2009-05-29

Нутагшуулалтыг хялбаршуулах нь

Бидний хэсэг нөхдүүд нээлттэй эхийн програм хангамжуудыг нутагшуулахаар сэтгэл шулуудаад хэсэг хугацаа өнгөрөв. Тэднээс зарим нэг нь ерөнхий нутагшуулалт, GNOME-ын орчуулга болон орчуулганд юуг анхаарвал зохих талаар энд, энд, энд, энд, энд бас энд бичсэн байна. Гэвч үүнийг хэн хийх вэ, хэрхэн бас ямар зохион байгуулалттай хийх вэ, үгсийн сангаа хэрхэн сонгох, ямар багаж ашиглах гээд өнөөдрийг хүртэл хариултаа бас шийдлээ хүлээж буй олон асуулт бас бэрхшээл хэвээр байна. Гэхдээ хүн бүр ямар нэг шийдэл, хариулт олохоор ажиллаж байгаа гэдэгт огт эргэлзэхгүй байгаа.

Хэн нэгнээс хамаарах ёсгүй. Нутагшуулах ажил маань оролцогч болоод хэн бүхний хувьд маш чухал учир хэн нэгнээс бүрэн хараат байж болохгүй. Өөрөөр хэлбэл нэг гол хүн нь завгүй болоход орчуулга тэр чигээрээ зогсдог байж болохгүй. Тиймээс бид нутагшуулалтыг баг байгуулсан бөгөөд багийн хамтын ажиллагааг дэмжсэн багаж, дэд бүтцийг сонгон авч ашиглах нь их чухал байна. Үүн дээр хэд хэдэн судалгаа хийгдэж байгаа бөгөөд ирэх 7 хоногийн сүүл гэхэд хэдэн туршилт хийгдэж дууссаны дараа тодорхой шийдэл гарна гэж бодож байна.

Оролцоход хялбар байх ёстой. Хэн нэгэн нь орчуулгад гар бие оролцож, үг өгүүлбэрийг эх хэл рүүгээ орчуулах сонирхолтой байхад нөгөө хэсэг нь зөвхөн орчуулсан зүйлсийг ашиглах, хянах эсвэл чанарыг шалгалт хийхийг хүсч байж болох. Нутагшуулалт хийхэд шаардлагатай техникийн болоод багийн ажиллагааны мэдлэг нь тийм ч хялбар сурчих зүйл биш. Орчуулсан зүйлээ системдээ оруулан шалгах, хянах болон түүний цааш тарааж хүмүүсээр хянуулах нь ч бас тийм хялбар ажил биш. Гэвч энэ ажиллагааг хялбаршуулж, орчуулсан хүн нь богино хугацаанд өөрийн орчуулгыг шалгах, багийнхантайгаа нэгтгэх, мөн зөвхөн орчуулга ашиглах, хянах сонирхолтой хүмүүст түгээх нь маш хялбар байж бид олон хүнийг орчуулгадаа, чанар шалгалтандаа татан оролцуулах боломжтой болох юм. Ингэснээр бид алдаа гарвал цаг алдалгүй илрүүлэх боломжтой болно гэж бодож байна.

Чанарын өндөр түвшинд байх ёстой. Орчуулагч хүний гол алдаа бол өөртөө зориулан орчуулах байдаг юм болов уу гэж боддог. Нөгөө талаасаа хүн өөрийн алдаагаа хардаггүй ч гэж хэлдэг. Бид өөрсдийн хийсэн орчуулгыг аль болох олон хүнд хүргэх хэрэгтэй, ашиглуулах хэрэгтэй, шүүмжлүүлэх хэрэгтэй, шүүмжийг хүлээн авах хэрэгтэй. Тэгж байж бид жинхэнэ олонхид таалагдах, ашиглахад, ойлгоход хялбар орчуулгатай болно. Бидний өмнө хийж байсан олон алдаанаас болж "монголоор ашиглахаас англиар ашиглах нь хялбар" гэсэн ойлголт олон хүнд төрсөн. Гэхдээ хэрэв бид орчуулга хийгээгүй байсан бол ийм алдаа байж болдог гэдгийг мэдэж чадахгүй байсан. Одоо бид нэгэнт мэдэж авсан болохоор энэ алдаагаа хэрхэн давтахгүй байх, өмнө нь олж авсан муу нэрээ хэрхэн цэвэрлэж авах талаар бодох цаг нэгэнт болсон. Тиймээс ЧАНАР, ЧАНАР бас дахин ЧАНАР байх ёстой.

Дээрх 3 нөхцөл болон бусад хэд хэдэн нөхцлийг хангасан уян хатан систем бидэнд хэрэгтэй байна. Бас хамгийн гол нь бидний урдаа тавьсан "зуны дотор GNOME-ийг орчуулж дуусгах" гэсэн зорилгыг хангахад чухал, жинтэй хувь нэмэр оруулж байх ёстой. Хэрэв та нутагшуулалтад ямар нэг хэмжээгээр оролцох сонирхолтой байгаа бол манай багт нэгдээрэй. Тун удахгүй орчуулгын ажил эрчимтэй эхэлнэ гэдэгт итгэлтэй байна....

