2009-05-16

Анар шүүс

Саяханы нэгэн өдөр хүн хүлээнгээ хийх зүйл олдсонгүй тул хажууханд байрлах дэлгүүр оров. Өдөржин завгүй ажиллаж байгаад амьсхийхэд ямар их цангасан, өлссөнөө мэдээд гайгүй чанартай бөгөөд боломжийн үнэтэй, басхүү цангаа тайлах, өлсгөлөнгөөс ангижруулах зүйл харж жаал зогсов. Юу сонгохоо мэдэхгүй ч нэг л тийм арай өөр юм хүсээд байгаагаа мэдэрч байв. Хэсэг харж зогссоны дараа "Анар" гээд шинэ брэнд гарсан байхыг хараад шошгыг нь үзвэл давгүй санагдаад усам үзэмнийхийг нь авлаа. Ууж үзвэл тун давгүй шүү, амт нь зөөлөн бас сахар багатай юм. Өөрөөр хэлбэл миний хувьд арай эрүүл санагдав. Надад таалагдсан.

Өчигдөр оройхон ганц нэг хүнсний зүйл авахаар дэлгүүр ороод "Анар"-ыг үзвэл харагдсангүй. Харин орой нь Гантулга андтай интернэтээр хөөрөлдөн, сонин сайхан ярьж байтал Global CEO 2 нэвтрүүлгийн хүрээнд өнөөх гайхал "Анар"-ын борлуулалт дээр ажиллаж байгааг нь мэдэж авав. Урин дулаан улирал эхэлж байна, ам цангана, цангаагаа тайлах хэрэгтэй өөрөөр хэлбэл юм уух хэрэгтэй. Миний хувьд хийжүүлсэн ундаа нь ясны сийрэгжилтэд нөлөөлөх гээд олон сөрөг талтай учир татгалзахаар шийдээд, аль болох бага хэрэглэж байгаа. Үүний оронд шүүс, гэхдээ болж өгвөл бас арай гайгүйг нь уух сонирхолтой. "Анар" таалагдсан, уумаар байсан, найз минь борлуулж буй тул түүнээс аваад ахиад уувал үнэлэмж маань хэвээр. Та ч мөн адил аваад хэрэглээд үзээрэй, ойр торныхоо хүмүүст амсуулаарай, таалагдана гэдэгт итгэж байна. Бас Гантулга маань борлуулалтын ажлын хүрээндээ хүргэж өгч байгаа гэсэн шүү, түүнтэй 88111816 дугаарын утсаар холбоо барьж болно, түүний багийг надтай хамт дэмжээрэй. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжицгээе.

7 comments:

Xacaa said...

Нээлттэй эхийнхэн бүгд үүнийг хэрэглэнэ гэж тохиролцоод оронд нь Анар шүүсний шошгондээр Лимнукс бүлгэмийн таашаасан ундаа гээд биччихвэл яадгийн кк.

Н.Цэцболд said...

За нэг жоохон эсэргүү маягийн сэтгэгдэл оруулчъя. :-)

Би л лав жүүс эд нар гэж байхаар шууд газтайг нь уучдаг юм. Нөгөө нэг хоёрын хооронд пиво эд нар гэж байхаар шууд цагаан юм нь дээр гэдэг шиг :-)

Яагаад гэхээр газтай ундаа, жүүс 2 яг л адилхан санагдаад байдаг юм. Харин хамгийн сайн юм бол ус буцалгаад эсвэл нэг том цэвэршүүлсэн ус аваал, саванд юүлээд яваж байх нь хямдхан ч, хоргүй ч санагддаг. :-)

Дөлмандах said...

ус ч сайхан шүү

Xacaa said...

би тэгвэл бүүр ч эсэргүү сэтгэгдэл оруулаад хаях уу.
Ганц олдох амьдрладаа, ганц олдох залуу насандаа Coca Cola уухгүй бол хэзээ үхнэ. Хэзээ өвдөнө гээд ус уух билээ.
Гэхдээ л ус биед сөрөг нөлөө байгагүй шүү. Учир нь ямар ч тэжээл түүнээс авахгүй гээд байвал одоо яанаа. Ус хэрэглэхээ больцгооёлдоо. ;P

Мөнхбаатар said...

Хасаа ч рекламыг сайн хийх юм аа. Чи IBM -ээс хэдийг, Coca Cola-наас хэдийг авсан? :P

Xacaa said...

Нээрээ би түрүүн найз охинтойгоо явж байгаад ам цангаад яг уух юм авах гэж байтал Дөлөө ахын энэ Анар нь санаанд орчоод буцаж гардаггүй. Ядаж байхад миний орсон дэлгүүрүүдээр энэ Анар нь байхгүй ээ. Тэгээд арай гэж нэг олоод уутал юу болсон гээч...Дуусцан. ;P
гоё юм байна лээ. Гэхдээ чихэр багатай гэдэг нь юу л бол. Гэхдээ цэвэр шүүс байсанд би их талархаж байгаа. Гэхдээ л хоёрыг аваад хотойх шахсан шүү. Жоохон үнэтэй л юм билээ.
Мөнхбаатарт. Хөөх харагддаггүй хүн явж байна. Би түрүүн IBM ээс гурвыг авсаныг мэдэж байгаа. Харин Анарыг бол хоёрыг авсан шүү. кк

Gantulga T. Tul /Тул овогтой Т. Гантулга/ said...

Шошго дээр нээлттэй шүү залуусаа ;)

Одооноос л дэлгүүр, үйлчилгээний газруудад байршуулагдаж байгаа шүүс юм. Надад хамгийн таалагдсан нь Усан үзэмний амттай байгаа.

Үйлдвэртэй нь танилцахад гоё юм билээ. Ийм танилцах аялал явуулбал сонирхох уу?