүйл төгс төгөлдөр байж чадахгүй ч гол нь эхлэх л хэрэгтэй. Монгол залуучууд ийм систем хийх бүрэн чадвартай.
Post a Comment