2006-11-10

Java нээлттэй болж GPL-г сонгох нь ээ

Java хэл нь хувийн хэвшил (enterprise) эсвэл өндөр түвшинд маш өргөн ашигладаг. Ингэхдээ бичихэд хялбар, арвин сан мөн зарим нэг талын аюулгүй байдлын асуудлуудаас болж голчлон сонгодог бололтой. Гэвч Java хэлний маань үндэс болсон эмхэтгэгч (compiler), виртуал машин болон гол сангууд хаалттай хөгжсөөр ирсэн нь ихээхэн хэмжээний асуудлуудыг үүсгээд байсан юм. Жишээ нь, бүх хяналтыг Sun-с тавьдаг, хэт хараат болон лицензээс болоод линукс системтэй дагалдан сууж болохгүй заавал өөрөө нэмж суулгах г.м. Мөн хаалттай систем дээр суурилсан нээлттэй эхийн програм хангамж нь хараат байдаг тул Java ашиглахын бусад нээлттэй хэлүүдийг ашиглах зөвлөмжийг нээлттэй эхийн хөдөлгөөний тэргүүлэгчид байнга гаргаж тавьдаг байсан. Үүний улмаас GNU-нхэн GCJ, Apache-н Harmony, Kafe, IBM JAVA гэх мэт төслүүдийг эхлүүлж өөрсдийн гэсэн нээлттэй Java хувилбаруудыг үүсгэж эхэлсэн. Мэдээж хэрэг энэ нь араасаа олон асуудлуудыг дагуулсан. Java-н "НЭГ БИЧ, ХААНА Ч АЖИЛЛУУЛ" гэсэн уриа алдагдаж эдгээр төслүүд нь програмуудыг харилцан адилгүй ажиллуулж эхэлсэн. Эдгээр нээлттэй хувилбаруудаас гадна C#, Ruby, Python, PHP гэх мэт хэлүүд нь илүү сайжирч өнөөдрийн Java ноёрхож байгаа зах зээл рүү хүч түрэн орч ирж байгаа нь Sun-г Java-н талаар авч байгаа бодлогоо ахин нэг харж үзэхийг шаардаж эхэлсэн. Үүний үндсэн дээр Java маань 2007 онд багтааж бүрэн нээлттэй болохоор болсон билээ.

Намайг өнгөрөгч 6-р сард Испанид GUADEC гээд GNOME-н хуралд явж байхад Sun-н ажилтан Simon "ирэх жилийн өдийд Java нээлттэй болоогүй байвал би их гайхна" гэж хэлж байсан. Би тод санаж байна. Үүний дараагаар Sun-с тийм зүйл огт байхгүй, нээлттэй болгохгүй гэсэн мэдэгдлүүдийг хийж байсан боловч эцэст нь нээлттэй болгох шийдвэр гаргасан. Ингэхдээ хоёр шаттайгаар хийхээр болсон бөгөөд энэ 11-р сард багтан эмхэтгэгч болон виртуал машин. Харин ирэх оны эхний хагаст бүрэн эхээр нь нээлттэй болгохоор болсон билээ. Аан нээрээ ингэхдээ зөвхөн J2SE буюу стандарт Java-г.

Нээлттэй болгочихдог юм байна гэхдээ ямар лиценз ашиглах вэ гэсэн асуулт олны дунд яригдсаар байсан боловч хамгийн боломжит хувилбар нь GPL байсан. Яагаад? GPL-н бусад нээлттэй эхийн лицензүүдээс ялгарах хамгийн гол онцлог нь GPL-тэй кодыг ашиглан хаалттай, худалдааны програм хийх боломж хаалттай байдаг. Үүнээс болж ХОРОН гэх мэт хочуудыг зүүсээр ирсэн юм. Java-г нээлттэй болгохын эсрэг байсан хамгийн том үндэслэл нь Java-г нээлттэй болгомогч компаниуд түүнийг салаалаад хоорондоо нийцгүй олон төрлийн Java-г үүсгэнэ гэсэн болгоомжлол байсан. Харин GPL-ийн энэхүү онцлог нь салаалахаас сэргийлэхгүй ч салаа бүр нээлттэй байна гэдэг баталгааг олгож байгаа юм. Мөн линуксын өнөөдрийн түвшинд авчирсан гол хөшүүрэг нь GPL гэж үздэг. Учир нь тоглоомын талбарт бүх хүнд ижил эрх, хариуцлагыг олгож байдаг. Ингээд Java эхнээсээ нээлттэй боллоо гэхдээ GPL лицензийг ашиглан.

Дэлгэрэнгүйг http://www.crn.com/sections/breakingnews/breakingnews.jhtml;?articleId=193600331

8 comments:

Unknown said...

Пөөх их сонирхолтой мэдээлэл байна Баярлалаа Чөлөөт Уран бүтээлчээ. Сонирхолтой мэдээний чинь хариуд бас нэг сонин мэдээ дуулгая. Novell Microsoft 2 цаана чинь жиг ургуулаад эхлэчихсэн юм шиг байхын чи илүү OS талыг сонирходог хүн нэг ул суурьтай судлаад хүмүүст мэдээлээч хө.

Зэлмэ said...

enterprise-ийг хувийн хэвшил гэж буруу орчуулжээ гэх мэтчилэн жаахан тиймхэн бичсэн юмнууд байна. тэгэхдээ бичлэг таалагдлаа.

Anonymous said...

Yagaad Java-g tiim olon bish programmistuud heregleed baina ve?

Оюунбодол said...

БЛОГ БИЧИГЧИД ЭЭ.. II
http://oyunbodol.blogspot.com/

bayarsaikhan said...

Yagad tsuuhun programistuud Java-g ashiglaad baina ve? gedeg ni Mongoliin nuhtsuld asuugdah asuult baina. Ternees bish Europe Amerik bolon busad hugjiltei ornuudad yaagad ingej ih hereglegdeed baina ve gej asuugddag yum.
Mongolchuudiin maani nuguu belenchilsen setgelgee ni PHP, .NET, Delphi zereg hurdan shuurhai mungu oldog arguudiig songosontoi holbootoi bolov uu?

Anonymous said...

Arai ch ugui umaa.Opensource medeh bologgui bnabayarsaikhan!!!

Anonymous said...

Java-g dan gants Mongold baga heregleed baigaa yum bish. Amerikad ch gesen tiim urgun hureend hereglegddeggui. Odoogoor delhiin hemjeend yarival niit web programmistuudiin 60 orchim huvi ni PHP ashiglaj baina bas tudii toonii humuus ASP.NET ashiglaj baina gedeg. Yur ni C++, Java, Perl metiig hereglegch ni tudiilun elbeg bish tiim ch uchraas tedgeer mergejiltnuudiin oldots taaruu (uuniig duriin ajliin zar harahad l hangalttai J2EE programmer avna geed l baigaa), bas tedgeeriin tsalin haritsangui undur baidag. Tiimees asuudal baigaad l baina?????

Anonymous said...

Java -н compiler, VM -ны эх код нь нээлттэй болно гэсэн үг биз дээ. тэгвэл удахгүй лав byte code -г нь DeCompile хийх гэх мэт олон хачин юум болох болов уу?