2009-05-16

Залхаж байна ...

Сонгуулийн халуурал эхлэхэд надаас авахуулаад олон хүмүүс өөрсдийн амьдралаар бус нэр дэвшигчдийн амьдралаар амьдрах болсон юм шиг санагдах боллоо. Өөрийн ажлыг, асуудлыг хаяаад нөгөө нэр дэвшигчид маань яасан бол, нэг нь нөгөөгөө хэрхэн "доош хийсэн" бол гэж вэбүүдээр хэсч, зурагт үзэж, радио чагнах болов. Эдгээрээс арай гэж холдоод нийгмийн амьдралд орохоор яаж ийж байгаад яриа маань нөгөө нэг сонгууль, нэр дэвшигчид рүү халиад орчихно. Өөрийг нь муулчихсан, цохиод авсан аятай л өмөөрч элдэв үгээр нэг рүүгээ давшлаад л.... Шал дэмий зүйлд анхаарал хандуулж, шал дэмий зүйлсээс болж бид хоорондоо маргалдаад, өөрсдийнхөө амьдралыг мартаад байх шиг. Ядаж байхад намууд нь биднийг үүндээ татаж оруулах, бага зүйлийг том болгохдоо ашиглаж, биднийг аль болох нэр дэвшигчдийн амьдралаар амьдруулахыг хүсч байх шиг.

Цаг хугацаа урсдагаараа урсч, сонгууль болдгоороо болоод л өнгөрнө. Харин бид "хүнийхээр" амьдарснаас болж өөрсдийн амьдралд олон зүйл алдсан, бас үзэл бодлын зөрүүгээс хэн нэгэнтэй ам зөрж гомдоосон байх болох. Том зүйлийг бид өчүүхэн зүйлээр соличихоод байгаа юм биш биз? Дараа нь бид яах юм бэ? Миний хувьд энэ бүхнээс залхаж байна, би өөрийнхөөрөө бас өөрийнхөө амьдралаар амьдрамаар байна... Сонгууль болдогоороо болно, аль нь ч сонгогдсон байсан би амьдардагаараа амьдарна, ямар үхэлтэй биш....

5 comments:

Otgonlkhagva said...

Миний хувьд бол энэ сонгуулийн асуудлууд зэрэглэл багатай байгаа. Ер нь бол их анхаарал хандуулах хүсэл ч байхгүй амжихгүй ч байгаа.
Хэрэв жаахан зав гарвал:

Нэр дэвшигчийн нэр:Онцлог 1:Онцлог 2:...
Онцлог n:Гэсэн хүснэгт байгуулж байгаад сонголтоо хийнэ гэж бодож байгаа. :-) :-) :-)

Badka said...

Чамтай санал нийлж байна. Сонгуулийн синдром, улс төрийн хийрхэл бухимдал монголчуудыг хамарчихсан. Хоёр хуваагдчихаад л өөд өөдөөсөө шүлсээ цацалцаад л байцгаах юм. Хараад байхад өөрсдийнхөө амьдралыг авч явах чадалгүй хүмүүс л ингэж хийрхэж, тэрэндээ бухимдаж явдаг шиг байгаа юм.

Anonymous said...

Busdaar amidardag humuusiig kollektivist humuus gej nerledeg. ted nar enhbayar , elbegdorj minii toloo yu hiih boloo gej hardag.
Ooriinhoroo amidardag, busdad gai bolohgui, oort ni gai bolohgui amidraltai humuusiig individualist humuus gej nerledeg. Ehnii humuus ni eronhiidoo archaagui humuus. Ted tor zasgiig oorsdiinh ni amidraliig saihan bolgono gej harj suudag. Iim humuus amidral taaruuhan baigaagaa shuud busad ruu tohdog. Harin individ humuus barag tegdeggui. Manaid iim individ humuus ih hovor baidag bha.

Улаан Малгайт said...

Аймаар залхаж байна. Хэл амгүй бушуухан дуусаасай. Үймээн самуун битгий болоосой.

numo said...

Тэгэхээр ийм юмаа. Орчин үед ингэж айл гэр болж тоглодог болсон учраас хүссэн хүсээгүй улс төр хүн бүхэнд хамаатай болчихоод байгаа юм. Нэг нь сонгож, нөгөөх нь сонгогдож эрхээ авдаг. Ямар эрх вэ гэхээр тэр айлд ийм дүрмээр тоглоноо гэдэг шийдвэрийг гаргах эрх. Тэр тоглоомын дүрмийг бид барих ёстой. Тэр дүрэм бидний амьдралд хамаатай учраас бидэнд сонгууль чухал болчихоод байгаа юм. Залхаж байна гэдэг бол буруу ярьж байна. Энэ чинь нэг ёсондоо би амьдралаа ямар дүрмээр зохиохоо шийдэхээс залхаж байна гэдэгтэй адил сонсогдож байна. Татвар төлөхгүй, замын дүрмээр хөдөлгөөнд оролцохгүй гэж байгаа хүн байвал аль нэг далайн эзгүй арал дээр нүүж очоод амьдралаа тааваараа зохиож болно. Харин ийм дүрмээр явъя гэж байгаа хүн бол хэнээр дүрмээ зохиолгох вэ гэдгээ шийдэхийн тулд сонгуулийг сонирхохоос өөр замгүй.
bodonchorblogspotcom