2009-05-17

ОНЛАЙН КОНТЕНТИЙН УЛСЫН АНХДУГААР ФОРУМ

Ийм нэртэй нэгэн өдөрлөг 2009 оны 5-р сарын 18-ны өдрийн даваа гарагт буюу маргааш "Тэнгис" кино театрын Б танхимд өглөөний 10 цагаас эхлэх гэж байна. Энэ өдөрлөгийн хүрээнд бидний үргэлж ярьдаг, шүүмжилдэг бас бодит дутагдал болоод буй эх хэл дээрх цахим агуулгыг хэрхэн хөгжүүлэх, баяжуулах талаар санал бодлоо хуваалцаж, хэлэлцэх юм. Яг үнэндээ бид интернэтэд ороод үзье гэхэд хэрэгтэй, сонирхолтой мэдээлэл хомс байгааг хэн бүхэн хүлээн зөвшөөрнө гэж хувьдаа бодож байна. Миний бие "Нээлттэй агуулга, түүний ач холбогдол" гэсэн сэдвээр илтгэл тавих ба нээлттэй агуулга гэж чухам юу вэ, яагаад хэрэгтэй юм бэ, үүнийг хэрхэн хөгжүүлэх талаар та бүхэнтэй санал бодлоо хуваалцах юм. Илтгэл маань хуваарийн дагуу 11:50-д эхлэх ёстой юм байна, хүссэн хүн ирж болох эсэхийг мэдэхгүй ч ирээд үзэхэд болохгүй зүйлгүй гэж бодож байна.

6 comments:

Xacaa said...

өө ямар... яг миний шалгалттай давхацаж байнаи ;:(. Гэхдээ оройтсон ч гэлээ очино оо. :D

М.Эрдэнэчимэг said...

Энэ форум дээр юу юу яригдсан, ямар илтгэлүүд тавигдсаныг дараа нь бичиж, сайхан мэдээлэл өгөөрэй. Форумын илтгэлүүдийг Вэб дээр эхээр нь тавьбал бас зүгээр байх байхдаа, олон хүн уншина. Дээр мэдээллийн аюулгүй байдлын талаар семинар гэлүү хурал болсон гээд, тэрнийхэн агуулга, хойноос нь гарсан үр дагаварыг огт олж үзээгүй, болсон л гэж дуулсан.

Дөлмандах said...

Чадахаараа тэмдэглэж аваад, тойм маягийн зүйл бичих болно. Бас чадвал өөрийн илтгэлийг нээлттэй тавих санаа байна.

Xacaa said...

Хэрвээ зурагтаар гарах бол бичиж аваад youtube дчихвэл гоё байна. Одоо яг эхэлж байгаа байхдаа. Гэхдээ би яг одоо шалгалтандаа явах гэж байна :(

М.Эрдэнэчимэг said...

youtube-d бас слайд маягаар үзүүлэх нь зүгээр юм байна билээ

dolugen said...

Ө, хоцорчээ. Тоймыг нь л уншъя даа.