2010-10-28

Edubuntu

Мобиком корпорацийн "Моби тэмүүлэл" хөтөлбөрийн хүрээнд Баянзүрх дүүргийн 20 сургуульд 400 ширхэг тооцоолуур бэлэглэж юм байна. Хамгийн гол нь эдгээрийг бүгдийг нээлттэй програм хангамж буюу Edubuntu-р тоноглох юм. Бидний зарим нь энэ мэдээллийг хөөрч баярлан хүлээн авч байгаа бол зарим нь томоос том "Яагаад?" гэсэн асуулттай үлдэж байгаа нь мэдээж. Миний хувьд энэ асуултанд товчоор хариулахыг хичээе.


Саяханы нэгэн хурал дээр Нийслэлийн Боловсролын Газрын мэргэжилэн Б.Цогбадрах сонирхолтой зардлын тооцоо танилцуулсан нь ерөнхий боловсролын сургуулиудад ашиглагдаж буй програм хангамжуудыг худалдаж авбал ямар өртөгтэй болох талаар байсан юм. Түүний харж буйгаар өнөөдөр боловсролд Microsoft Windows, Microsoft Office, Adobe Photoshop, Dreamweaver зэрэг олон програмуудыг ашигладаг бөгөөд эдгээрийг худлаж авахад 2000 гаруй долларын зардал тооцоолуур нэг бүр дээр гарч байгаа аж. Худалдаж авч өгнө гэвэл арай л их мөнгө гарна. Нөгөө талаас Мобикомын дотооддоо хэрэглэж буй програм хангамжууд бүгд лицензтэй тул сургуулиудад лиценз авч өгөхгүй, "хулгайгаар" ашигла гэвэл бас л биш юм.

Гэхдээ сонголтонд нөлөөлсөн илүү хүчтэй өөр нэгэн хүчин зүйл бий. Олон улсын боловсролын байгууллагууд програм бүтээгээд тэдгээрийгээ нээлттэй програм болгодог туршлагатай бөгөөд дийлэнх нь зөвхөн линукс дээр ажиллах боломжтой байдаг. Эдгээр програмуудыг манай багш нар сүүлийн 2 гаруй жилийн хугацаанд туршиж, ашиглаж ирсэн туршлагатай юм. Багш нарын семинарт очиход алгебра, геометр, газар зүй зэрэг маш олон хичээлүүдийг багш нар нээлттэй програм ашиглаад илүү сонирхолтой, хялбар заах боломжтой болсныг хараад үнэхээр их гайхсан. Энэ нь үнэхээр том түлхэц болсон.

Багш нар яагаад линукст дуртай байдаг вэ? Вирустдэггүй, хялбар эвдэрдэггүй учир тооцоолуурын засвар үйлчилгээнд бага цаг зарцуулж, хичээл бас гэр бүлдээ илүү цаг зарцуулах боломж олгодог. Хичээл дээрээ ашиглаж болохоор маш олон програмууд угаасаа нээлттэй, бас линукс дээр асуудалгүй ажилладаг.

Ямар ч байсан боловсролд зориулсан Ubuntu хувилбар болох Edubuntu-г 20 шинэ байгууллага, 400 тооцоолуур дээр бас 40 орчим мянган хүүхэд ашиглахаар боллоо. Энэ бол том амжилт бас том шилжилт. Энэ ажлыг амжилттай болгохын тулд бүлгэмээрээ дэмжиж, хичээж ажиллах хэрэгтэй байна.

10 comments:

baynaa said...

сайхан мэдээ байна, баярлалаа.

удахгүй Дөлөө минь 10 настай Линуксчдээр эгнээгээ тэлэх нь дээ ;)

Anonymous said...

Сурсан дассан юм нь(Windows) багш нарт нь амар санагдаад хулгайн систем суулгаад байх бий дээ!

Kamikaze-kam said...

хөөх болж байна ш дээ надаа та гоё Убунтугын талаар хичээл заахгүй биз

Anonymous said...

surguuliinh ni comuud asuudald orson bol une tulburguigeer zasvar uilchilgeeg ni hiij uguhud belen baina aa. EBS geltgui ih deed surguuliud ch gesen neelttei eh deer hicheel zaasan ni surgaltiin ur dun hiigeed zardal mungund hemnelttei baih bolno sh dee.

Erdenechimeg Myatav said...

Дөлөө,
Нээлттэй эхээс дунд сургуулийн хичээлд багш нар ашиглаж болох програмын жагсаалт, товч тайлбар бүхий нэг жагсаалт гаргаад явбал их зугээр юм.
Шинэ зүйл гарах бүрд баяжуулаад нэмээд байхаар. Хичээлийн төрлөөр нь ангилаад. Вики үүсгээд эхлүүлчих энэ нэг л санаа оноо.

Unknown said...

Shakilo: баярлалаа. энэ сарын 6,7-нд Баянзүрх дүүргийн сургуулиуд дээр суулгах ажил хийгдэнэ. энд оролцож болно шүү. хэрхэн оролцох талаар http://groups.google.com/group/limnux дээр зарлах байх.

Эрдээ эгч: тэд нэг тийм жагсаалт гаргачихсан яваад байсан. тэрийг олж аваад вики рүү оруулах ажлыг ойрын үед хийе. санаа нэмэрлэсэнд баярлалаа.

Unknown said...

SoftMN: эдгээрийг гэрээний дагуу өгч байгаа, гэрээнд нь системийг өөрчилж болохгүй талаар заалт орсон гэсэн.

Буяa said...

Үүнд limnux бүлгэмийн санаачлагч дөлмандах таны оруулсан хувь нэмэр асар их байха. Та бүгддээ баяр хүргэе. Бас амжилт хүсье.

MGiS said...

bayar khurgeye...saikhan medee bna shuu...

Batdelger B said...

Гарын авлаг, сурах бичиг гаргаж, хамгийн гол нь орж байгаа багш нартай нь тулж ажиллавал үр дүнтэй байх. Манайханд шууд шилжихэд нэг асуудал байгаа нь системүүд (их дээд сургуулиудын нэгдсэн систем
, улсын бүртгэл, Татварын тайлан, Боловсролын яамны тайлан) нөгөөл интернет эксплорер дээр дэмжиж ажилладаг болхоор хэрэглэгчид төдийлөн шилжихэд бэлэн бус байх шиаг байгаан. За энэ бол миний л бодол.