8 comments:

Xacaa said...

Үүний тулд хэд хэдэн амьд уулзалт хэрэгтэй болно гэж бодож байна. Гурван нөхцөл таалагдлаа. Тэр тусмаа шүүмжилж бас шүүмжийг хүлээн авч сурах гэдэг бол үнэхээр их. Уул нь нээлттэй эх биднийг зөв системтэй явах бүх нөгцлийг хангаж өгсөн. Хамгийн гол нь бид бүгдийг туршиж, зөв багаж ашиглах нь л чухал. Бас зөв системтэй байх нь зайлшгүй хэрэгцээтэй. Энэ тал дээрээ өмнө орчуулга хийж байсан архаг орчуулагчид илүү туршлагтай болсон байгаа байх. openmn-д би орчуулга хийе гэж бодсоор яваад чадаагүй. Харин GNOME-ийн орчуулгад бол орно гэж бодож байна. Гэхдээ энэ зундаа дуусгана гэвэл маш шургуул ажиллацгаахгүй бол болохгүй. Ямар олон үг байгааг би сая зөвхөн ubuntu-гийн орчуулга хийж үзэж байхдаа л мэдсэн. Gnome бол түнээс ч том ертөнц гэж айж байна.

B.Tumennast said...

heregtei zuil hiij bgaa yum bna. Good luck!

Дөлмандах said...

үнэндээ Үбүнтү бол яг өөрөө цөөхөн хэдхэн програм хийдэг. бусад нь дандаа нээлттэй эхийн програм хангамжуудыг авч, богц бэлдэн хэрэглэгчдэд хүргэхэд бэлэн болгодог. GNOME бол тэдний нэг хэсэг бөгөөд Үбүнтүд байгаа орчуулгын өчүүхэн хэсэг нь. тэгэхээр нэх айх зүйл байхгүй байх. айвал бүү хий, хийвэл бүү ай гэдэг байхаа хэхэ.

Anonymous said...

Хүмүүсийн блогтоо бичэн саналуудыг уншаад нутагшуулалтын ажил нэлээд удсан бололтой байгаа нь харагджийн. Гэтэл ямар зохион байгуулалтаар явах, үгсийн сан, ямар хэрэгсэл ашиглах гэх мэт хамгийн гол асуудлууд дээр одоог хүртэл тодорхой шийдэлд хүрээгүй байгаа нь ажил урагшгүй явж байгааг харуулж байна гэж бодож байна. Нээлттэй гэдэг нэрийн дор зохион байгуулалтгүй, хэт задгай, бие биенээ харзнасан байдал ажиглагдаж байна. Ямарваа нэг төсөл, ажлыг аваад явах нэг хүн байх хэрэгтэй бишүү. Эдгээр тал талд байгаа хүмүүсийг нэгтгэн базах хүнгүй учраас дээрх гол асуудлуудаа шийдэж чадахгүй өдийг хүрчээ. Хэн нэг нь шийдэл олж байгаа байхаа гээд бүгд бодоод хугацаа алдацгаагаад байна гэж ойлгогдлоо.
Хэрэв нэг хүнээс бүрэн хамаарна гэж байгаа бол дор хаяж 2 хүнээр синхрон удирдуулаад явж болно гэж бодож байна.

Дөлмандах said...

ярьсаар, нэг нэгэндээ найдсаар цаг алдсан тал бий. миний хийх ёстой зүйлс л ажлыг хойш нь татаад байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу. гэхдээ одоо үүнээс илүү удах, хойшлох боломж ер нь харагдахгүй байгаа.

Дөлмандах said...

орчуулсан зүйлсийг олон хүнд хялбар түгээх арга туршиж байсан маань тун амжилттай боллоо. ураа. удахгүй энэ талаар блог болон вики дээрээ оруулна. удахгүй ч гэж дээ ирэх 7 хоногт харьж байгаад хэхэ.

Н.Цэцболд said...

Umnu ni olj avsan muu ner gedeg ni yu ve?

OpenMN uu? Humuus OpenMN-ii orchuulsan OOo- g ih l shuumjelj baisan yum shig baina gej oilgoloo.

Bi Mongold udaagui bolohoor sain medehgui.

Дөлмандах said...

таагүй гэдэг байж уу. дан ганц OpenOffice.org ч биш GNOME, KDE гээд нээлттэй эхийн програмууд бас орох байх. ямар ч байсан цөөнгүй хүмүүс монгол дээр нь ашиглах хэцүү, англи нь хамаагүй дээр гэж ярьдаг тухай бичиж байна л даа.