Өргөө кино театр орж Гоёлын даашинз гээд кино үзэв. Зөвхөн "Тэнгис" гэж байгаад хүмүүсийн ам сайтай байхаар нь шинэ газар орж үзэхээр шийдсэн маань энэ байв. Дотоод засал нь тун давгүй, тухтай юм бас олон төрлийн үйлчилгээ авч болохоор бас 3 биш 4 танхимтай. Миний хувьд 3-р танхимд орсон бөгөөд танхим нь давгүй том, суудал нь илүү өргөн зайтай тул над шиг "урт" хүнд суухад эвтэйхэн байсан. Бас дэлгэц нь том, дууны чанар сайн гээд бараг л бүх юм таалагдсан. Ганц зүйл таалагдаагүй нь вэб дээрээ 7:40 гэж байсан кино нь тасалбараа авах гээд очтол 7:00 гэж байснаас болоод төлөвлөгөөнд өөрчлөлт орж, жаахан яарч сандарлаа.
Сүүлийн үед бид бүгдийн үндэсэрхэг үзэл сэргэж "үндэсний" гэсэн тодотголтой зүйлсийг түлхүү хэрэглэх болов. Би ч тэдэнтэй нэгдэж G-Mobile хэрэглэх болсон, бас болж өгвөл Өргөө орж байна гэж бодож байгаа. Теартын хувьд тун давгүй, кино нь энгийн, хөнгөн бас хөгжилтэй. Үзэхийг, тэр дундаа Өргөөд үзэхийг зөвлөж байна.
3 comments:
үндсэрхэг үзлээ гэж :-)
Зөв байна.
Зио тэгвэл найз охиноо дагуулаад, үндсэрхэг үзлээ өвөртлөөд гараад өгч дээ. Гоёлын даашинз гээд үхээд байгаа хүнийг ... :)
Post a Comment