2009-05-23

UDS Karmic

Би гэдэг хүн маргааш Испанийн Барселон руу хөлгийн жолоо залах гэж байдаг, гэтэл тийз болон вийзнээс бусад нь бэлэн биш байдаг. Тэнд очоод UDS Karmic буюу 9.10 хувилбарыг төлөвлөх хуралд оролцох юм. Бас оны өмнөхөн 12-р сард UDS Jaunty-д оролцож 9.04 хувилбарыг хамт төлөвлөлцсөн гэж байгаа.

Үбүнтүгийн хөгжлийн явцыг харвал нэгэн шинэхэн боловч тогтвортой хувилбар гаргана. Төд удалгүй тархацын суурь хэсэг болсон линуксын цөм, програмчлалын үндсэн сангууд, суурь эмхэтгэгчид (compilers) гэх мэт зүйлсийг бусад хэрэглэглээний хамгийн сүүлийн хувилбарын хамт Debian-с татаж нийлүүлдэг. Тэдгээрийгээ өөрийн болгож аваад Альфа 1 хувилбарыг гаргана. Энэ хоорондоо хөгжиж буй хувилбарт юуг оруулах хүсэлтэй байгаа талаар хүсэлтүүдийг цуглуулж, түүнийгээ нэлээн сайн баримтжуулж авна. Үүн дээр нь өмнө нь санал болгосон боловч хийгдэж амжаагүй ажлууд нэмэгдэх ба Ubuntu Developer Summit дээр тусгайлсан багууд өөрт хамаарагдах хэсгүүдийг хуваан авах бөгөөд эдгээрээс энэ хувилбарт аль нь орох боломжтой, орвол түүнийгээ хэрхэн хийх талаар ярилцаж шийдвэр гаргана. Тодорхой шийдвэрийн үндсэн дээр хөгжүүлэлт явах ба дараагаар нь Альфа 2 гэх мэт хөгжүүлэлтийн хувилбарууд гарна. Энэ хооронд багууд тус бүртээ 7 хоног бүр интернэтээр хурал хийх ба төлөвлөгдсөн ажлын гүйцэтгэл, тулгарч буй бэрхшээлүүдийн талаар товч ярилцдаг. Мөн хувилбарын хөгжүүлэлтийн туршид 2 удаа Sprint гэх арга хэмжээ зохиох бөгөөд энэ нь дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хөгжүүлэгчид Каноникалын байранд цуглараад хамтдаа хөгжүүлэлт хийдэг. Цуглаж хөгжүүлэлт хийх нь илүү амьд харилцааг бий болгож, асуудлыг хурдан шийдэх боломж олгодог. Дараа шат бүрээс нь дэлгэрэнгүй тайлбарлана гэж бодож байна.

Өмнөх удаад би дан серверийн багийн (гишүүн нь) хурлуудад суусан ба серверийн хувьд юу хийгдэж байгаа, цаашид юу хийгдэх талаар мэдэж авсан. Үүнийхээ хажуугаар серверийн багийн "мангасууд"-тай танилцаж олон нарийн зүйлсийн талаар мэдэж авсан шүү. Харин энэ жил зөвхөн сервер гэлгүйгээр Үбүнтүг энгийн хэрэглэгчид эх хэл дээрээ ашиглахад хэрэгтэй байж болох бүх сэдвийн хэлэлцүүлэгт идэвхитэй оролцоно гэж бодож байна. Учир нь бид 9.10 гэхэд маш их хэмжээний нутагшуулалт хийсэн байна гэтэгт би итгэж байна. Явцын талаар өдөр бүр блог бичиж байнаа....

6 comments:

H.D.NR said...

Сайн яваад ирээрэй

Jasper said...

Сайн яваад ирээрэй ;)
Дээрх үйл явцыг маш гоё, амттай бичсэн байна. Хэрхэн хөгжүүлэгддэг талаар нилээн их төсөөллийг өгч чадсан нийтлэл тавьсанд баярлаа.

Anonymous said...

OK. Сайн яваад, ажилаа сайн бүтээгээд ирээрэй

Umi said...

Амжилт хүсье.

Жавхлан said...

Амжилт хүсье андаа.

Anonymous said...

Canonical-д ороход хир амархан бэ? Ubuntu-гийн албан ёсны хөгжүүлэгчид яаж болох вэ?