2009-05-28

Барса

Это, Мэсси нар Манчестерийн хаалганд бөмдөг оруулснаар 2:0 харьцаатайгаар Барселончууд аврагуудын лигийг тэргүүлэв. Ширүүхэн тоглолт болсон ч Барсачууд тоглолтын турш илүүрхэж тоглов. Барселон хотын нэг томоохон талбай дээр том хэмжээний дэлгэц засаад олон мянган залуус цугларч өөрийн хотын багийг дэмжихээр ирсэн бөгөөд 70-дахь минутанд оруулсан Мэссигийн бөмбөгнөөс хойш 20 гаруй минут бүгд уухай хашгиран орилолдож, нэг нэгийгээ тэврэн баярлаж байх юм. Үнэхээр гоё, манайх олимпоос алт авахад төрсөн мэдрэмж тэдэнд төрсөн байх даа. Хэдийгээр спорт, хөлбөмбөг төдийлөн сонирходоггүй ч олны дунд ороод ингэж үзэх ч бас нэг төрлийн таашаал байна шүү. Хэдэн арван мянган хүн цугласан юм бүү мэд, ямар ч байсан цаг гаран гадаа зогсоход хүний хөл тасарсангүй.

Барса үнэхээр дэлхийд танигдсан брэнд болжээ. Барселоны аль ч гудамжинд Барсагийн бэлэг дурсгалын зүйлс зарах юм, хүмүүс төрөл бүрийн өмсгөл, алчуур, туг зэргийг их авч явах юм. Бас чамгүй үнэтэй. Өчигдөр бодогдож байсан зүйл бол дэлхийд танигдсан нэг том брэндтэй байх нь улс оронд, орон нутагт ямар их ашиг тустай болохыг ойлгов. Манайд энэ гээд хэлчих юу байгаа билээ? Юуг бид ингэж олон улсад таниулж болох вэ?

2 comments:

Jasper said...

Хөөх гоё юм аа. Олон мянган хүний дунд орилож байх гоё байгаа даа. Хүн чинь ер нь тиймэрхүү зүйлээс их кайф авдаг. Тэр тусмаа баярлаад хөөрцөн байхдаа бол ч.
Нээрээ сайн яваад очсон юм шиг байна. Сонингоосоо, өдрийн тэмдэглэлүүдээсээ энэ мэт хуваалцаж байх ч бас гоё байна шүү.

B.Tumennast said...

naadah chin unen shuu. Mongold ene geed uridaa barichihaar zuil bhgui bgaa ni haramsaltai. Gehdee uuniig hiij boloh bh gej bodoj bna. Sanaj yavbal butna gej