2009-05-29

Пайтон сурцгаая

Бүлгийнхэндээ уриалах нь. Нэгэн тогтмол уулзалт дээрээ бүгдээрээ Python гэх програмчлалын хэл хамтдаа сурцгаая. Миний хувьд анхан шатны багахан мэдлэгийг өгөх цөөн цагийн хичээл ороод цаашдаа та бүхэнтэй хамтдаа илүү гүнзгийрүүлэн суралцах хүсэлтэй байна.

За миний хувьд энэ зун бүгдээрээ доорх зүйлсийг сурчихвал болох, чадах юм шиг санагдаад байна. Мэдээж НЭГЭН ТОГТМОЛ УУЛЗАЛТ дээрээ энэ бүхнийг хийх болов уу.

- Пайтон хэлний анхан шатны мэдлэг, код унших, бичих, цаашдаа өөрөө хөгжөөд явах боломж (энэ хөөрхөн цаг авах байх)
- Багаар код бичихэд шаардагддаг хувилбар удирдах системийг ашиглах, багаар код бичих (энэ ч бас)
- Үбүнтүгийн эх кодыг татаж авах, засвар хийх, өөрөө богц шинээр үүсгэх (энэ ч бас) :D
- Орчуулга хийх, шаардлагатай багажуудыг ашиглаж сурах
- Вики ашиглах, мэдлэгээ хуваалцах
- www.limnux.org дээр мэдээ оруулах, шинэ мэдээллийг бусадтайгаа хуваалцах

Бас өөр юу ч сурч болмоор юм бэ дээ. Та бүхэнд санал байна уу? Тогтмол уулзалтын маань нэр юу болсон бэ? Дээрх бүгдийг нэг нэгээр, бага багаар долоо хоног бүрийн пүрэв гарагийн 17:00-д Мэдээллийн Технологийн Үндэсний Паркийн үүдний танхимд хамтдаа сурцгаая. Бид хамтдаа маш хурдан хөгжих хэрэгтэй байна шүү.

6 comments:

Xacaa said...

pyton сурая гээд л түрүүнээс хойш номыг нь уншаад яаваад байгаа. Ерөнхийдөө бол багахан гадарлана. Хэрвээ ингээд бүгд нэгдээд сурцгаавал болох л юм. Сонирхолтой байна байх. За ямар ч байсан weekfest ийг зохион байгуулав
Харин installfest ийг одоо яах вэ

Дөлмандах said...

очиж байгаад нэг болно доо. гэхдээ түүнээс өмнө орчуулгын ажлыг нэг тийш нь болгох хэрэгтэй байгаа болохоор ингээд жаахан удаад байна. ямар ч байсан бид хийнэ, бүр 6-р сарын эхний хагаст хийх хэрэгтэй гэж хэлмээр байна.

Haker7 said...

Дэмжиж байна. зун болоод хүмүүс ч завтай болсон байх. Давлгааг нэг эхлүүлчихвэл уг нь ч гайгүй л дээ.

Гvнчин-Ишийн Шаравсамбуу said...

Ямар гоё юм бэ. Миний хувьд хөдөө байдаг болохоор жаахан азгүй л юм. Гэхдээ юуны тухай хэлэлцсэн яасан ийсэн талаараа mailing list, wiki энэ тэр дээрээ тавьж байвал би бас юунаасаа хоцрохов :)

Bayarkhuu said...

программ хийеөө...

Khatnaa said...

Тиймээ маш гоё шүү энэ зун нэг хэлтэй болох юм байнадаа