2009-05-12

Шинэчлэлт

Сүүлийн үед яагаад ч юм цахим ертөнцөөс залхаад, зугтаах маягтай болоод байсан нь гайгүй болж байх шиг байна. Яагаад ч юм тооцоолуурын ард удаан суухаас зайлсхийгээд, тэгээд ч суулгүй хийх ажил олдоод гадуур гүйгээд байсан нь төгсгөл боллоо. Сайхан амарлаа, ингэж амьдрах нь боломжтой гэдгийг үзлээ. Одоо ажилдаа, цахим амьдралдаа эргэн орж байна.

Сүүлийн 7 хоног гаруй хугацаанд нэг шинэ сервер ажиллагаанд оруулсан бөгөөд түүнийгээ тохируулах болон хуучин серверээс ажиллаж байсан үйлчилгээнүүдийг шилжүүлэхэд ихэнх цагаа зарцуулав. Үүнд нь Үбүнтү хэрэглэгчдийн өдөр тутмын хэрэглээ болсон http://mn.releases.ubuntu.com болон http://mn.archive.ubuntu.com, мөн линукс хэрэглэгч, сонирхогчдын танил болсон http://www.limnux.org, http://planet.limnux.org болон http://wiki.limnux.org вэбүүд орж байна. Ингэхдээ http://wiki.limnux.org дээр ажиллаж байсан Mediawiki-г хамгийн сүүлийн хувилбарт шилжүүлэв. Бас хуучин сервер дээр гарч байсан дутагдлуудыг хэрхэн засах, сайжруулах, ямар шинэ технологиуд ашиглаж болох талаар судлах, турших дээр багагүй хугацаа зарцуулав. Одоо ч зарим нэг ажил дуусаагүй байна.

Өнгөрсөн хугацаанд Linux InstallFest-ийг хэрхэн зохион байгуулах талаар бага сага зүйл бодлоо, төлөвлөлөө. Удахгүй та бүхэндээ танилцуулж, амжилтын төлөө хамтдаа ажилцгаая.

2 comments:

Jasper said...

манай вэбүүд ингээд сайжираад байгаад би их баяртай байна. эдгээр нүүсэн сайтууд миний өдөр тутам хэрэглэдэг, асуусан хүнд хэлж өгдөг, ер нь л нүүрэндээ барьдаг вэбүүд болно. Thankyou ThinkPad! ;P

xvv said...

Баярлалаа :)