2006-11-29

Өчигдөр сайхан пиводсон шүү

Өчигдөр "Их Монгол" уушийн газар Буянцогтоо ах, Үнэнбат, Нямдорж бид 4 жаал элдвийг ярилцаж суулаа. Мэргэжил, сонирхол нэгтэй болохоор нээлттэй эхийн програм хангамж, аутсорсинг, web 2.0, ирээдүйн чиг хандлага гээд ер нь хамж авч яриагүй сэдэв гэж байхгүй байхаа. Энэ өдрийг уулзалтын гол зорилго нь танилцах, санал бодлоо хуваалцах цаашид хамтарч хийх ажлуудын талаар бас ярилцах байлаа. Бидний хамгийн түрүүнд хийх, хамгийн том ажил нь "Мэдээллийн технологийн ирээдүйн чиг хандлага" сэдэв дор лекц зохион байгуулах юм. Энэхүү лекц нь хамгийн гол нь мэргэжлийн бус хүмүүст ойлгомжтой байх гэсэн үндсэн шалгууртай байх бөгөөд илтгэгчид бүгд өөрийн ирээдүйн чиг хандлагыг тодорхойлж болох гэж бодож буй зүйлийнхээ талаар илтгэл тавих ёстой. Энэ бүгд хэнд хэрэгтэй, ямар ашигтай вэ?

Хэнд чиглэж байгаа вэ гэдгээс ямар ашигтай, хэнд хэрэгтэй нь тодорхой болно. Бид ярилцаж байгаад дунд сургуулиа төгсөөд мэргэжлээ сонгох гэж байгаа, их сургуулиа төгсөх гээд дипломоо бичих гэж байгаа, төгсчихсөн ажиллаж байгаа болон энэ салбарт ажилладаг компаниуддаа өөрсдийн үзэл бодлоосоо хуваалцаж, чиг хандлага болж буй зүйлсийн талаар хувиасаа танилцуулах гэсэн юм. Өнөөдөр хүн бүр тал талын мэдээлэл авч чадахгүй байгаа, чадах ч үгүй харин бидний харж байгаа зүйлсийг тэд ч бас хараасай гэж хүсч байна. Тэр чиг хандлага чинь тэгээд юу вэ? нээлттэй эх мөн үү? аутсорсинг мөн үү? web 2.0 мөн үү? эдгээрт ямар бодлого хэрэгтэй вэ? энэ бүх сэдвээр илтгэл тавьж хүмүүстэй чөлөөт ярилцлага хийнэ. Танд өөр нэг санаа байгаа бол бидэнтэй хуваалцаач, хамтдаа нэгдээд ажиллацгаая. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэдэг.

Ямар нэг юм болоход "Их Монгол"-д орсоор байгаад сурчихаж, бас дажгүй ч газар. Пиво уунгаа мэргэжил, сонирхолт нэгт хүмүүстэй элдвийг ярьж олж хараагүй зүйлээ харж, ойлгож чадахгүй байсан зүйлсээ ойлгох ч сайхан байдаг шүү. Дээрх арга хэмжээг 1-р сард хийхээр төлөвлөж байгаа бөгөөд явцын дунд илүү дэлгэрэнгүй мэдээлэл түгээж, сурталчилгаа хийнэ. Та бүхэн хүрэлцэн ирж сонирхоорой.

8 comments:

Anonymous said...

chir er ni pivo uuh, hural hiihees uur yum hiideg yum uu

Anonymous said...

dandaa l spand hural orloo, tend tiim hural zohioyo geed yavj baih yum. nuguu niigmiin hongor gedeg shig. hehe

Dulmandakh said...

Ер нь хэн нэг нь заавал юм хийх ёстой биз дээ. Үгүй юм болов уу? Хурал пивоноос гадна олон л юм хийдэг ш дээ, бас бичдэг. Бас ингэж хэлж болохгүй шүү.

Buyantsogtoo said...

Сайхан уулзалт зохион байгуулсан Дөлөөдөө баярласнаа илэрхийлье. Уулзалтаас маш их юм мэдэж авч, бас их эрч хүч авсан шүү. Үнэндээ Зочны хэлдэгтэй төстэй зүйлийг би ч гэсэн Дөлөөтэй танилцахаасаа өмнө бодож байснаа нуугаад яахав. 22 хон настай энэ залуу зүгээр хий дэвээд явна уу, аль эсвэл гээд. Харин уулзаад танилцаад Дөлөөгийн юу бодож сэтгэж, хийж бүтээж явдгийг мэдсэн хойноо харин ч бүр бахархах сэтгэл төрж, түүний хөдөлмөрч шинж чанараас үлгэр дууриал авахыг хичээх болсноо эс нуусу. Тэрээр зүгээр нэг нээлттэй эх гээд яриад олон нийтийн ажил хийх гэж оролдоод явдаггүй, өөрөө инженерийнхээ чадварыг байнга дээшлүүлж дэлхийн нээлттэй эхийн туурвилд хувь нэмрээ оруулахыг хичээдэг, дээрээс нь чин үнэнээсээ монголчууддаа нээлттэй эхийн соёлыг түгээхсэн гэж бодож явдаг юм билээ. Мэргэжил нэгт залуустаа хандаж хэлэхэд Дөлөөгийн сэдэж яваа үйлсд олны хүч дэм хэрэгтэй тул хамтран ажиллахыг уриалъя гэмээр байна.

baynaa said...

Чиг хандлагын тухай ярина гэдэг их чухал гэж бодож байнаа. Мэдээж маш их дэмжиж байна. "чиг хандлага" гэнгүүт би одоо хаана явна вэ? дараа нь хаа очих вэ? гэсэн асуултууд хамгийн түрүүнд орж ирж байна. Хаа очих талаараа нухацтай бодож яваагүй л юм байна. Юутай ч сайхан санаа байна. Бүгдээрээ хамжаад хийцгээе.

bayarsaikhan said...

Ene zaluutai bi biychlen taniltsaagui ch gesen bichij, yarij baigaa zuilees ni yag yu hiigeed baigaa nuhur ve gedgiig mash todoor oilgodog. Ingej gants hoyor post-iig ni unshchihaad dugneltend hurch bolohgui l dee. esvel zochin maani manai mergejliin hun bish, jiriin neg laaz ushigludug, neteer demii zorilgogui tenedeg nuhur baih :)

Neelttei ehiig hugjuulehgui bol bolohoo bailaa shuu. Bi ch huvi nemer oruulj chadahgui bolhoor duu hoiloo ni bolj demjij yavnaa.
Odoo chini manai heden mungutei kompaniud ni ajilchidaa mongolchuudaa yay gej baij microsoft ruu, uuruur helbel bayan amerik ruu lizenziin mungu tuldug bolj. teriigee tegeed shudarga yos, huuli zui ene ter gej nerleed. Terniihee orond neelttei ehed ter munguu hayval uul ni...

Erkhemee said...

Хүнийг бас ингэж өнгөц дүгнэж болохгүй л дээ. Хэлж ярьсанаар нь угтаад, хийж бүтээснийг нь харж дүгнэх хэрэгтэй гэж боддог.
Дөлөөд хэлэхэд Замын ноход хуцаж л байдаг, Жингийн тэмээ явж л байдаг ;)

T-warez said...

http://www.twarez.blogspot.com/

deer bichsen hun sain medehgui l bna.