2009-05-28

Нэгэн тогтмол уулзалт

Бүлгэмийн гишүүд маань сардаа нэг тогтмол уулзаад тодорхой асуудлаар санал солилцохоос гадна чөлөөт олон сэдвээр ярилцдаг. Уулзалтаараа бид олон сонирхолтой зүйлсийг ярилцаж, мэдээлэл мэдлэг солилцож чаддагаараа миний хувьд их "үнэ цэнэ"-тэй байдаг. Энэ өдрийг Open Beer Party гэж нэрлэнэ. Өнгөрч буй 5-р сард тасарсан ч, 6-р сараас дахин ийм зүйл болохгүй гэдэгт итгэж байна.

Хатнаа гишүүн маань дээхэн үед 7 хоног тутам уулзаж байх, шинэ суралцагчид нэг нэгэндээ туслаж байх талаар санал гаргасан. Очих хүсэл байсан ч амжаагүй, бас нэг удаа болоод л дахиж зохион байгуулагдаагүй шиг санагдаж байна. Хэрэв энэ нь тогтмолжоод, олон шинэ гишүүд нэгдээд явсан бол уг нь их хэрэгтэй зүйл байсан юм гэж бодож байлаа. Учир нь биднийг хамтдаа хурдан хөгжих боломжийг олгоно, нэг нэгийгээ илүү таньж илүү нягт хамтран ажиллах боломж олгоно, шинэ олон зүйлсийг эхлэх үүдийг нээх байсан юм.

Гэхдээ яагаад би дээрхийг бодож суух ёстой гэж? Энэ уулзалтыг дахин эхлүүлэх саналыг та бүхэнд гаргаж байна. Дараагийн уулзалтыг 6-р сарын 4-ний пүрэв гарагт Мэдээллийн Технологийн Үндэсний Паркийн үүдний танхимд 17:00-д хийхийг санал болгож байна. Бүлгэм маань мэдлэгээ вики дээр хадгалж үлдээдэг, мөн удахгүй moinmoin вики систем рүү шилжих гэж буйтай холбоотой миний бие вики гэж юу вэ, moinmoin системийг хэрхэн ашиглах талаар та бүхэнтэй ярилцаж, өөрийн мэддэг бага сага зүйлсээс та бүхэнтэй хуваалцах санал гаргаж байна. Хүссэн хүн бүр ирж болно, ичих хэрэггүй гэж хэлмээр байна. Мөн энэ уулзалтаа бүгдээрээ юу гэж нэрлэх вэ? Та юуны талаар ярилцаасай гэж бодож байна? Та юу сурмаар байна?

11 comments:

Bayarkhuu said...

их хуралдай... лол :))

Xacaa said...

харин ч эсэргээрээ Бага хуралдай. :)
Анхны LinuxWeekFest-ийг Хатнаа зохин байгуулж, Алмас Атаман, Хасаа зэрэг очсон.
Тэгээд бага сага юм ярьсан нь:
- LAMP-ыг хэрхэн суулгаж тохируулах тухай
- Terminal дээр бага сага зүйлс хийх тухай
- IT Park "HOT SPOT" хааяа яагаад орохгүй байгаа талаар л ярилцсан даа. Үр дүн багатай, гэхдээ сонирхолтой байсан. Алмас аргагүй ахмад хэрэглэгч гэдгээ харуулж чадсан. ;)

Khatnaa said...

Тийм шүү тиймэрхүү уулзалт үнэхээр хэрэгтэй юм байна лээ энийг тогтмолжуулах талаар сайн ярицмаар байгаа юмаа. OBP LimnuxWeekFest Open Basketball Day болон бусад уулзалтуудыг нэг нэг хүн хариуцаж авмаар байна тэгэхгүй бол нэгэндээ найдаад ч юм юмуу эсвэл Дөлөө ах Алмас, Хасаа бас бусад гишүүдэд найдсаар байтал цаг нь өнгөрчих юмаа гэж

Xacaa said...

Харин тэгэхиймаа гэж. Бараг санал манал нээх аваад байх шаардлагагүй дээ. Шууд л өдрийг нь товлоод хаях хэрэгтэй юм шиг байгаан. Тэгэхгүй хэзээ, хэзээ гэсээр байтал ихэнх хүсэн хүлээж байсан арга хэмжээнүүд больчихдог. Нээрээ Дөлөө ах нөгөө зурагнууд яасан бэ?

Дөлмандах said...

зун болоод бараг бүгд гайгүй завтай болж байгаа юм чинь үүнийгээ илүү үр бүтээлтэйгээр өнгөрүүлж, шинэ зүйлд суралцаж, найз нөхөдтэй болцгоож, хийж бүтээхийн төлөө зориулбал яасан юм бэ гэж бодлоо.

Дөлмандах said...

бас энэ уулзалт дээр орчуулганд өргөн ашиглагдах gtranslator програмыг хэрхэн суулгах, ашиглах талаар болон орчуулгад юу анхаарах талаар ярилцвал ямар вэ?

Xacaa said...

та нэг gtranslator ийн тухай оруулна гээд байсан яасан бэ. хүлээгээд л байгаа. Гэхдээ gtranslator харьцангуй гайгүй, ойлгоход хялбар, таалагдсан. Гэхдээ бусад нэмэлт функцуудыг туршиж үзээгүй л байгаа. poeditor бол надаа нээх их таалагдаагүй. Хэтэтхий энгийн. Нилээн дээд шатны нөхдүүдэд зориулсан юм шиг байгаам. po mo хоёр юугаараа ялгаатай юм бэ. Миний бодлоор бол mo нь po-гийнхоо завсрын файл байна гэж бодсон.

Дөлмандах said...

хамтдаа python сурвал ямар вэ?

itpmmn said...

Saihan sanaa bna .Hamtdaa python surah sanaag demjij bna

itpmmn said...

hamtdaa python surah sanaliig demjij bna.

dolugen said...

Пайтон суръя өө