2008-09-01

Ubuntu Developer Week

Ubuntu хөгжүүлэгчид ээлжит Ubuntu Developer Week арга хэмжээгээ зохион байгуулахаар болжээ. Энэхүү арга хэмжээ нь Ubuntu сонирхогч, хэрэглэгчдэд Ubuntu-г хэрхэн хөгждөг болон түүний бүрэлдэхүүн нэгжүүдийг танилцуулах, цаашлаад хэрэглэгчдийг хөгжүүлэгч болгох зорилгоор хэрхэн хөгжүүлэлтэд оролцох, шаардлагатай програм хангамжуудын багажуудыг хэрхэн ашиглах талаар хичээл заадгаараа онцлог юм. Өнөөдрөөс эхэлж буй Ubuntu Developer Week нь нийт 25 нэгж сэдвээр тус бүр нэг цагийн хичээлийг явуулах бөгөөд Ubuntu-ийн зарим нэг нэгж багуудыг танилцуулж, хэрхэн оролцохыг заахаас гадна богц (package) хэрхэн бэлтгэх, хөгжүүлэлтэнд ашиглагдах bzr-г ашиглах гээд олон хичээлүүд байна. Миний хувьд bzr хувилбар удирдах системийг өөрийн хөгжүүлэлтэнд ашиглаж эхэлж байгаа болохоор энэ талаар их сонирхолтой байна, бас серверийн багийн гишүүний хувьд түүний цаг дээр ч бас оролцох сонирхолтой байна. Хамгийн онцгүй нь манай цагаар дандаа 00:00-т хичээлүүд эхэлж байгаа болохоор тэр нь жоохон хүнд байна. Явагдах хичээл болон цагийн хуваарийн талаар https://wiki.ubuntu.com/UbuntuDeveloperWeek хуудаснаас үзээрэй. Манай хувьд хуудсан дээр байгаа цаг дээр 8-г нэмээд манай цаг гарах ёстой.

No comments: